Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 00775

 

 

 

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2016/00775

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.О 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Барилгын материалын үйлдвэрийн яамны Аж ахуйн техник туслалцааны барилгын удирдах ерөнхий газрын Д  конторт шавар будагчнаар, 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ц  будагчаар, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл “С” ХК-д шавар будагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Ц  улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД