Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 595

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Г.Анармөнх,

Шүүгдэгч Н.Х /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Хд холбогдох эрүүгийн 1911 00000 0759 дугаартай хэргийг 2019 оны 7 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Норов боржигон овогт, 1981 оны 11 сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 9-р хороо, 62-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ЖЭ81111712/

 

Шүүгдэгч Н.Х нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Алтжин Бөмбөгөр худалдааны төвийн урд байрлуулсан иргэн Т.Отгонсүхийн эзэмшлийн 33-62 УБП улсын дугаартай, Приус-20 загварын автомашин дотроос Т.Отгонсүх болон Б.Сонинбаяр нарын эзэмшлийн Ай фоне-6, Эл жи Жи-5 загварын гар утаснуудыг нууцаар хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Хас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн шийдэж өгнө үү..” гэв.

Шүүгдэгч Н.Хас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-35-36/ “..эмийн сан орчихоод гэртээ харихаар явж байтал саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл цонх нь онгорхой байсан бөгөөд би хажуугаар нь өнгөрөх үед машинд 2 ширхэг гар утас байхаар нь хүн харж байгаад цонхоор нь аваад цааш явсан. Би дээрх гар утаснуудыг аваад шууд гэртээ ирсэн...гэртээ байж байхад Чингэлтэйн цагдаагаас намайг дуудаж уулзсан...Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Сонинбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-21-23/ “..3362 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслээс буугаад ах эгч болон түүний дүүг ирж байгааг хараад дүүгээ авахаар машинаас буусан. Тухайн үед манай найз залуу бас машинаасаа буугад бид 2 машинаас нэг их холдолгүй байж байгаад аваад эргээд машиндаа суух үед голын хайрцагны дээр үлдээсэн миний айфоне-6 маркийн гар утас, манай найз залуугийн Эл Жи Жи-5 загварын гар утаснууд байхгүй байхаар нь ахын утаснаас өөрийнхөө утас руу залгаж үзэхэд дуудаж байсан бөгөөд дахин нэг удаа залгахад салгасан байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Т.Отгонсүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-13-15/ “..машиндаа эргээд суух үед голын хайрцагны дээр үлдээсэн найз охины Айфоне-6 маркийн гар утас, миний Эл Жи Жи-5 загварын гар утаснууд байхгүй байхаар нь ахын утаснаас найз охины утас руу залгаж үзэхэд дуудаж байсан бөгөөд дахин нэг удаа залгахад салгасан..” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-48/, шүүгдэгч Н.Хүрэлтулгын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 37/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Х нь  2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Алтжин Бөмбөгөр худалдааны төвийн урд байрлуулсан иргэн Т.Отгонсүхийн эзэмшлийн 33-62 УБП улсын дугаартай, Приус-20 загварын автомашин дотроос Т.Отгонсүх болон Б.Сонинбаяр нарын эзэмшлийн Ай фоне-6, Эл жи-5 загварын гар утаснуудыг машинд хүнгүй байгааг ашиглан авсан байна.

 

Шүүгдэгч Н.Хүрэлтулгын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Хүрэлтулгын зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Н.Х нь хохирогч нарт учирсан хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Хас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Н.Хүрэлтулгын үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршигийг арилгасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Норов боржигон овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хүрэлтулгыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч Н.Х нь бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР