| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2016/00823/И |
| Дугаар | 00672 |
| Огноо | 2015-09-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 00672
| 2016 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2016/00672 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,
Нэхэмжлэгч: “Вива сити-1” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
/Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити-1 хотхон N21-3-1 тоотод байрлах, тоотод байрлах/
Хариуцагч: Боржигон овогтой Ганболдын Чингүүнд холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хотхон S 12-2-3 тоотод оршин суух, регистрийн дугаар УК89040477/
нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал588.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Вива сити-1” СӨХ-ны төлөөлөгч Ц.Отгонцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хотхон S-12-2-3 тоотод оршин суугч Г.Чингүүн нь 2014 оны 02 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй тул 525.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан өмгөөллийн зардал 63.500 төгрөг, нийт 588.500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Чингүүн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ганболд овогтой Чингүүн миний бие тус нэхэмжлэлийн дагуу 1 сарын хугацаанд 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Вива сити-1” СӨХ-ны төлөөлөгч Ц.Отгонцогт “...2014 оны 02 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарын сар хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй тул 525.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан өмгөөллийн зардал 63.500 төгрөг нийт 588.500 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Чингүүн бүхэлд нь хүлээн зөвөөрч “...миний бие тус нэхэмжлэлийн дагуу 1 сарын хугацаанд 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Хариуцагч Г.Чингүүн нь нэхэмжлэгч “Вива сити-1” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болох 588.500 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан Нэхэмжлэгч “Вива сити-1” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Г.Чингүүнд холбогдох, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал 588.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 дугаар сарын 20-ныөдөр төлсөн 18.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч Г.Чингүүнээс 9.137 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дугаар данснаас 9.137 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Вива сити-1” СӨХ-д олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.СЭМЖИД