Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1075

 

 

 

 

 

 

 

 

 

2019          12        17                                    2019/ШЦТ/1075

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Б.Дэлгэрмаа, шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч А.Энхтүвшин, хохирогч Д.Буянбаатар, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс,  шинжээч эмч О.Баатаржав, Я.Ганхүү нарыг оролцуулан тус шүүхийн “А“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар сүрэгтэн  овогт Д.Б холбогдох эрүүгийн “1903000360106” дугаартай, 185/2019/0790/э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүн хэлэлцэв.        

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Олонлог  төв сургуульд нягтлан бодогч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж 82 дугаар байр, 38 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Хар сүрэгтэн  овогт Д.Б /РД:РЮ81010311/,

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Хүүхдийн ордны баруун хойд талын гэрлэн дохиотой уулзвар замд Toyota Aqua маркийн 44-39 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг жхиглоно.", мөн дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас улаан гэрэл дохио хүлээгээд зогсож байсан Р.Отгонжаргалын жолоодож явсан Toyota Camry маркийн 90-92 УНЗ улсын дугаартай, Ц.Цогтбаатарын жолоодож явсан Nissan Tida маркийн 17-07 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг, мөн автобусны буудлаас хөдлөөд явж байсан Hyindai Aero City маркийн 29-46 УНП |улсын дугаартай автобусыг тус тус мөргөж, Toyota Aqua маркийн 44-39 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч П.Янжмаагийн амь насыг  хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Миний хувьд 2015 оноос анх татаж эхэлсэн.Шөнийн эпилепси өвчин байгаа, өдөр таталт өгч байгаагүй, шөнө цөөхөн удаа татаж байсан.Одоо би рефлекс эмнэлэгт үзүүлээд эмчлүүлж байгаа, эмэн эмчилгээ эм ууж байгаа.Би Орчлон сургуульд нябо ажил хийдэг.Энд 3 жил ажиллаж байна.2005 оноос хойш ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгал төлж байгаа.Цаашид би машин барихгүй.Болсон явдалд маш их харамсаж байгаа, гэм буруу дээр маргахгүй, оршуулгын зардал болон бусад хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэв.

            1.2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Буянбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй, бид нар эцэг эхээсээ 5 уулаа юм.Гэмт хэрэг гэнэтийн өвчний улмаас хийсэн.Прокурорт удаа дараа хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт өгч байсан.Ээжийгээ алдсан, дүүгээ алдмааргүй байна.Цаашид асран хамгаалаад явах боломжтой.Бид нар бүх талаар асран хамгаалж байгаа, шөнө унтаж байхдаа хэдэн цагт яасан ийсэн баримтжуулах  зорилгоор гэрт хүртэл камер тавьсан байгаа.Хэрэг явдал болсноос хойш зун нэг удаа татсан.Бид нар байнга эргэж тойрдог.Манай удамд сэтгэцийн өвчтэй хүн байхгүй.Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, асран хамгаалалах боломжоор хангаж өгнө үү гэв.

            1.3.Шүүх хуралдаанд шинжээч эмч О.Баатаржав мэдүүлэхдээ:..Нийтдээ 2 удаа дүгнэлт гаргасан.Буянбадрал нь G-40 гэсэн мэдрэлийн өвчин.Унаж татдаг.Ухамсарт ухааны алдагдалд буюу өөрийгөө удирдан жолоодох чадваргүй гэж үзсэн.Тархины бичлэг, томографик, карт зэргээр оношилсон.Их уналт буюу шөнийн уналттай.Хэрэг хариуцах чадваргүй гэж үзсэн.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг ердийн тасагт авах гэж гаргасан.Сүүлд гарсан 1265 дугаар дүгнэлтэн дээр тайлбарлах боломжгүй.Дүгнэлтэн дээр ахлах зэрэгтэй гэж бичих гэж байгаад буруу бичсэн байна.Энэ хүн мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг, эмээ сайн уудаг юм билээ.засрах боломжтой, унаад ухамсарт ухаан алдагдах үедээ бусдад аюул учруулна, унаагүй үедээ аюулгүй, тухайн үед эмнэлгийн чанартай албадлаг хэрэглэх шаардлагатай л гэж үзсэн дүгнэлтэнд.Ердийн тусгай тасаг гэж байдаг.Угаасаа энэ хүн засралын байдалтай байна гэж үзсэн.Иймд энгийн тасагт эмэн эмчилгээ хийх боломжтой.Эпилипси маш олон янз байдаг.Шинж тэмдэгийн уналт таталт өвчин.G-40 өөрөө онош нь.Энэ дотроо шөнийн уналт таталтанд орно.Эмээ уухгүй, олон удаа унаад байвал сэтгэцийн хяналтанд ордог.Д.Буянбадралын хувьд бол харьцангүй гайгүй, сэтгэцийн хувьд өөрчлөлтгүй, засралын байдалтай байгаа.Эмийн эмчилгээ хийлгээд, оюуны ачаалал өгөхгүй яваад байхад гайгүй, албадлага хэрэглэх шаардлагагүй. Зан төлөв өөрчлөлт ороод байвал сэтгэцийн эмнэлэгт, уналт таталт гайгүй бол мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг.

            1.4.Шүүх хуралдаанд шинжээч эмч Я.Ганхүү мэдүүлэхдээ:..Уналт таталт маань уг гарал нь мэдрэлийн өвчин юм.Сэдрэл сэтгэцийн байлаас болж хувирдаг.Эмээ сайн уувал зүгээр.Гэнэт унадаг шигээ гэнэт алга болно.Энэ хүний хувьд ар гэрийн байдал маш сайн асардаг.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Буянбаатарын:.. Холбогдогч жолооч гэх Буянбадрал миний төрсөн дүү, тухайн үед биеийн байдлаас болж зам тээврийн осолд орж бид нарын ээж хамт явж байгаад нас барсан, иймд хүүхдүүд, дүүгээс нь ямар нэгэн санал гомдол байхгүй  гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 39-40/,

        2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Г.Мөнхбаатарын:.. 2018 оны 5 дугаар сард байх Д.Буянбадралд 15.000.000 төгрөгөөр зарчихсан байсан. Тухайн үед бид хоёр  нэрээ шилжүүлж амжаагүй явсан. Буянбадрал өөрөө бусдад учирсан хохиролыг төлсөн байгаа гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 47/,

       2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Д.Урт-Аялагчийн:.. Манай байгууллагад учирсан хохиролыг холбогдогч жолооч Д.Буянбадрал нийт 952.800 төгрөгийг бэлэн төлж манай байгууллагад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 53-54/,

 

      2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ц.Цогтбаатарын:..холбогдогч жолооч Буянбадралтай бид хоорондоо тохиролцож миний автомашинд учирсан хохиролд 3.000.000 төгрөгийг бэлэн гаргаж өгсөн. шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Миний зүгээс одоо хүсэлт байхгүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 59-60/,

          2.5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Р.Отгонжаргалын:..холбогдогч жолооч Буянбадралтай бид хоорондоо тохиролцож миний автомашинд учирсан хохиролд 2.200.000 төгрөгийг бэлэн гаргаж өгч надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо миний зүгээс гомдол, санал байхгүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 64-65/,

          2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.Отгонжаргалын:...гэрлэн дохиотой уулзвар дээр улаан гэрлээр зогсож байтал гэнэт миний баруун талаар тас гээд бөөн дуу чимээ гарсан. Миний баруун гар талд зэрэгцээд хар өнгийн суудлын автомашин зогсож байсан ногоон өнгийн суудлын автомашин нь бид хоёрын голоор нь гараад баруун -алын автобусны буудлаас гарч ирсэн автобусыг хажуу талаас нь мөргөөд зогссон байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 67-68/,

          2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Ууганбаатарын:..хөдлөөд явсан чинь ард тас гээд чимээ гарахаар нь хашлаганд дугуйгаа буудуулчихлаа гэж бодоод машинаа тэгшлээд буугаад хартал ард талд цэнхэр өнгийн суудлын автомашин урд хэсэг нь чихэгдсэн сайдалтай байсан. Удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 72/,

             2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Цогтбаатарын:...гэрэл дохио солигдохыг хүлээгээд зогсож байтал хойд талаас нэг машин хүчтэй хаазлах чимээ сонсогдоод чанга түс, тас гэсэн чимээ гарахаар нь хартал жижиг цэнхэр өнгийн 44-39 УБТ дугаартай Тоёота Акауа маркийн автомашин хажууд зогсож байсан машин, миний машиныг мөргөөд бид хоёрын голоор гараад урагшаа хурдтай яваад автобус мөргөөд зогссон. Тэгээд би шууд цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 74/,

                2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Хонгорзулын:...Би 2019 оны

01 дүгээр  сарын 06-ны өглөө "Хүннү молл" уу ажил руугаа явах гээд гэрээсээ гараад 11 цагийн орчимд байх Ногоон нуурын автобусны буудлаас Нисэхийн чиглэлд явах автобусанд суугаад хүүхдийн ордоны баруун хойд талын автобусны буудал дээр автобус ирээд зорчигч нарыг буулгаж суулгаад автобусны буудлаас хөдлөөд явтал гэнэт автобусны зүүн хажуунаас нэг суудлын автомашин ирээд л мөргөчихсөн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 82-83/,

2.10. Тээврийн цагдаагийн алба шинжээчийн №102 тоот актын:

1.Т.Акуа маркийн 44-39 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Дондов овогтой Буянбадрал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дахь заалт “Гэрэл дохио нь дараахь утгатай” г/улаан гэрл хөдөлгөөниг

хориглоно мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнп аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, залшгүй  тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2.Т.Камри маркийн 90-92 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Рагчаабазар овогтой Отгонжаргал нь Монгол Улын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3.Ниссан Тида маркийн 17-07 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Цогтбадрал овогтой Цогтбаатар нь  Монгол Улын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4.Х.Арое-Сити-540 маркийн 20-46 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Адъяа овогтой Ууганбаатар нь Монгол Улын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Цагдаагийн ахмад Л.Гансүх гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, хуудас 128-219/,

2.11. Шүүх сэтгэц эмгэг судлалын №342 тоот актын:

1.Д.Буянбадрал нь зам тээврийн осолд орох үедээ шинж тэмдэгийн уналт таталт /эпилепси/ түр зуурын ухаан баларталт, хойших ойгүйдэл эмгэгтэй байсан байх боломжтой байна. Б.Буянбадрал нь тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадахгүй байсан байх боломжтой байна.

2.3.4.Д.Буянбадралын дээрхи  эмгэг нь бага насандаа толгойд гэмтэл авсаны улмаас 2015 оноос хойш шинж тэмдэгийн уналт таталт өгч үүссэн байх эмнэлэгийн бичиг баримт өөрийн өгүүлэмж байна.

5.Д.Буянбадралын дээрхи эмгэг нь эмийн болон эмчилгээний дэглэмийн үр дүнд мэдрэлийн эмчийн байнгын хяналтанд байж эмчлэгдэн засрал сайжрал авах боломжтой болно.

6.Д.Буянбадрал нь үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.

7.Д.Буянбадрал нь рефлекс эмнэлэгийн мэдрэлийн эмчийн хяналтанд байсан гэх эмнэлэгийн бичиг баримт байна.

8.Д.Буянбадрал нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан  байна. Комиссын  дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй эмч/, гишүүн Б.Энх-Ундрах /сэтгэцийн эмч/, илтгэгч Я.Ганхүү /сэтгэцийн эмч/  гэх дүгнэлт.

/1 дүгээр хавтас, хуудас 131-134/,  

2.12. Шүүх сэтгэц эмгэг судлалын №883 тоот актын:

1.Д.Буянбадралын сэтгэцийн байдал нь өвчин хөдөлж уналт таталт өгч ухамсарт ухааны алдагдалд орох үед өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой.

2.Д.Буянбадрал нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө шинж тэмдэгийн уналт таталт /Эпилепси/ өвчтэй байсан байна. Тухайн үедээ эмийн эмчилгээний үр дүнд засралын байдалд байсан байна. Д.Буянбадрал нь гэмт хэрэг  үйлдсэний дараа шинж тэмдэгийн уналт таталт  /Эпилепси/ өвчтэй байна. Д.Буянбадрал нь одоогоор шинж тэмдэгийн уналт таталт  / Эпилепси/ өвчтэй байна. Д.Буянбадрал нь эмийн эмчилгээний үр дүнд засралын байдалд байна.

3.Д.Буянбадралд эмнэлгийн чанартай албадагын арга хэмжээ авах шаардлагатай байна.

4.Д.Буянбадралыг СЭМҮТ-н ердийн тасагт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй эмч/, гишүүн Б.Энх-Ундрах /сэтгэцийн эмч/, илтгэгч Я.Ганхүү /сэтгэцийн эмч/ гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас 34-37/,

2.13. Тээврийн цагдаагийн алба шинжээчийн №102 /нэмэлт/ тоот актын:

1.Т.Акуа маркийн 44-39  УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Довдон овогтой Буянбадрал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дахь заалт “Гэрэл дохио нь дараахь утгатай байна.” г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Т.Камри маркийн 90-92 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Рагчаабазар овогтой Отгонжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3.Ниссан Тида маркийн 17-07 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Цогбадрал овогтой Цогтбаатар нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4.Х.Арое-Сити-450 маркийн 29-46 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Адъяа овогтой Ууганбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2.Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Цагдаагийн ахмад Л.Гансүх гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас 41-42/,

2.14. Шүүхийн шатанд Шүүх сэтгэц эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй №1265 тоот дүгнэлт:

1.Довдон овогтой Буянбадралд эмнэлгийн чанартай албадан эмчилгээ шаардлагагүй гэж үзэв. Комиссын дарга ЭМЯ-ны Сэтгэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхэлэгч АУ-ны доктор профессор З.Хишигсүрэн, гишүүд АШУҮИС-ийн АУС-ийн мэдрэл судлалын тэнхимийн багш, ЭМЯ-ны салбар зөвлөлийн гмшүүн А.Товуудорж, ЭМЯ-ны Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, У.Х.Т.Э-н эмчилгээ эрхэлсэн орлогч захирал  Ц.Ганзориг, ЭМЯ-ны Сэтгэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, АШУҮИС-н Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш, АУ-ны доктор Т.Ганцэцэг, ЭМЯ-ны Сэтгэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, СЭМҮТ-н зөвлөх эмч тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор Д.Лянхуа гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас   /,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Иргэний нэхэмжлэгч Г.Мөнхбаатарын мэдүүлэг, гэрч Г.Мөнхбаатарын мэдүүлэг, шинжээч Я.Ганхүүгийн мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-14 хуудас/, хохирогч Д.Буянбаатарын мэдүүлэг / хх39-40 хуудас/, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Шүүгдэгч Д.Буянбадрал нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Хүүхдийн ордны баруун хойд талын гэрлэн дохиотой уулзвар замд Toyota Aqua маркийн 44-39 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг жхиглоно.", мөн дүрмийн 12.3-т заасан

"Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас улаан гэрэл дохио хүлээгээд зогсож байсан Р.Отгонжаргалын жолоодож явсан Toyota Camry маркийн 90-92 УНЗ улсын дугаартай, Ц.Цогтбаатарын жолоодож явсан Nissan Tida маркийн 17-07 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг, мөн автобусны буудлаас хөдлөөд явж байсан Hyindai Aero City маркийн 29-46 УНП |улсын дугаартай автобусыг тус тус мөргөж, Toyota Aqua маркийн 44-39 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч П.Янжмаагийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Буянбадралыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.         

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гаргасан санал, дүгнэлтэндээ:Д.Буянбадралд хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн ба Д.Буянбадрал нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй учраас шүүхэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах прокурорын саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн.Иймд шинжээчийн 248, 342, 883 дугаар дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү.Мөн сүүлд гарсан шинжээчийн 1265 дугаар дүгнэлт хууль зөрчсөн, мэргэжлийн бус мэдрэлийн эмч нараар дүгнэлт гаргуулсан нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол дахин шинжээч томилно гэснийг, хууль зөрчөөд дүгнэлт гаргуулчихсан байна.Хэргийг хэрэгсэхгүй болгох нь шүүхийн эрх хэмжээний асуудал юмаа.Нийгэмд аюултай үйлдэл мөн үү гэвэл мөн.Иймд ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар энгийн тасагт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Бтүүний өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргаагүй, харин эрүүгийн хариуцлагын талаар санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин дүгнэлтэндээ:Хэргийн байдал, гэм буруу маргахгүй, хэрэг хариуцах чадваргүй гэсэн байгаа.Заавал энэ хүнийг яллаад байх шаардлагагүй.Энэ хүн ээжийгээ алдсан байгаа.Шинжээчийн 1265 дүгнэлт хууль зөрчсөн юм байхгүй.Шинжээч томилох үед улсын яллагч та өөрөө шинжээч томилж болно гэж өөрөө хэлсэн байгаа.1265 дугаар шинжээчийн дүгнэлтийн 5 эмчийн 3 нь сэтгэцийн мэргэшсэн эмч, 2 нь мэдрэлийн эмч байгаа юмаа.Хохирол төлбөргүй.Өөртөө болоод бусдад аюул учруулахаар бол эмнэлгийн чанартай албадлага хэрэглэнэ.Шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй гэж, гэтэл бүх асуудлууд эргэлзээтэй байгаашд.Шинжээчийн 883 дугаар дүгнэлт хамгийн их эргэлзээтэй

дүгнэлт юмаа.3 жил энгийн тасагт эмнэлгийн чанартай албадлага хэрэглэх боломжгүй байна.Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлэх ямар ч боломжгүйшар хаданд эмчлүүлэх шаардлагагүй.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой.Яг ямар эмчилгээ хийлгэх нь тодорхой биш.Өөрөө эмчилгээ хийлгээд үр дүнтэй явж байгаа.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ:Д.Буянбаатар бол төрсөн ах нь байгаа.Ээжийгээ алдсан хэцүү байгаа боловч дахин дүүгээ алдмааргүй байна.Удаа дараа прокурорт хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хүсэлт гаргаж байсан.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй гэж байгаа.Энэ хүн бол мэдрэлийн талын өвчтэй хүн байна.Сүүлийн дүгнэлт бол мэдрэлийн талаас зайлшгүй энэ эмч нарыг оролцуулах ёстой.1265 дугаар дүгнэлт бол үндэслэлтэй дүгнэлт юмаа.Хохирогч талаас асраад халамжлаад явна.Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэрэг хариуцах чадваргүй бол асран хамгаалагчид шилжүүлж болно гэж заасан байгаа тул ар гэрийн байдлыг харгалзан үзэж цагаатгах талаас нь харж үзэж, хохирогчийн ар гэрт нь шилжүүлж өгнө үү.Золгүй явдал юмаа.Засрал авах боломжтой гэж шинжээч эмч нар хэлж байна гэв.

  Мөрдөн шалгах ажилгааны явцад иргэний нэхэмжлэгч Ц.Цогтбаатарт 3.000.000 төгрөг,  Р.Отгонжаргалд 2.200.000 төгрөг, Д.Урт-Аялагчид 952.800 төгрөгний хохиролыг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Буянбаатар нь шүүгдэгч Д.Буянбадралаас нэхэмжлэх зүйлгүй санал гомдолгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул  шүүгдэгчийг  бусдад учруулсан  хохирлыг  нөхөн төлсөн, төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Буянбадралд шүүх сэтгэц эмгэг судлалын 883 дугаар дүгнэлт 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гарсан байна.Харин шүүхийн шатанд шүүгчийн захирамжаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж 1265 дугаар дүгнэлт 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус гарсан байна.

Шүүх шүүгдэгч Д.Буянбадралын хэрэг хариуцах чадваргүй байдлыг шүүх сэтгэц эмгэг судлалын 342 дугаар дүгнэлтэнд  авагдсан ... Д.Буянбадрал нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан  байна. Комиссын  дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй эмч/, гишүүн Б.Энх-Ундрах /сэтгэцийн эмч/, илтгэгч Я.Ганхүү /сэтгэцийн эмч/  гэх дүгнэлтээр,

 Харин шүүх сэтгэц эмгэг судлалын 883 дугаар дүгнэлтэнд ... Д.Буянбадралын сэтгэцийн байдал нь өвчин хөдөлж уналт таталт өгч ухамсарт ухааны алдагдалд орох үед өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой.

2.Д.Буянбадрал нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө шинж тэмдэгийн уналт таталт /Эпилепси/ өвчтэй байсан байна. Тухайн үедээ эмийн эмчилгээний үр дүнд засралын байдалд байсан байна. Д.Буянбадрал нь гэмт хэрэг  үйлдсэний дараа шинж тэмдэгийн уналт таталт  /Эпилепси/ өвчтэй байна. Д.Буянбадрал нь одоогоор шинж тэмдэгийн уналт таталт  /Эпилепси/ өвчтэй байна. Д.Буянбадрал нь эмийн эмчилгээний үр дүнд засралын байдалд байна.

3.Д.Буянбадралд эмнэлгийн чанартай албадагын арга хэмжээ авах шаардлагатай байна.

4.Д.Буянбадралыг СЭМҮТ-н ердийн тасагт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарсан боловч шүүх   шүүгдэгчийн сэтгэцийн байдал, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эмнэлгийн

чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхэд  шүүх сэтгэц эмгэг судлалын 1265 тоот шинжээчийн дүгнэлт ...Довдон овогтой Буянбадралд эмнэлгийн чанартай албадан эмчилгээ шаардлагагүй гэж үзэв...гэсэн дүгнэлтэнд тулгуурлан шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ...гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно...гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан ....эсхүл сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлэх...гэж тус тус заасныг болон  шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр, асран хамгаалагчид нь халамжлуулахаар шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дэх хэсэг, 19.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хар сүрэгтэн  овогт Д.Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар түүний /ар гэрт/ нь шилжүүлсүгэй.

 

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Буянбаатар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Ц.Цогтбаатарт 3.000.000 төгрөг,  Р.Отгонжаргалд 2.200.000 төгрөг, Д.Урт-Аялагчид 952.800 төгрөгний хохиролыг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй санал гомдолгүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хугацаа дууссах хүртэл хугацаагаар хадгалахыг тус тус дурдсугай.

 

4.Шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Б ын жолооны 438164 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Мөнхтогтоход даалгасугай.

 

 

 

6.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ