Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 00679

 

 

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2016/00679

Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                               

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,

 

Нэхэмжлэгч: “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байр-2 байранд байрлах, улсын бүртгэлийн дугаар 9019005111, регистрийн дугаар 2072572/

 

            Хариуцагч: Эмээлт овогтой Гантөмөрийн Алтанбулагт холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон, 16 дугаар гудамж, 604 тоотод оршин суух, регистрийн дугаар ПК79122406 /

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.125.046 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн төлөөлөгч Дэвид Холлидэй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20159652 тоот гэрээ байгуулан 99055813 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 5S 16GB гар утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60.000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1.125.046 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Алтанбулаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Алтанбулаг нь 2014 оны 7 дугаар сард “Мобиком корпораци” ХХК-иас IPhone 5S 16GB гар утас зээлээр худалдан авсан ба жирэмсний амралттай байсан учраас төлбөрөө төлж чадаагүй ба бага багаар төлөхөөр очиход тус ажилчид хүлээн аваагүй болно. Одоо миний бие нь төлбөрөө төлөхөө хүлээн зөвшөөрч байна. “Мобиком корпораци” ХХК-иас нэхэмжилсэн 1.125.046 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн төлөөлөгч Дэвид Холлидэй “...Г.Алтанбулагаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1.125.046 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Алтанбулаг хүлээн зөвшөөрч “...Мобиком корпораци ХХК-иас нэхэмжилсэн 1.125.046 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.” гэсэн хариу тайлбар гаргажээ.

 

Хариуцагч Г.Алтанбулаг нь “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.125.046төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан“Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Алтанбулагт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.125.046төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 16ы өдөр төлсөн 31.551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч Г.Алтанбулагаас 15.775 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дүгээр данснаас 15.775 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Ж.СЭМЖИД