Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 00682

 

 

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2016/00682

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:******* овогтой,******* нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг,*******,*******,*******,*******,*******/

 

            Хариуцагчаар оролцвол зохих эрэн сурвалжлах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өнгөрсөн 10 дугаар сард нөхөраас салсан. Тэрнээс хойш  Солонгос улс руу яваад Монгол Улсад ирсэн мөртлөө холбоогүй байгаа. Монголд ирээд явж байгаад тэрээр хэд хэдэн хүмүүстэй тааралдсан байна лээ. Дүүгийнд нь очоод уулзъя гэхэд мэдэхгүй гэсэн. Бид хоёр 10-аад жил хамт амьдарсан бөгөөд  дундаасаа 2 хүүхэдтэй.  Ноднин салсан. Бид  хоёр гэрлэлтийн баталгаагүй.  Манай хүн урьд нь амьдралтай байсан. Хүүхдүүд маань ааваараа овоглодог ч баталгаа байхгүй.  Бид нар дундаа нэг гэртэй, машинтай байсан. Тэрээр  өөр хүүхэнтэй  холбогдоод би тэр эд хөрөнгөөс нь аваагүй эгчийнх рүүгээ явсан. тэрийгээ зараад  Солонгос руу тэр хүүхнийхээ араас явсан байна лээ. Хоёр хүүхэддээ тэтгэмж тогтоолгох гэхээр тэр хүн ерөөсөө олдохгүй байгаа. Монголд байх үед нэхэмжлэл гаргаж болно гэхээр нь чимээгүй байж байгаад 8 сард ирсэн байна гэхээр нь нэхэмжлэл гаргасан ч хаягтаа  байхгүй байна гэсэн. Бид хоёр Чингэлтэй дүүргийн Ар согоотод хаягтай байсан. Би хоёр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь ойртуулах гээд эгчийндээ амьдардаг бөгөөд хаягаа шилжүүлсэн. Одооын өөрийнх нь барьж байсан утасных нь дугаар мессеж  роуминг  үйлчилгээнд холбогдсон байна лээ.  Бид хэд ээжийнхээ зуслангийн хаяг дээр байгаа. нь Солонгос улсад ажиллаж, амьдарсан юм. биднээс холбоогоо тасалсан. Өнгөрсөн долоо хоногт Монголд ирсэн боловч бидэнтэй холбоо тогтоохгүй байага. Миний бие түүний дүү болох нь очиж асууж сураглахад мэдэхгүй гээд холбоо барих болон тодорхой хаягийг нь олохгүй байна. Иймд эрэн сурважилж өгнө үү гэв.  

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчгийн эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “... *********** нь Солонгос Улсад ажиллаж, амьдарсан юм. биднээс холбоогоо тасалсан. Өнгөрсөн долоо хоногт Монголд ирсэн боловч бидэнтэй холбоо тогтоохгүй байгаа. Миний бие түүний дүү болох нь очиж асууж сураглахад мэдэхгүй гээд холбоо барих болон тодорхой хаягийг нь олохгүй байна. Иймд эрэн сурважилж өгнө үү” гэжээ.

 

*************** овогтой,ын /регистрийн дугаар/ оршин суугаа газар тодорхойгүй,Хан-Уул дүүргийн*******,*******,*******, хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох ньХан-Уул дүүргийн*******ын засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчгийн хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих ************ овогтойыг /регистрийн дугаар/ эрэн сурвалжлах нь зүйтэй гэж дүгнэв.

 

 ************* талаар холбогдох мэдээллийг авахыг хүсвэл нэхэмжлэгчийн гэсэн дугаарын утсаар холбогдож болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих ***************** овогтойыг /регистрийн дугаар/ эрэн сурвалжилсугай.

 

2. **************** овогтой,ыг /регистрийн дугаар/ эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчгийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийгтанилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Ж.СЭМЖИД