Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 596

 


 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Л.Галбадар, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Г.Анармөнх /томилолтоор/,

Иргэдийн төлөөлөгч Л.Уранчимэг,

Хохирогч П.Батболд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Хүдэрчулуун

Шүүгдэгч Ү.Г, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, О.Баяраа

Шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

Шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч С.Батжаргал,

Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Үнэнбаатарын Гантулга, Боржигон овогт Түмэнжаргалын Түмэнбаяр, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөбү овогт Мөнхбаярын Эрдэнэцогт, Элжгэн овогт Гантулгын Намдаг, Хиад овогт Хосбаярын Тэмүүжин, Боржигон овогт Энхболдын Мөнх-Оргил нарт холбогдох эрүүгийн 1811 03501 0003 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Тайж овгийн, 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 28 дугаар гудамжны 364 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, Урьд:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасны дагуу 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 852 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасны дагуу 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар У395122230;

2. Монгол Улсын иргэн, Боржигон овгийн,1995 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Атимос хотхоны 42в-1 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УШ95071032;

 

3. Монгол Улсын иргэн, Иөншөбү овгийн, 1998 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 18 хороо Бэлхийн 50 дугаар гудамж 296 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаар НУ98072810;

 

4. Монгол Улсын иргэн, Элжгэн овгийн,1996 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 16-14 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, Урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 09 дүгэзр сарын 24-ний өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд заасны дагуу 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УИ96061718;

 

5. Монгол Улсын иргэн, Хиад овгийн, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо МУИС-ийн багш ажилчдын 2 дугаар байр 406 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УШ00210178;

6. Монгол Улсын иргэн, Боржигон овгийн, 2000 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Механик тээврийн сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Барилгачидын 6 дугаар гудамж 186 тотгод оршин суух бүртгэлийн хаягтай, Урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УИ00281951;

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдгэлсэнээр/

Шүүгдэгч Ү.Г, Т.Т, М.Э, Г.Н, Х.Т, Э.М нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шенө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фарм трейд” ХХК-ний эзэмшлийн хашааны манаач У.Эрдэнэцогтод хүч хэрэглэж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн айлган сүрдүүлж иргэн П.Батболдын агуулахын зориулалтаар түрээслэдэг Чингэлэгний цоожийг эвдэж 17 хайрцаг тамхийг дээрэмдэж 23.600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Гас мэдүүлэхдээ: “..2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Энхбаяр, Ихбаяр гэх ах дүү хоёр Түмэнбаяр бид хоёрыг дагуулж очоод контейнерыг зааж өгсөн юм. 92-79 гэх улсын дугаартай Лексус ар экс 400 маркийн автомашинтай Энхбаяр, Ихбаяр гэх ах дүү хоёр Түмэнбаяр бид хоёрт контейнерийг зааж өгсөн. Энхбаяр хэлэхдээ манай найзын үйлдвэр дотор байрладаг контейнер юм. Ямар нэгэн асуудал тулгарвал ах нь зохицуулж өгнө гэж хэлэхэд Түмэнбаяр бид хоёр харуул хамгаалалттай хэцүү юм байна гэж хэлсэн. 12 дугаар сарын 18-ны шөнө Түмэнбаяр над руу залгаад Ихбаяр ах нөгөө ажлаа хийхгүй юм уу яаралтай мөнгөний хэрэг гараад байна гээд Ихбаяр ах залгаад байна гэсэн юм. Тэгээд Түмэнбаяртай цуг Хангай хотхонд Ихбаяртэй очиж уулзсан. Ихбаярын зааж өгсөн хоёроос гурван газар байсан юм. Би Түмэнбаяртай хэрхэх талаар ярилцсан. Тухайн үед бид хоёр Ихбаяр гэх хүний дарамтанд орсон юм. Ихбаяр нь өөрийнхөө прокурор, мөрдөгч найзуудаараа далайлган дарамталж байсан. Энэ хэргийн захиалагч нь Ихбаяр гэх хүн байна. Энэ хэрэг илрээд шалгагдаж байхад та хоёр хэргээ хүлээдгээрээ хүлээчих мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарт учруулсан бүх хохиролыг чинь төлж өгнө. Өмгөөлөгч авч өгнө бүх асуудлыг зохицуулж өгнө гэж хэлэхээр нь бид итгэсэн юм. Тэгээд бидний хэрэг илчлэгдэхэд Бэлгүүдэй гэх ахлах дэслэгч Нийслэлийн цагдаагийн хэлтэст эрүүгийн цагдаагийн хэлтэст тушаал дэвшин ажиллаж байна. Тэр байцаагч намайг шөнөжин зодож мэдүүлэг, тайлбар авсан. Маргааш Түмэнбаяр бид хоёрыг зэрэгцүүлж зогсоож байгаад зодсоныг энэ хэрэгт холбогдсон бусад залуус харж байсан юм. Мөрдөн шалгах ажиллгааны явцад биднийг зодож мэдүүлэг тайлбар авсан талаар мэдүүлээгүй бэ гэхээр Сайнбаяр гэх мөрдөгч биднийг зодсон гэж мэдүүлэх нь та нарт гай болно гэж хэлэхээр нь бид энэ талаар мэдүүлээгүй. Тэрээр бид нар хуулийн хүмүүс гэж хэлсэн. Бидний дундаас ганцхан Г.Н л мөрдөн шалгах ажиллагааны шатанд зодож мэдүүлэг, тайлбар авсан талаар мэдүүлсэн юм. Дараагаар нь мөрдөн шалгах ажиллагааны үе дуусч хэргийг прокурор руу шилжүүлэхэд би Сайнбаяр гэх мөрдөгчид үнэн учраа хэлэхэд тэрээр байцаалтын үндсэн хугацаа хоёр сар байдаг юм. Хоёр сарын хугацаа дууссан гэж хэлсэн. Улмаар энэ хэрэг нь Очбадрах гэх прокурор руу шилжихэд тэрээр надтай өөрийн биеэр уулзахаар ирсэн. Тэгээд Очбадрах гэх прокурор хэргийн талаар бүх үнэнийг яриач гэхээр нь би анх хулгай хийх зорилготой очсон. Бид дээрмийн гэмт хэрэг үйлдэх зорилго байгаагүй, захиалагч Ихбаяр гэх хүн байдаг талаар хэлэхэд тэрээр битгий худлаа яриад бай алуурчин минь хулгай болон дээрмийн хэргийг чинь тус тусад нь зүйлчилээд ялыг чинь тултал нь өгүүлнэ гэж хэлсэн юм. Би шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэх бодолтой байсан боловч шүүх хуралдаан дандаа хойшилж байсан.. гэв.”

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Таас мэдүүлэхдээ: “..Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бидэнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Ү.Гантулыг бүх ярьсан зүйл үнэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Тгээс мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эоос мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Наас мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Моос мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч Ү.Гас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: /2хх-46/ “..Би тэр өдөр Ихбаяр гээд ахын 8932 УБО дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн машинтай дүү Тэмүүжин, Мөнх-Оргил нартай хамт явж байсан. Бид гурав шууд Түмэнбаярын хэлсэн Хангай хотхон байрны арын зам дээр 23 цагийн үед очиход Түмэнбаяр ирчихсэн саарал өнгийн Соната 7 маркийн машинтай бас Намдаг, Эрдэнэцогт /Цогоо гэж дууддаг сүүлд Эрдэнэцогт гэдгийг нь мэдсэн/ гэсэн найз нартайгаа ирчихсэн байсан машиных нь жолоочийг би хараагүй. Тэгээд би Түмэнбаяртай 2-уулахнаа машины гадаа уулзахад “...мөнгө олох хэрэгтэй байна, цуг юм хийх үү” гэж асуусан тэгэхээр нь би “...хулгай юм бол хийе, надад ч гэсэн мөнгө хэрэгтэй байна, хаана юу хийх вэ” гэж асуусан. Тэгтэл Түмэнбаяр “харин яах уу, надад бодсон юм алга байнаа” гэхээр нь би “24 дүгээр сургуулийн ард тамхитай чингэлэг байгаа ш дээ санаж байна, тэрийг ухах уу” гэж асуухад Түмэнбаяр “тэгье, тэгье” гэсэн. Тэгээд тэр орой Хангай хотхоны гадаа тэгж уулзаж байгаад Түмэнбаяр “би тасдагч аваад ирье, чи энэ хавиар байж байхгүй юу” гээд явсан. Тэгэхээр нь би машиндаа суугаад дүү Тэмүүжин болон Мөнх-Оргил нарт “ах нь одоо хулгай хийлээ, цуг хулгай хийх үү, гайгүй мөнгөтэй болчих юм шиг байна” гэхэд тэр хоёр хоёулаа “дараа нь иймээ тиймээ асуудал болохгүй бол яасан ч яах вэ, яг юу хийх юм бэ ахаа” гэхээр Ко би "контейнэрээс тамхи хулгай хийнэ" гэсэн чинь Тэмүүжин "яг юу хулгай хийх гээд байгаа юм бэ, хаана байдаг юм" гэхээр нь "бөмбөгөрийн тэндээс тамхи хулгай хийнээ, Түмээг ирэхээр нь бөөгнөрч сууж байгаад ярилцъя" гэхэд тэр хоёр зевшөөрсөн. ...1-2 цагийн дараа Түмэнбаяр нөгөө найзуудтайгаа хүрээд ирсэн. Тэд нарыг ирэхээр нь Түмэнбаяр, Тэмүүжин, Намдаг, Цогоо, Мөнх-Оргил бид зургаа машинаас буугаад ярилцсан. Түмэнбаяр нөгөө дагуулж ирсэн 2 найзтайгаа ярилцсан би 2 дүүдээ хэлчихсэн байсан болохоор уулзаад Түмэнбаяр шууд "за хэн хэн нь юу хийх юм бэ" гэж асуухаар нь би "би цоожийг нь тасдаад контейнер онгойлгоод тамхийг зөөнө, тэгэхгүй бол надаас өөр тасдагч барьж үзсэн хүн байхгүй ш дээ гэж хэлсэн. Тэгтэл Түмэнбаяр “Цогоо чи Гантулгын 2 дүүтэй шууд манаачийн хаалгыг дараад байж бай, сэрэх юм бол утсыг нь булааж аваарай, би такси аваад гадаа хүлээж байя, тэгэхгүй бол хүмүүс намайг хаана ч харсан танина ш дээ” гэсэн. Харин Намдаг нь надтай цуг тамхи зөөхөөр болсон юм....Намдагийн куртканд Түмэнбаярын авчирсан урт таслагчийг хийлгүүлээд явуулсан. ...Би цоожийг тасдаад контейнер луу ороод цаад мухараас нь үүд рүү тамхинуудыг зөөхөд Намдаг цааш нь контейнерийн үүднээс хашааны үүд хүртэл зөөсөн...Приус 10 билүү 11 машин хашааны хаалган дээр ирээд Намдаг буугаад ирсэн. Тэгээд тэр машинд тамхиа багтах хэмжээгээр нь ачсан. ...нийт 15 сая төгрөг болсон гэж хэлээд Мөнх-Оргил, Тэмүүжин бид гуравт хүний 2.000.000 төгрөг өгөөд өөрсдөө бас тус тусдаа 2.000.000 төгрөг авсан үлдсэн 2.000.000 төгрөгийг хувцас авцгаая гээд 300.000 төгрөгөөр нь бас хувааж аваад салцгаасан..” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Т.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: /2хх-91-93/ “..машинаас Гантулга ганцаараа бууж ирээд
бид 2 2-уулахнаа уулзсан. Ойр зуурын зүйл яриад би Гантулгад мөнгө хэрэгтэй
байна гэж хэлсэн чинь санаа оноо байгаа юмуу гэж асуусан, тэгээд Гантулга надад
Бөмбөгөрийн хажууд байх хашаанд байрлах контейнер дотроос тамхи зөөх
асуудал яригдсан, тэгээд тэр талаар нилээн удаан ярилцаж байгаад зөвшөөрөөд
хийхээр тохирсон. Гантулгаас би таслагч авах юм уу гэж асуухад таслагч авчих гэж
хэлсэн тэгэхээр нь би Мөнхбаяр ах, Эрдэнэцогт, Намдаг нарын хамтаар
Баянхошууны тэнд байдаг Гантулгын өгсөн 95196969 гэсэн дугаараар холбогдож
очоод 40000 төгрөгөөр таслагч худалдаж авсан, таслагчаа Мөнхбаярын машины
багажинд хийсэн ба буцаад Хангай хотхоны тэнд очсон. ..Мөнхбаяр ах бид нарыг
буулгачихаад яваад өгсөн ба Намдаг, Эрдэнэцогт бид 3 Гантулгын цагаан приус
20-д сууцгаагаад хөдлөж яваад 32-ын ТҮЦ-нээс бээлий л худалдаж авсан. ..Тэгээд
цаашлаад 7 буудлын эмийн сан ороод нэг удаагийн маск байна гэхээр нь би хүний тоогоор худалдаж авч өгсөн. ..миний утасны цэнэг дуусаад унтарчихсан болохоор
таксины жолооч залуугийн гар утсанд өөрийнхөө симийг хийгээд Гантулгын дугаар
луу залгаад би хүлээгээд байна гэж хэлсэн. Тэгтэл Гантулга чи наанаа байж бай
гэж хэлсэн. Удалгүй Намдаг ирээд машинд суугаад урагшлаад хашааны хаалганы
урд очоод зогсчих гэж хэлсэн. Тэгээд очоод зогстол хашааны хаалга нээгдээд
Намдаг, бас өөр хэн зөөлөө сайн санахгүй байна ямар ч байсан тамхи зөөсөн. ..6-
7 орчим хайрцаг хийсэн ба энэ үед Намдаг Баянзүрхийн товчоо руу ганцаараа
яваарай араас чинь очино хүлээж байгаарай гэж хэлсэн. ..таксиндаа тамхинуудаа
ачаад Бүрд худалдааны төвд очоод нөгөө эгчид нийт 17 хайрцаг тамхиа
15.600.000 төгрөгөөр зарчихсан. ..Гантулга бөөнөөрөө уулзаад байж байтал
Гантулга машин дотроосоо 3-4 хутга үзүүлж байсан..” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Х.Тгээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: /2хх-233-234/ “..Гантулга ах буцаж орж ирээд хүн бүрийн 3 боодлын /боодол гэдэг нь сая төгрөгийг хэлж байгаа юм гэх/ ажил байна явах уу гэсэн тэгэхээр нь Мөнх-Оргил бид 2 зөвшөөрсөн. ..Гантулга ах цааш нь та 2 зүгээр л 50 60 настай манаачийг путканаас нь гаргахгүй байхад л болоо гэж хэлсэн. ..Гантулга ах бид 2 хамт явж маначийг хүлнэ гээд 100 айлын ТҮЦ рүү явж скоч худалдаж авсан. Тэгээд 24 сургуулийн наана байран дунд буусан.. Гантулга ах таслагчаар төмөр торыг таслаад цааш орцгоож чингэлэгнүүдийн урд хэсгийн завсраар явж манаачийн путик рүү авирсан. Завсарт байж байх хугацаанд Гантулга ах манаачийн путка руу Эрдэнэцогт Мо бид 3-ыг ороод манаачийг аргал гэж хэлсэн. Таксинд суухаасаа өмнө гэр хороолол дунд ямар нэгэн юм болсон гаргаарай гээд Эрдэнэцогт ахад Гантулга ах нэгэн жигд өнгөтэй төмөр иштэй хутга гаргаж өгч байсан..Тэгээд путканд ороод Эрдэнэцогт ах нөгөө хутгаа гаргаж ирээд манаач 55-60 орчим насны ахад гаргаж үзүүлээд дуугуй байгаарай ахаа гэж хэлээд Мөнх-Оргил бид 2 скочоор манаач ахын гарыг нь ороож хүлэх гэсэн. Тэгсэн чинь манаач урдаас босч ирээд ноцолдсон. . Тэгээд манаачийг хүлсний дараа Эрдэнэцогт, Мо 2 намайг наанаа байж байгаарай гэж хэлээд гараад явсан. Эрдэнэцогт ах гарахдаа нөгөө хутгаа би энд хутга тавьлаа шүү гэж хэлээд үүдний тавцанд тавиад гарсан. ...10-15 орчим минутын дараа Гантулга намайг дуудаад явъя. гэж хэлэхээр нь нөгөө хутгаа аваад путканаас гарсан, тэгээд Намдаг бид 3 ирсэн замаараа буцаад 24 сургуулийн ар далд очрод Гантулга дх.нөгөө таслагч болон хутга 2-ыг 24 сургуулийн ард ухаж байсан нүх рүү щидэж хийсэн. ...нийтдээ 17 бор өнгийн цаасан хайрцагтай тамхинууд байран, Тэр тамхинуудыг монгол гэрт зөөж оруулаад байшинд нь орцгоосон. Тэгээд тэндээ гал түлээд унтаж амарсан ба би 18 цагийн үед сэрсэн. ...удалгүй Түмэнбаяр ах гаднаас орж ирээд тамхинуудаа 15 сая төгрөгөөр зарчихлаа гэж хэлсэн ба хэнд зарсан талаараа хэлээгүй. Тэгээд Гантулга, Мөнх-Оргил бид 3-т тус бүр 2.300.000 төгрөг өгсөн..” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч М.Эоос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: /2хх-146-147/ “..Түмэнбаяр бууж Гантулгатай уулзаж байгаад эргэж орж ирсэн. Юун талаар ярилцсныг нь мэдэхгүй. Тэгээд Баянхошуу руу явъя гээд Баянхошуугийн сургуулийн тэр хавьд нэг айлын гадаа очиж Түмэнбаяр бууж ар талын багажийг онгойлгож нэг юм хийгээд хаасан. ...Түмэнбаяр айлаас авсан таслагчаа Гантулыг машинд хийсэн. Тэгээд тэндээсээ хойшоо 6 буудал руу очоод эмийн сангаас хүн тус бүрт Түмэнбаяр маск худалдаж авч өгсөн...Гантулга нөгөө таслагчаар хашааны төмөр торыг таслаад дотогш орцгоосон..Гантулга манаачийн путканы гэрэл асаалттай байна Эрдэнэцогт чи Тек, Мо 2-той ороод манаачийг дуугүй болго, хэрэв эсэргүүцэл үзүүлвэл хутгаар айлга гэж хэлээд надад шардуу иштэй байсан санаж байна хутга өгсөн. ...Макаачийн путка руу ороход манаач хэвтэж байгаад босоод ирсэн, Тек тэгэхээр нь манаачийн өөдөөс очиж тэврээд ор луу унагаасан, манаач тухайн үед юу болоод байна аа гэж хэлээд сандраад байсан, тэгэхээр нь би та томоотой байгаарай гэж хэлээд хутга гаргасан, тэгтэл тэр ах хутга харчихаад путканаас гараад зугтаасан тэгээд хажуу талын граж дээр байхад нь Тек, Мо 2 манаач ахыг бариад буцаад путка руу оруулсан. Путка руу оруулаад Тек нүүр лүү нь гараараа цохиод байсан, Мо хажуунаас ороод бие рүү нь хөлөөрөө өшиглөөд ...манаач ах босч ирээд хутга булаах гээд гараараа барьчихсан, хутгаа
тавиулаачээ гэж орилтол нөгөө 2 хажуунаас нь манаачийг цохиж эхэлсэн, тэгээд
унагаагаад манаачийг Тек, Мо 2 скочоор хүлсэн...Мо бид 2 манай гэрт ирээд
ачсак тамхиа хүн амьдардаггүй гэртзэ оруулж буулгасан. ...засах асуудлыг би
зохицуулна гэж Түмэнбаяр хэлсзн...Түмэнбаяр надад 400.000 төгрөг өгсөн.
Түмэнбаяр надад тамхиа 15 сая төгрөгеөр зарсан гэж хэлж байсан. ...Түмэнбаяр
нэмж 100.000 төгрөг өгөөд явсан. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Түмэнбаяртай Намдагийн байрны үүдэнд уулзаад нэмж 300.000 төгрөг авсан..” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Г.Наас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: /2хх-195-196/ “..Түмэнбаярын хэлснээр Баянхошуунд нэг айлд очоод Түмэнбаяр буугаад ард багажинд нэг юм хийсэн. ...Түмэнбаяр буугаад нөгөө цагаан машинаас буусан хүнтэй бараг 30-40 минут орчим удаан гадаа ярьж зогссон. Тэгээд Түмэнбаяр машин руу шагайснаа болчлоо буугаад ир гэж хэлсэн...Энэ үед Түмэнбаяр “соната 7” маркийн автомашины арын багажнаас шар өнгийн таслагч аваад Гантулгын машины арын багааж руу хийсэн...Гантулга намайг чи урт куртиктэй юм чинь таслагчийг аваад куртикандаа хийчих гэж хэлээд би таслагчийг курткан дотуураа хийгээд аваад явсан. Машинаас буухад Түмэнбаяр надад бээлий болон амны нэг удаагийн цэнхэр өнгөтэй маск өгсөн...Тухайн үед ярилцаж байгаад 24-р сургууль руу явна тэнд нэг юм байгаа гээд Гантулга, Түмэнбаяр 2 хэлээд байсан...Тэгээд сургуулийн урдуур нь буугаад ард нь байдаг хөлбөмбөгийн талбай дээр явж очсон, тэгээд тамхи татаад 5 орчим микут болсны дараа араас Гантулга Тек 2 хүрээд ирсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө тамхи татаад байж байгаад энэ зуураа Гантулга дээшээ та 3 гараад манаачийг битгий босгоорой гэж Эрдэнэцогт, Мо, Тек 3-т хандаж хзлсэн. ...Эрдэнэцогт, Мо Тек 3 сургуулийн хойд талд байдаг гражуудын араар нь яваад дээд талд нь байх манаачийн путка руу орсон, тэгээд битзр 3-ын явсан замаар яваад доош путканы хажуугаар буухад Гантулга түрүүлж очоод нэг тас гээд чимээ гарахад харахад чингэлэгний хаалгыг Гантулга таслагчаараа онгойлгосон байсан. Гантулга чингэлэг нээснээ энэнээс аваад цаана хашааны хажууд тавьчих гэж хэлсэн, тэгээд зөөгөөд тавьсан ба ингэхдээ бор хайрцагтай эд зүйлсийг тамхи байна гэдгийг хараад мэдсэн. Гантулга чингэлэгнээс гаргаж өгөөд би тэрнээс нь үүд рүү зөөсөн...” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Э.Моос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: /3хх-25-26/ “..Бид бүгдээрээ хамт 100 айл руу яваад ТҮЦ-нээс ажлын бээлийг Гантулга ах авах шаардлагатай гэж хэлээд авсан юм, тргээд тэндээсээ хойшоо 7 буудал орж эмийн сангаас нэг удаагийн амны хаалт авна гэж Түмэнбаяр ах хэлээд явцгаасан. Тэгээд 7 буудал явах замд эмийн сангаас амны хаалтыг Түмэнбаяр ах бууж тооцоо хийж худалдаж авсан...Гантулга, Түмэнбаяр ах нар хэлэхдээ 24-р сургууль орно гэж хэлж байсан...Намдаг, Эрдэнэцогт бид 3 такси бариад 24-р сургуулийн урд очсон ба тухайн таксинаас буухад нь би Намдаг ахын куртикны дотор талд шар өнгийн, хар өнгийн бариултай том таслагч хийчихсэн явсныг мэдсэн...Тэнд очоод бараг 5-10 минут хүлээгэзд байж байтал удалгуй Тэмүүжин, Гантулга нар ирсэн ба тэр 2 ирэхдээ скоч авчихсан ирсэн. ...Эрдэнэцогт, Тэмүүжин бид 3 манаачийн путка руу хашаагаар дамжин орсон..Манаачийн путка руу орох гээд өгсөж явахад Эрдэнэцогт ахын гарт нь том хутга харагдсан, никель цагаан өнгөтэй, ямар бариултайг нь харж чадаагүй, ямар ч байсан бүдүун хутга харагдсан...Гантулга ах манаачийн путка руу Тэмүүжин, Эрдэнэцогт та 3 ор гэж хэлсэн...Эрдэнэцогт хаалга тогштол настай ах хаалга нээсэн, энэ үед Эрдэнэцогт ах тэр настай ахыг арагш нь түлхэж түрээд орон дээр суулгасан ба ингэхдээ хутга гаргаж ирж үзүүлээд зүгээр байгаарай, аминдаа хайртай юм уу хүний хөрөнгөд хайртай юм уу гэж хэлсэн, тэгтэл тэр настай ах за за гэснээ гэнэт Эрдэнэцогт ахын хутганаас бариад авсан, тэгээд Эрдэнэцогт ах хутга тавиулаач ээ гээд орилсон. ...тэр манаач ахын хутга барьсан гарын хэсгээс цус гарч байсан. ...Тэгээд тэр ахын гарыг хүлээд, Тэмүүжин нэг скоч задлаад хөлийг нь хүлсэн. Би манаачийн путканаас эхэлж гарсан ба ард Тэмүүжин, Эрдэнэцогт ах 2 үлдсэн, намайг буугаад ирэхэд Гантулга ах ганцаараа байсан ба тухайн үед ойр хавьд нь хэн нэгэн байгаагүй. ...Гантулга ах намайг яваад такси бариад ир гэж хэлсэн. Би Алтжин бөмбөгөр худалдааны төвийн урд талаас цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн автомашин бариад ирсэн ба тухайн автомашинд 10 хайрцагийг ачсан...нийтдээ 17ш хайрцагтай тамхи байсан..Түмэнбаяр ах хүн болгонд 2 сая төгрөг гэж хуваагаад, үлдсэн мөнгөөр нь хувцас авна гэж хэлээд нэмж 300.000 төгрөг өгсөн..” гэсэн мэдүүлэг,

Хохирогч П.Батболдоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байсан юм. Шинээр гарсан харуул надад өглөөний 09 цаг өнгөрч байхад мэдэгдсэн. Тэгээд бид 102 дугаар утсанд дуудлага өгсөн. Хоёр давхар төмрийг таслаад, төмөр хаалганы цоожыг тасдаад, кантинер руу орсон байсан. Миний тооцолж байгаагаар 23 сая орчим төгрөг болж байна. Би ингэж үнэлэхдээ компаниас авсан үнэлгээрээр тооцоолж байна. Г.Н 3.500.000 төгрөг, шүүгдэгч Э.Моос 2.000.000 авсан. Би үлдсэн хохиролоо шүүгдэгч нараас нэхэмжилж байна..” гэв.

Хохирогч П.Батболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-211,213/ “…2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед над руу манай манаач залгаад чингэлэгт чинь хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд чингэлэг дээрээ хүрээд иртэл дотроос нь 10 хайрцаг цэнхэр энгийн эссэ, 4 хайрцаг ченж эссэ, 2 хайрцаг рейсон, 1 хайрцаг сигар, 1 хайрцаг Бохем сигар нийт 18 хайрцаг тамхинууд алдагдсан байсныг мэдсэн. ...тухайн үедээ будлиад тэгээд мэдүүлчихсэн байна лээ. 17 хайрцаг тамхи алдагдсан байгаа. Үнэлгээгээр гарсан 23.6 сая төгрөгийг нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Хүдэрчулуунаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..2018 оны 12 дугаар сарын 19-ний үдээс хойш манай эхнэр рүү Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэсээс залгаад яаралтай ирээрэй гэхээр нь би очсон. Миний аав нүүрэн тус газартаа их цохиулсан байдалтай, уруул хавдсан байдалтай байсан. Тэр өдөртөө шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар томографикын зураг авхуулахаар гэмтлийн эмнэлэг руу очиход эмра зураг авхуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Баасан гаригийн орой зургаа авхуулчихаад тасгийн эрхлэгчид зургаа үзүүлэхэд шууд хэвтээрэй гэж хэлсэн. 12 дугаар сарын 31-ний өдөр эмнэлгээс гарахад тасгийн эрхэлэгч нь 1 дүгээр сарын эхээр гуравдугаар эмнэлэг дээр зураг болон эмчийн бичигээ аваад очоорой гэж хэлсэн. Улмаар 1 дүгээр сарын 3-нд очиход 1 дүгээр сарын 9-ний өдөр хэвтэх боломжтой гэж хэлсэн юм. Тэгээд 9-нд гуравдугаар эмнэлэгт очиж үзээлээд хэвтсэн. Тухайн үед шинжээч эмчийн дүгнэлт гарсан. Анограффын шинжилгээг өгсөн юм. Шинжилгээний хариуг эмч нь тайлбарлаад хоёр төрлийн хагалгаа хийх шаардалгатай, сэтгэл санааны гүн хямралд орсон үед үүсэх боломжтой гэж тайлбарлаж хэлж байсан. Манайд 1 дүгээр сарын 21-ний өдөр хөдөөнөөс хоёр хүн ирсэн юм. Аав тэр хоёртой гэрээс гараад явж байгаад ухаан алдсан. Улмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа хор тайлах эмчилгээ хийлгэсэн. Эмч нарын зүгээс хоёр хагалгаа хийлгэх шаардлагатай гэхээр бид нэг хагалгааг нь сонгож хийлгэсэн. Хагалгаа амжиллтай болсон талаар эмч нь тайлбарлаж хэлж байсан. 01 дүгээр сарын 29-ний үүрээр ээж залгаад аав чинь бие муудаад байна гэж ярьсан. Тэгээд ээж хурдан хүрээд ирээрэй гэхээр нь би хоол цай замаараа аваад очиход миний аав өнгөрсөн байсан. 01 дүгээр сарын 30-ны өдрийн 9-10 цаг орчимд нас барсан. Би Сайнбаяр гэх мөрдөгчтэй ярихад 102-т дуудлага өгөөрэй гэж хэлсэн юм. Улмаар 102-т дуудлага өгөхөд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ганболд гэх эмчид оношилгооны бичиг, зурагнуудыг өгсөн. Би шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Бүрэлдэхүүнтэй шинжээч томилоод өгөөч гэх хүсэлтийг гаргаж байсан. Миний гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэхгүй байсан болохоор би М.Очбадрах прокуророос дүгнэлт гаргасан шинжээч нараас дараах 5 зүйлийг тодруулаад өгөөч гэж хэлж байсан. Миний ойлголтоор зодуулсаны улмаас нас барсан гэж үзэж байна. Миний аав өдөр болгон 75-100 орчим мянган төгрөгийн эм хэрэглэж байсан. Нэмэлт шинжилгээний хариу нь их тархины цус харвалт гэх хариу гарсан. Магадгүй энэ хэрэг гараагүй байсан бол миний аав амьд байх байсан. Миний аав 58 настай хүнийг 20 орчим настай залуусын цохилтыг даах уу?. Гомдолтой байна..” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Хүдэрчулуунаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-128-129/ “..2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед ШШҮХ-д очиж шүүх эмчид үзүүлсэн, тэгэхэд тэр эмч нь томографийн зураг авхуулаад дараа нь ГССҮТ-д очиж үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн юм, тэгээд ШШҮХ-ийн нэг давхарт тархи болон цээжний хөндийн зураг авахуулсан, зургаар 2 хавирга хугаралтай, тархины зургаар шохойжилт үүссэн гэмээр зүйл байна үүнийг эмра зураг авахуул гэж хэлж байсан. Тэгээд ГССҮТ-д очиж эмчид үзүүлэхэд тархины эмра зураг заавал авахуул гээд 2018.12.20-ны өдөр гэж санаж байна аавыг Люкс мед эмнэлэгт тархины эмра зураг авахуулсан, зургаар духны дээд хэсэгт цус хурсан байна, цүлхэн үүссэн байна гэж хэлсс..! ба гэмтлийн эмнэлэгт үзүүлээрэй гэж зөвлөсөн. ...3 дугаар эмнэлэг дээр ирээд эмнэлэгт шууд хэвтсэн. ...2019.01.22-ны өдөр эмчийн зөвлөгөөнөөр ороод 2019.01.24-ний өдөр хагалгаанд орсон. ...2019.01.25-ны едөр энгийн тасалгаанд ороод хүнээр түшүүлж босоод бие засчихна, хоол ундаа өөрөө идчихдэг болсон байсан. 2019.01.29-ний шөнө эмнэлгээс ээж яриад аав нь сэхээ рүү орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирээд байж байхад 2019.01.30-ны өглөө 09 цагийн үед нас барсан. ...Аавынхаа эмчилгээ болон оршуулгын зардалтай холбоотой гаргасан зардлуудын талаар баримтаар гаргаж өгнө..” гэсэн мэдүүлэг,

Хохирогч У.Эрдэнэцогтоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-131-132/ “..2018 оны 12 сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 05 цагийн орчимд манаачийн байрандаа сууж байтал гаднаас хар өнгийн маск зүүсэн 3 залуу орж ирээд байрны гэрлийг унтраагаад миний хоолойн дээр хутга тулгаад хөдөлвөл ална шүү гэхээр нь би хутгыг нь баруун гараараа ирнээс нь бариад автал нэг залуу нь хутгаа татаад миний гарыг исгэсэн, Тэгснээ шууд орон дээр дараад гар, хөл зэргийг скочоор хүлээд хөдөлгеөнгүй болгосон ба миний уруул, нуруу, хамар зэрэг рүү өшиглөж гэмтээсэн...Тэгснээ намайг орон дээрээс унагаж манаачийн байранд шалан дээр хэвтүүлчихээд нөгөө 3 залуу манаачийн байрны шатаар доошоо буусан. Тэгснээ чи доор байна уу гээд бас нэгнийгээ дуудах шиг болохоор нь би бас нэг залуу нь гадаа байгаа юм байна тэгэхээр 4-үүлээ байна гэж бодсон. Тэгээд би тэндээсээ босох гэж оролдсоор хоолны шүүгээнд хүрээд хоолны сэрээ аваад сэрээгээрээ скочийг ураад хүлснийг тайлаад босоод гараад иртэл нөгөө хүмүүс явчихсан бололтой хүн байгаагүй ба би хашаанд байх континерүүдийг шалгатал шар өнгийн континерийн цоож нь байхгүй, хаалгыг нь хаачихсан байсан. ...Надад хутга тулгасан байсан өндөрдүү нуруутай залуу нь хүлсэн байхдаа ар нуруу руу өшиглөсөн. Бас нүүр лүү өшиглөсөн..” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Болороос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-67-68/ “..Тэр хүнийг миний санаж байгаагаар 04:50 минутын үед авсан байх гэж бодож байна 23-24 орчим насны, махлаг, хөрслөг бор арьстай, онигордуу нүдтэй, хар хөх өнгийн урт куртик өмссөн залуу байсан… “би хаашаа хүрэх юм бэ” гэхэд “юм ачиж багтана биздээ хөгшөөн, хайрцагтай хэдхэн юм байгаа, одоо Бөмбөгөр төв дээрээс очиж ачаад Баянзүрх дүүргийн товчоо орно” гэсэн. ...Тэгээд бид хоёр Бөмбөгөр төвийн урд зогсож байтал тэр залуу утсаар хэн нэгэнд “би энд эмийн сангийн энд зогсож байна, яг хаана очих билээ хө гэж асуугаад аан за, за ойлголоо” гэж ярьж дуусчихаад намайг “машинаа жоохон урагшилчих” гэсэн. ...би “нөгөө хүн рүүгээ ярьчихаач” гэсэн чинь “утасны иэнэг дуусчихлаа одоо ирэх байлгүй дээ” гэхээр нь “миний утсанд сим картаа хийгээд ярьчих” гээд утсаа өгсөн. Тэгтэл тэр залуу миний гар утсанд өөрийнхөө сим картыг хийгээд “хаана явж байгаан хөгшөөн гэж асууснаа аан за за би энэ грашнуудын урд талд шахаад зогссон хөх өнгийн Приус 10-т байна” гэж хэлээд тасалсан...Тэгээд машинд суугаад тамхи татаад сууж байтал миний машины жолоочийн арын хаалгыг 1 хүн татаад шууд орж ирээд суучихсан. Тэр залуу нь амандаа маск зүүсэн туранхайвтар биетэй залуу байх шиг байсан...Би машинаа урагшлуулаад хэлсэн хашааны хаалганы дэргэд ирээд зогсоход машины ард сууж байсан залуу шууд буусан. Харин намайг таксинд анх авсан залуу машинаас буугаагүй. Машинаас буусан залуу намайг "багажны тагаа онгойлгочих" гэхээр нь би буугаад багажны тагаа онгойлгоод машиныхаа хучлагыг хажуу ,тийш нь болготол ард суусан байсан маск зүүсэн байсан туранхай залуу 1 хайрцагтай зүйл хийсзн Тэр үед хашаан дотор бас 1 хүн байгаа харагдсан...Миний машинд 7-8 хайрцаг зүйл хийсэн байх, 1 хайрцагтай зүйлийг нь харахад Эссэ тамхины хайрцагтай зүйл байх шиг байсан..” гэх мэдүүлэг

ШШҮХ-ийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 435 дугаартай дүгнэлтэнд: /1хх-160/ “..Талийгаач нь зүрхний булчингийн үрэвсэлийн улмаас нас баржээ. Шинжилгээгээр сээрний 3-4-р нугаламын арын сэртэн, зүүн талын 8, 10-р хавирганд бороолсон байна. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлээр цохих үед үүсгэгдэнэ. Үхлийн шалтгаан болохгүй. Сээрний 3-4-р нугаламын арын сэртэн, зүүн талын 8, 10-р хавирганы хугарал нь 30-45 хоногийн өмнө үүссэн байна. Шинжилгээгээр талийгаач нь баруун гүрээний дотор артерийн цүлхэн, гол судас, титэм судасны хатуурах өвчин, тах хэлбэрийн бөөртэй байна. Зүүн зулайн судасны хавдар авах хагалгааны заалт, техник зохих ёсоор хийгдэж, хагалгаатай холбоотой хүндрэл гараагүй байна...” гэх дүгнэлт,

ШШҮХ-ийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 404 дугаартай дүгнэлтэнд: /1хх-230/ “..У.Эрдэнэцогтын биед сээрний 3,4-р нугалмын арын сэртэн, зүүн 8,10-р хавир.аны хугарал, баруун, зүүн хацар, хамар, дээд уруулд цус хуралт, дээд уруул, зүүн гарын алганд шарх, хуруунд зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс зүүн гарын алганы шарх, хурууны зурагдсан зулгаралт нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, харин бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт,

Шинжээч эмч Ц.Ганболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-163-164, 166/ “...Амь хохирогч зүрхний булчингийн үрэвслийн улмаас нас барсан. Зүрхний булчин үрэвсэл нь маш олон шалтгаантай байдаг. Тухайлбал вирус, бактер, мөөгөнцөрөөс үүсдэг өвчин. Гэмтлийн гаралтай үүсдэггүй өвчин байгаа юм. Талийгаачид зүүн зулайд судасны хавдар үүссэн байсан. Уг хавдарыг хавдар авах хагалгааны заалт, техник ёсоор хийгдэж, хагалгаатай холбоотой хүндрэл гараагүй байна. Хавдар нь ямар нэгэн гэмтлийн улмаас үүсээгүй. Талийгаачид судасны хавдар үүсээд олон жил болсон. Өөрөөр хэлбэл хүүхэд болон залуу үед нь уг хавдар үүссэн. Артерийн цүлхэн өвчин нь судас хатуурах өвчнөөс үүссэн. Эдгээр өвчнүүд нь гэмтлийн гаралтай бус өвчингүүд байгаа юм. Талийгаачид эдгээр өвчингүүд нь 5-10 жилийн өмнөөс үүссэн байна. ...Талийгаачийн хувьд артерийн цүлхэн болон хавдар нь хагараагүй байсан. ...Хэрэв их хэмжээгээр цус алдсан бол тэр даруйдаа нас барна, бага хэмжээгээр бол саажилт зэрэг үр дагаварууд бий болох боломжтой. Гэхдээ талийгаачийн амьд ахуйдаа хийлгэсэн томограф, MRI шинжилгээнүүдэд тухайн үед хагарсан шинж байгаагүй. Мөн задлан шинжилгээгээр цүлхэн болон хаядар хагарсан шинж байгаагүй....Зүрхний булчингийн үрэвсэл нь халдвар, хордлого, вирус, бактери зэргээс хамаарч үүсдэг. Гэмтлийн цочрол, сэтгэл санааны байдал зодуураас үүсдэггүй. Зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний булчингийн үрэвслийг яг тогтоох боломжгүй..” гэх мэдүүлэг,

            ШШҮХ-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 480 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 2ш төмөр зүүдэг цоожны дөрийг шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн таслагчаар тасалсан байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 224-р хуудас/,

            ШШҮХ-ийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 159 дугаартай: "Шинжилгээнд ирүүлсэн наалддаг туузнаас цус илэрсэн. Наалддаг туузнаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна.” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 6-р хуудас/, яллагдагч Ү.Гантулгын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-7277/, Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 4-р хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-22-р хуудас/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 23-25-р хуудас/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 31-40-р хуудас/, Нийслэлийн Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн болон “Монфа” эмийн сангийн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 41-51-р хуудас/, Хэргийн газар дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 52-56-р хуудас/, Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-p хх-ийн 57-58/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

2018 оны 12 сарын 18-ны орой шүүгдэгч Ү.Г, Т.Т нар уулзаж “мөнгө олох хэрэгтэй байна, цуг юм хийх үү, хулгай бол хийе, надад ч мөнгө хэрэгтэй байна, 24 дүгээр сургуулийн ард мөнгөтэй чингэлэг байгаа тэрийг ухья” гэж анх гэмт хэрэг үйлдэхээр санаачлан хэн, хэн ямар үйлдэл хийх, хэн ямар зэвсэг хэрэглэж манаачийг айлгаж, хүч хэрэглэхээр зохион байгуулсан байна. Үүний дагуу шүүгдэгч Ү.Г нь Тэмүүжин, Мөнх-Оргил нарт “ах нь одоо хулгай хийлээ, цуг хулгай хийх үү, гайгүй мөнгөтэй болчих юм шиг байна” гэхэд тэр хоёр хоёулаа зевшөөрсөн бөгөөд шүүгдэгч Т.Т нь Г.Н, М.Э нарыг мөн зөвшөөрүүлсэн байна. Ингэж ярилцахдаа шүүгдэгч Т.Т чингэлэгний цоожийг тусгай тасдагчаар таслаж хайрцагтай тамхинуудыг шүүгдэгч Г.Нтай зөөх, шүүгдэгч Ү.Гас хутга өгч шүүгдэгч М.Э Х.Т, Э.М нарыг “манаачийг айлга, манаач эсэргүүцвэл хүч хэрэглэ” гэж зааж зөвлөн гэмт хэрэг үйлдэхээр ярьж тохирон тасдагч, бээлий, маск, скоч зэргийг худалдан авч бэлтгэсэн байна.

Тухай шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24 дүгээр сургуулийн ард байрлах “Фарм трейд” ХХК-ний эзэмшлийн хашааны цоожийг шүүгчдэгч Ү.Г тасдагчаар тасдан ороход чингэлэг дээр байрлах манаачийн өрөө рүү шүүгдэгч М.Э Х.Т, Э.М нар орсон бөгөөд хэвтэж байсан манаач У.Эрдэнэцогт босож эсэргүүцэн шүүгдэгч М.Эын хутгийг барьж авахад шүүгдэгч Х.Т, Э.М нар бүлэглэн хүч хэрэглэж түүнийг скочдон хүлсэн байна. Энэ хооронд шүүгдэгч Ү.Г, Т.Т, Г.Н нар хохирогч П.Батболдын агуулахын зориулалтаар түрээслэдэг Чингэлэгийн цоожийг эвдэж 10 хайрцаг эссэ, 4 хайрцаг ченж эссэ, 1 хайрцаг сигар, 1 хайрцаг рейсон нийт 17 хайрцаг тамхийг зөөж таксигаар авч явсан байна.

Үүний улмаас хохирогч У.Эрдэнэцогтод сээрний 3, 4-р нугалмын арын сэртэн, зүүн 8, 10-р хавирганы хугарал, баруун зүүн хацар, хамар, дээд уруул, зүүн гарын алганд шарх, хуруунд зурагдсан зулгаралт гэмтэл үүссэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болохыг тодорхойлсон, хохирогч П.Батболдын алдсан 17 хайрцаг тамхи нь 23.600.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь эд зүйлийн үнэлгээ, дээрхи тамхийг Монгол улсад импортлон оруулж ирж, худалдаалдаг “Алтангадас трэйд” ХХК-ны албан бичгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ү.Г нь шүүх хуралдаанд “Энхбаяр, Ихбаяр гэх ах дүү хоёр Түмэнбаяр бид хоёрыг дагуулж очоод чингэлэгийг зааж өгсөн, тэд энэ гэмт хэргийг үйлдүүлэх захиалга өгсөн” гэж мэдүүлэх боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж шалгуулаагүй, хавтаст хэрэгт болон бусад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэгт энэ талаар мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримт байхгүй байх тул Энхбаяр, Ихбаяр гэгчийг шалгуулахаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзлээ. Мөн шүүгдэгч Ү.Г, түүний өмгөөлөгч О.Баяраа, Б.Тэнгис нараас эд зүйлийн үнэлгээг шинжээч томилон гаргуулах шаардлагатай гэх боловч эдийн засгийн тусгай мэдлэг заавал шаардагдах тоо баримт бус хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний эд зүйлийг зах зээлийн үнэ ханш, импортлон оруулж ирж, худалдаалдаг аж ахуйн нэгжийн гаргаж ирүүлсэн тодорхойлолт зэргийг үндэслэж гаргасан эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон нь хууль зөрчөөгүй, зайлшгүй хийгдвэл зохих ажиллагаа биш гэж үзлээ. Учир нь эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон үгийг хохирогч болон бусад шүүгдэгч нар тэдний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн болно.

Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нар хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Ү.Г, Т.Т нарыг тус тус гэмт хэрэг үйлдэхийг санаачлан зохион байгуулж М.Э, Г.Н, Х.Т, Э.М нартай бүлэглэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч У.Эрдэнэцогтын биед хүч хэрэглэж, айлган сүрдүүлж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн еренхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, Шүүгдэгч М.Э, Г.Н, Х.Т, Э.М нарыг тус тус гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж Ү.Г, Т.Т нартай бүлэглэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч У.Эрдэнэцогтын биед хүч хэрэглэж, айлган сүрдүүлж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Т.Т, М.Э, Г.Н, Э.М нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн байх тул энэ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзлээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоо, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол зэргийг харгалзан шүүгдэгч нарт хорих ялын хугацааг ялгамжтайгаар оногдуулж, зарим шүүгдэгчид хорих ялыг дээрхи үндэслэлээр хөнгөрүүлэн оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Гэмт хэргийн улмаас хохирогч П.Батболдод нийт 23.600.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хувааж нэг шүүгдэгчээс нийт 3.933.400 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнээс Шүүгдэгч Т.Т 3.934.000 төгрөг, М.Э 3.933.400, Г.Н 3.931.000 төгрөг, Э.М 3.933.333 төгрөгийг шүүхийн шатанд хохирогч П.Батболдод төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Ү.Гас 3.933.333 төгрөг, Х.Тгээс 3.933.333 төгрөгийг гаргуулж хохирогч П.Батболдод олгохоор шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн хохирогч У.Эрдэнэцогт нь 2019 оны 01 сарын 30-ны өдөр нас барсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн удаа дараагийн дүгнэлт болон шинжээчидийн мэдүүлэгээр Талийгаач нь зүрхний булчингийн үрэвсэлийн улмаас нас барсан. Гэмт хэргийн улмаас учирсан сээрний 3-4-р нугаламын арын сэртэн, зүүн талын 8, 10-р хавиргарал зэрэг нь үхлийн шалтгаан болохгүй тухай тодорхойлсон бөгөөд түүний хүү С.Хүдэрчулууныг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Хүдэрчулуунаас хохирол нэхэмжлээгүй болно.

Шүүгдэгч А.Гантулга 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 208 хоног, Т.Т 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 2 хоног, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх нийт 63 хоног, шүүгдэгч М.Э, Г.Н нар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 хоног, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2019 оны 3 дугар сарын 27-ны өдрийг хүртэлх нийт тус бүр 90 хоног, шүүгдэгч Х.Т 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх, шүүх хуралдаан болохоос өмнөх нийт 63 хоногийг шүүгдэгч нарын эдлэх ялд тус тус оруулан тооцох, шүүгдэгч Э.М цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерыг бичлэг бүхий цагаан өнгөтэй, бор зураастай 3 ширхэг СД-ийг хэрэг хавсарган үлдээх, хар өнгийн бариултай, их бие нь шар өнгөтэй таслагч 1 ширхэг, RED SUN Made in china гэх бичиглэл бүхий цагаан өнгөтэй төмөр цоож 2 ширхэг, нийт 32 см урттай, ажлын хэсэг нь 19.5 см урт, 12.5 см урт шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, цусаар бохирлогдсон наалддаг тууз зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тайж г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, зэвсэг хэрэглэж авахаар довтолон дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн, шүүгдэгч Иөншөбү овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж авахаар довтолон дээрэмдэх гэмт хэргийг хамжиж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т шүүгдэгч Ү.Гантулгыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Х.Тг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Т.Тыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч М.Э, Г.Н, Э.М нарыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ү.Гантулгын цагдан хоригдсон 208 хоног, шүүгдэгч Т.Тын 108 хоног, шүүгдэгч Х.Тгийн 63 хоног, шүүгдэгч М.Э, Г.Н нарын 90 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдэээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай, их бие нь шар өнгөтэй таслагч 1 ширхэг, RED SUN Made in china гэх бичиглэл бүхий цагаан өнгөтэй төмөр цоож 2 ширхэг, нийт 32 см урттай, ажлын хэсэг нь 19.5 см урт, 12.5 см урт шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, цусаар бохирлогдсон наалддаг тууз зэргийгтогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Гас 3.933.333 төгрөгийг, шүүгдэгч Х.Тгээс 3.933.333  төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29-236 тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвийн Батболдод /РД:ЦА59031272/ олгосугай.

7. Шүүгдэгч Ү.Г, Х.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.Т, М.Э, Г.Н, Э.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР

 

                                               ШҮҮГЧИД                          Л.ГАЛБАДАР

                                                                                          П.АРИУНБОЛД