| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/1053/Э |
| Дугаар | 1044 |
| Огноо | 2019-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Билгүүнжин |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 1044
2019 12 10 2019/ШЦТ/1044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Улсын яллагч Г.Билгүүжин,
Хохирогч Б.Энх-Эрдэнэ,
Хохирогч Б.Бат-Амгалан,
Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эд холбогдох эрүүгийн 1805058070384 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Морин циркт ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 14 дүгээр гудамж 435б тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 3 дугаар гудамж 286 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Занчулам овогт Доржсүрэнгийн Энхбат, /РД:УП96080557/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 10-наас 2018 оны 11 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжое” баарны гадна шалтгаангүйгээр архины шил хагалж, уг хагарсан шилээр иргэн Б.Бат-Амгалангийн завж хэсэгт зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 18-наас 2019 оны 3 дугаар сарын 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марс” нэртэй караоке орчимд иргэн Б.Энх-Эрдэнэтэй “караокенээс гарлаа” хэмээн маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 25-наас 2019 оны 6 дугаар сарын 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мийтинг” бааранд үйлчлүүлж байхдаа иргэн Ж.Амаржаргалтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Б.Бат-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2018 оны 11 дүгээр сарын 10-наас 2018 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө “Бозоолой” дэлгүүрийн шатыг хийхээр ажиллаж байсан бөгөөд тухайн үед 22 цаг өнгөрч байсан. Засварын ажил хийгээд шороо зөөж байтал гадаа зодоон болж байсан. Бид нарыг гарч болохгүй гэсэн. Тэгтэл манай нэг ажилтан “Дудуулайгийн шилийг хагалчихлаа” гэж хэлэхээр нь гартал зодоон болсон байсан. Би шороогоо асгачихаад эргээд орох гэтэл Энхбат миний хажууд ирснээ “эд нар чинь намайг зодоод байна” гэж хэлээд пивоны шил хагалаад эрүү рүү цохисон. Миний 2 шүд суларч, эрүү цуурсан. Шүдэндээ эмчилгээ хийлгэж байгаад мөнгөгүй болоод зогсоосон. 40.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн хохирлоо авсан. Цаашид хиймэл шүд хийлгэх бөгөөд 1.000.000 төгрөгөөр хийлгэнэ. Уг мөнгөө нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Б.Энх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2019 оны 3 дугаар сарын 18-наас 2019 оны 3 дугаар сарын 19-нд шилжих шөнө хохирсон. 2019 оны 3 дугаар сарын 19-ний өглөө 5 цагт Төв аймгийн Эрдэнэ сум руу дадлагаар явах гэж байсан. Шөнийн 02 цагийн үед ахынхаа караоке дээр очоод ахаараа хүргүүлэх байсан. 04 цагийн үед манай ах “өрөөнд хүн байна гаргачих” гэж хэлэхээр нь хүмүүсийг “гараарай” гэж хэлчихээд гадаа гараад тамхи татах гээд зогсож байтал нэг эмэгтэй “чи өрөөнөөс гаргадаг хэн бэ” гэж хэлээд уурлахад хажуу талаас гар орж ирээд цохисон. Миний нэг үүдэн шүд унасан байсан. Харин нэг үүдэн шүд нь дотроо хагарсан. Эмчилгээ хийлгэсэн 164.000 төгрөгийг шүүгдэгч Энхбат өгсөн. Хиймэл шүд хийлгэх гэж байгаа бөгөөд нэг шүдээ 2.500.000 төгрөг буюу нийт 5.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Эрүүгийн 1805058070384 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 10-наас 2018 оны 11 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Энжое” бааранд найз Дөлгөөн, Лхагвасүрэн, Чинзориг нартай архи ууж байгаад баарны хамгаалагч нартай зодолдсон. 2019 оны 3 дугаар сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо Марс караокед архи ууж байгаад гадаа Энх-Эрдэнийг цохисон. 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Мийтинг нэртэй бааранд Амаржаргалыг цохисон. Энэ хэргүүдийг үйлдсэндээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 156-159 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Бат-Амгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 10-наас 2018 оны 11 дүгээр сарын 11-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Бозоолой” дэлгүүрт засварын ажил хийгээд шороо зөөж байсан. Хажуу талын “Энжое” баарнаас дээгүүрээ нүцгэн 4 залуу баарны хамгаалагч нарт хөөгдөөд гарч ирж байсан. Би 1 шуудайтай хогоо аваад машин руугаа асгачихаад буцаад явж байтал нөгөө залуучууд “Энжое” баарны гадаа хамгаалагч нартай зодолдоод байсан. Би уг зодооныг хажууд нь хараад зогсоод байсан. Гартаа шил барьсан залуу ирээд миний баруун хацар завжийг шилээрээ 1 удаа цохиж зүссэн. Миний доод баруун талын 1 шүд унасан. Мөн 1 шүдний тал нь хагарсан байсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Д.Баярцогт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 10-наас 2018 оны 11 дүгээр сарын 11-нд шилжих шөнө “Бозоолой” дэлгүүрт засварын ажил хийж байгаад “гадаа зодоон боллоо” гэхээр нь гарсан. Манай ажлын залуу Бат-Амгалангийн амнаас нь цус гарчихсан хаалга түшээд байж байсан. Хагархай шил барьчихсан туранхай, дунд зэргийн нуруутай шивээстэй цээж нүцгэн залуу тэр хавиар хүмүүс рүү дайраад байсан. Бат-Амгаланг ямар залуу зодсоныг сайн хараагүй. Гарч ирэхэд амнаас нь цус гарсан юм ярьж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Б.Пүрэвдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн үед манай баарны хажуу талын “Бозоолой” дэлгүүрийн ажилчид засвар хийж байсан. Зодоон болоход тэр залуучууд хажууд нь зогсож байхад дээгүүрээ шалдан, хар өмдтэй, цагаан пүүзтэй залуу гартаа хагархай цонхны шил бариад “Бозоолой” дэлгүүрийн нэг залууг шилтэй гараараа 1 удаа цохисон....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч С.Ням-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хажуу талын дэлгүүрийн гадаа засвар хийж байсан залуучуудын нэг залууг цагаан пүүзтэй, намхан, хар өмдтэй, дээгүүрээ шалдан залуу очоод шилээр нүүр рүү нь цохиж харагдсан. Уг залуугийн амнаас цус гараад хамт байсан ажилчид нь салгасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Эрдэнэсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гадаа хэдэн залуучууд зодолдоод цонх хагалчих гээд байна гэхээр нь би хамт байсан залуучуудтайгаа гарсан. Бат-Амгаланг зогсож байхад намхан дээгүүрээ шалдан залуу нүүр рүү нь цохисон. Тухайн залуу гартаа шил барьсан байсан. Бат-Амгаланг дотогш оруулахад амнаас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч А.Цэрэнтогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай ажилтан Бат-Амгаланг зогсож байхад нь гартаа шил барьсан шалдан залуу ам руу нь цохисон Бат-Амгаланг салгаад авахад амнаас нь цус гарсан. Манай ажилчид уг зодоонд огт оролцоогүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13509 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Дэлгэцийн зүүн доод талд хар өмдтэй цагаан пүүзэн гуталтай цээж нүцгэн залуу хажууд нь зогсож байсан цэнхэр цагаан судалтай цамцтай залуугийн нүүрэн хэсгийг гартаа барьсан хагархай шилээр зүсэхэд нүүрээ дараад хойш алхаж бичлэгийн хэсгээс гарна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 79-80 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 хх-ийн 82 дугаар хуудас/,
2019 оны 7 дугаар сраын 09-ний өдрийн №272 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 138 дугаар хуудас/,
Хохирогч Б.Энх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 18-наас 2019 оны 3 дугаар сарын 19-нд шилжих шөнө 02 цагийн үед ах Урандөшийн ажлуулдаг Марс караоке дээр очсон. 03 цаг өнгөрч байхад ах “нэг өрөөний хүн гараагүй байна, чи тэр хүмүүсийг гаргачих” гэж хэлсэн. Би тэр өрөөнд ороод “цаг болсон шүү, гараарай” гэж хэлчихээд гадаа гараад тамхи татаад зогсож байтал хойноос нөгөө 3 эрэгтэй, 1 эмэгтэй гарч ирээд эмэгтэй нь “чи юугаа мэддэг юм бэ” гэж хэлсний дараа намхан нуруутай шар царайтай залуу миний нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон. Миний ухаан балартаад газар унасан. Миний үүдэн 2 шүд унасан. Уруул язарсан өөр гэмтэл байхгүй. Би шүдээ авахуулсан бас хиймэл шүд хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 149-150 дугаар хуудас/,
Гэрч Д.Баянмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Уг караокег ажилуулдаг хүний дүү гэх хоёр залуутай би маргалдсан. Нөгөө 2 залуу бид нартай хамт явж байсан Алимааг хэл амаар доромжлоод маргаан болсон. Энхбат гэх зүс таних залуу уг караокены эзний дүү гэх залууг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 151-152 дугаар хуудас/,
Гэрч Н.Урандөш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би өөрийн дүү Энх-Эрдэнэд “байгаа хүмүүсээ гаргачих, хоёулаа явъя” гэж хэлсэн. Нөгөө 3 залуу 1 эмэгтэйгийн нэг залуу нь манай дүү Энх-Эрдэнэтэй “караоке хаалгадаг хэн бэ” гэж маргалдаж намхан нуруутай залуу нь манай дүүгийн нүүр рүү нэг удаа гараараа цохиод газар унагачихсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 153-154 дүгээр хуудас/,
Гэрч О.Аликсандр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би караокед үлдсэн тооцоог хийчихээд гарч иртэл Анхмаа үл таних залуутай маргалдаад мөр рүү нь гараараа цохиход нөгөө үл таних залуу Анхмааг зөрүүлээд цохисон. Баянмөнх, Энхбат нар “яаж байгаа юм” гээд нөгөө залуу руу дайрсан. Энхбат уг залууг эрүү рүү нь нэг удаа гараараа цохиход нөгөө залуу газар унахаар нь би өргөж босгосон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 155-156 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3803 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
“Cool dental clinic” эмнэлэгийн тодорхойлолт, хохирлын баримтууд /1 дүгээр хх-ийн 187-189 дүгээр хуудас/,
2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №337 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /2 дугаар хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
Хохирогч Ж.Амаржаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 6 дугаар сарын 25-наас 2019 оны 6 дугаар сарын 26-нд шилжих шөнө Мийтинг бааранд найз Алтайбаатар, Аригуунбилэг нартай бүжиглэж байгаад нэг залуугийн хөл дээр санаандгүй гишгэсэн. Тэр залуу шууд миний хамар руу цохисон. Миний хамрын яс хугарсан....” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 96-98 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8020 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...Амаржаргал Энхбатын чихэнд ямар нэг зүйл хэлээд бүжиглэтэл Энхбат Амаржаргалын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж байгаа харагдав...” гэжээ /2 дугаар хх-ийн 107 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2 хх-ийн 108 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 57, 172, 2 дугаар хх-ийн 115 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 66, 128, 2 дугаар хх-ийн 130 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 67 дугаар хуудас/, гэрч Д.Дашдоржийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 4-5 дугаар хуудас/, гэрч Б.Чинзоригийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч А.Дөлгөөний мэдүүлэг /2 дугаар хх-ийн 14-15 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь согтуурсан үедээ:
- 2018 оны 11 дүгээр сарын 10-наас 2018 оны 11 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжое” /Enjoy/ баарны гадна шалтгаангүйгээр хагарсан шилээр иргэн Б.Бат-Амгалангийн завж хэсэгт зүсэж түүний эрүүл мэндэд “баруун завжинд шарх, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бат-Амгалангийн мэдүүлэг, гэрч Д.Баярцогт, гэрч Б.Пүрэвдорж, гэрч С.Ням-Очир, гэрч Ц.Эрдэнэсайхан, гэрч А.Цэрэнтогтох нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13509 дугаартай дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 3 дугаар сарын 18-наас 2019 оны 3 дугаар сарын 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марс” нэртэй караоке орчимд иргэн Б.Энх-Эрдэнэтэй “караокенээс гаргалаа” хэмээн маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд “уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Энх-Эрдэний мэдүүлэг, гэрч Д.Баянмөнх, гэрч Н.Урандөш, гэрч О.Аликсандр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3803 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
- 2019 оны 6 дугаар сарын 25-наас 2019 оны 6 дугаар сарын 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мийтинг” бааранд иргэн Ж.Амаржаргалтай “хөл дээр гишгэлээ” гэж маргалдан улмаар нүүрэн тус гараараа цохиж түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Амаржаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8020 дугаартай дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч Б.Бат-Амгалан, Б.Энх-Эрдэнэ, Ж.Амаржаргал нарын биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн, камерын бичлэгт тусгагдсан болон хохирогч нарын бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь тус бүрт хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Эын үйлдэл нь “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Д.Эаас хохирогч нарыг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож нүүрэн тус газар нь хүчтэй цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Б.Бат-Амгалан, Б.Энх-Эрдэнэ, Ж.Амаржаргал нарын биед хөнгөн гэмтэл учруулан тэдгээрийн эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Д.Эыг хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бат-Амгалангаас “...эмчилгээ хийлгэсэн төлбөрөө авсан. Хиймэл шүд 1.000.000 төгрөгөөр хийлгэнэ. Хохиролд 1.000.000 төгрөг нэхэмжилж байна…” гэж, хохирогч Б.Энх-Эрдэнээс “...эмчилгээ хийлгэсэн төлбөрөө авсан. 5.000.000 төгрөгөөр хоёр шүд хийлгэнэ. Иймд хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн хүсэлтээ тус тус илэрхийлж, хэргийг шийдвэрлэх үед нэхэмжлэлүүдийг илэрхийлэх нотлох баримт хангалтгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Амаржаргалаас “...хугарсан хамраа янзлуулахад шаардлагатай эмчилгээний зардлыг төлүүлмээр байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлжээ.
Ийнхүү хохирогч Б.Бат-Амгалан, Б.Энх-Эрдэнэ, Ж.Амаржаргал нараас өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Д.Эаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Эыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Д.Эад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /69*8=552/ 552 цагийг хасч /720-552=168/ 168 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечилэн эдлүүлэх хугацааг тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, согтууруулах ундааны зүйлийг зүй зохисгүй хэрэглэж, улмаар бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Эг хоёр, түүнээс олон /гурван хүний/ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эын цагдан хоригдсон 69 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /69*8=552/ 552 цагийн ажлыг эдлэх ял хасч, /720-552=168/ 168 /нэг зуун жаран найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечилэн эдлэх хэмжээг тогтоосугай.
4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэхэмжилсэн баримтаар хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
7. Хохирогч Б.Бат-Амгалан, Б.Энх-Эрдэнэ, Ж.Амаржаргал нар нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Эаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН