Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 00774

 

 

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2016/00774

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б хүсэлттэй,

            Иргэний гэр бүлийн байдалд буруу бичигдсэнийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* миний бие 1950 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод А  ууган охин болж төрсөн. Гэтэл иргэний бүртгэлийн байгуууллагын архивын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 357/015399 дугаартай лавлагаагаар миний эхийн овог, нэрийг огт бичилгүйгээр миний эцгийн овог, нэрийг эцэг эх гэсэн хэсэгт салган бичиж иргэний бүртгэлд буруу бичсэн байна. Харин Үндэсний төв архивын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 03-2/711 дугаартай лавлагаагаар миний эцэг, эхийн овог, нэр, мэдээлэл үнэн зөв бүртгэлтэй байгааг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасны дагуу иргэний гэр бүлийн байдалд буруу бичигдсэнийг тогтоож өгнө үү гэв.

                         

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч *******гийн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг  нь 1954 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

******* “Иргэн ******* миний бие 1950 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод Алтангэрэлийн Долгорсүрэнгийн ууган охин болж төрсөн. Гэтэл иргэний бүртгэлийн байгуууллагын архивын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 357/015399 дугаартай лавлагаагаар миний эхийн овог, нэрийг огт бичилгүйгээр миний эцгийн овог, нэрийг эцэг эх гэсэн хэсэгт салган бичиж иргэний бүртгэлд буруу бичсэн байна. Харин Үндэсний төв архивын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 03-2/711 дугаартай лавлагаагаар миний эцэг, эхийн овог, нэр, мэдээлэл үнэн зөв бүртгэлтэй байгааг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасны дагуу иргэний гэр бүлийн байдалд буруу бичигдсэнийг тогтоож өгнө үү” гэжээ.

           

            *******,******* эцэг нь Алтангэрэлийн Долгорсүрэн, эх нь ******* болох нь Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 03-2/711 дугаар албан бичиг, түүний 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Нийгмийн даатгалын дэвтэр, гадаад пасспорт, эрүүл мэндийн дэвтэр, 1974 оны 20471 дугаар диплом, урьдчилан сэргийлэх тарилгын дэвтэр зэргээр тогтоогдож байна.

 

            Гэтэл Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд түүний эцгийг *******, эхийг ******* гэж буруу бичсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын хэлтсийн 1 дүгээр маягтын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 357/015399 дугаар лавлагаа, түүний тайлбараар тогтоогджээ.

 

            Иймд Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд *******,******* эцэг нь А , эх нь ******* гэж бичигдэхийг эцгийг нь *******, эхийг нь С.Д гэж буруу бичигдсэнийг тогтоох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *******,******* эцэг нь Алтангэрэлийн Долгорсүрэн, эх нь ******* гэж бичигдэхийг эцгийг нь *******, эхийг нь ******* гэж Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД