| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 101/2016/06429/И |
| Дугаар | 0777 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 0777
| 2016 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2016/00777
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ш.д нэхэмжлэлтэй,
хариуцагч: ц.э холбогдох,
Хариуцагч: Б.Э-д холбогдох,
Хариуцагч: н.М холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.668.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******,*******,*******,*******,******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь иргэн*******,*******, нартай 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөг, мөн зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус зээлийн гэрээ байгуулан 100 хоногт 1.000.000 төгрөгийн хүүтэй, 100 хоногийн хугацаатайгаар зээлдэгчийн хүсэлтээр зээлдүүлсэн билээ. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дуусаж гэрээнд заасны дагуу үндсэн зээл болон хүү, алданги шаардсан боловч зээлдэгч*******,*******, нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхгүй болж төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд 210 хоногийн 1.312.500 төгрөг бөгөөд алданги 50 хувиас хэтэрч болохгүй гэж үзэхэд 656.250 төгрөгийн алданги, хүү 300.000 төгрөг, үндсэн зээлийн 950.000 төгрөгийн үлдэгдэлтэй нийт 1.906.250 төгрөгийг*******, нараас гаргуулж өгнө үү. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 5.000.000 төгрөгийн хоёр дахь зээлийн гэрээний хувьд эхний 1-3 саруудын төлөлт хийгдсэн. Хугацааны хувьд 100 хоног. 2015 оны 11 дүгээр 22-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр буюу 225 хоногийн хугацаа хэтрэлттэй. Үүний алданги 4.725.000 төгрөг бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж үзэхэд 2.362.500 төгрөгийн алданги, түүний хүү болох 700.000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 3.500.000 төгрөгийн хамт 6.525.600 төгрөгийг************** нараас гаргуулж өгнө үү. Ингээд нийт 8.431.850 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь хууль зүйн үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас заримт хэсгийг хүлээн зөвшөөрч байна. 2010 оноос эхлэн тус хүний , болох нэхэмжлэгч *******ын байранд амьдарч байсан. 2012 оноос эхлэн зээлийн гэрээний харилцаанд орж, нэхэмжлэгчийн мөнгийг өсгөж 15.000.000 орчим төгрөгийн хүү төлсөн юм. Нэхэмжлэлд дурдсан сүүлийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн болон мөн оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн мөнгийг яг бэлнээр нь хүлээн аваагүй урьд урьдны зээлийн гэрээний үлдэгдэл байсан. Зээлдэгч нь хөгшин өндөр настай хүн банкаар харьцдаггүй гэдэг байсан тул бидний дунд өгсөн, авсан мөнгө дандаа бэлнээр хийгддэг байсан бөгөөд нэхэмжлэгчийн хувийн дэвтэр дээр данс хөтөлж гарын үсэг зурдаг байсан. Эхний 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний 5.000.000 төгрөгөөс 4.750.000 төгрөг төлсөн. Үндсэн зээлээс 250.000 төгрөг үлдсэн бөгөөд анх зээлийн гэрээгээр тохирсон хүү болох 1.000.000 төгрөгийг төлнө. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 125.000 төгрөгийн алданги төлөхийг зөвшөөрч, ингээд нийт 1.375.000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Сүүлийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээний хувьд үндсэн зээлээс 2.500.000 төгрөг төлсөн. Хүү 1.000.000 төгрөг, алдангийн 1.250.000 төгрөг нийт 4.750.000 төгрөг, урьд нь олон удаа хүү, алданги төлж байсан учир одоогийн энэ 1.375.000 төгрөгийн алданги төлж чадахгүй хүнд хэцүү байдалд байгаа тул нийт 4.750.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.,******* хоёрт мөнгөний асуудал ямар ч хамаагүй, хамтран зээлдэгч хэрэгтэй гэхээр нь тэд гарын үсэг л зурж өгсөн. Би өөрөө дангаараа хариуцаж төлнө. Энэ хоёр хүнийг хариуцагчаас хасмаар байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь эгч*******д зээл авахад нь тусалж хэдэн удаа хамтран зээлдэгч болж өгсөн. Эгч******* нь амьдралын төлөө өөрийн хүчээр өөрт тулгарсан асуудлаа зохицуулж явдаг хүн учир хамтран зээлдэгч болж өгнө үү гэхэд нь татгалзаж чадаагүй юм. Миний хувьд энэхүү зээл, зээлийн хүүнд ямар ч холбогдолгүй. Эгч******* маань өөрөө бүрэн хариуцаж төлнө. Иймд энэхүү зээлийн гэрээний асуудлаас намайг чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хамаатны эгч*******д зээл авахад нь туслаж хамтран зээлдэгч болж өгсөн. Эгч******* нь хамтран зээлдэгч болж өгнө үү гэж гуйсан учир би татгалзаж чадаагүй юм. Миний хувьд энэхүү зээлд ямар ч хамааралгүй эгч******* маань өөрөө бүрэн хариуцаж төлнө. Зээлсэн мөнгөнөөс нь би аваагүй. Иймд энэхүү зээлийн гэрээний асуудлаас******* намайг чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
******* нь*******,,******* нарт холбогдуулан ээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.668.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа “...2.106.250 төгрөгийг*******, нараас, 6.525.600 төгрөгийг************** нараас гаргуулж өгнө үү” гэж тодруулан багасгажээ.
1. ******* болон*******, нар 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдэгч*******, нар зээлдүүлэгч *******оос 5.000.000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд 100 хоногийн хугацаатай зээлсэн байх бөгөөд зээлийн хүүд 100 хоногийн 1.000.000 төгрөг төлөх, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.
Энэ гэрээний дагуу зээлдэгч*******, нар үндсэн зээл, зээлийн хүүд нийт 6.000.000 төгрөг төлөхөөс 4.750.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 28-29 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч*******, нараас үндсэн зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр болох 1.250.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хугацаа хэтрүүлсэн 210 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алдангийг тооцон, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсний дагуу 625.000 төгрөгийн алдангийг хариуцагч*******, нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгчийн “...түүний хүү 200.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлийн гэрээнд заасан хугацааны хүү шаардах эрхтэй юм.
Иймд ******* болон*******, нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний дагуу хариуцагч*******, нараас үндсэн зээл, зээлийн хүү 1.250.000 төгрөг, алданги 625.000 төгрөг, нийт 1.875.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 231.250 төгрөгиййг хэрэгсэхгүй болгов.
2. ******* болон*******,******* нар 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдэгч*******, Н.Мөнхтуяа нар зээлдүүлэгч *******оос 5.000.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд 100 хоногийн хугацаатай зээлсэн байх бөгөөд зээлийн хүүд 100 хоногийн 1.000.000 төгрөг төлөх, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.
Энэ гэрээний дагуу зээлдэгч*******,******* нар үндсэн зээл, зээлийн хүүд нийт 6.000.000 төгрөг төлөхөөс 2.500.000 төгрөг төлж, 3.500.000 төгрөгийн үлдэгдэл болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч*******,******* нараас үндсэн зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр болох 3.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хугацаа хэтрүүлсэн 225 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алдангийг тооцон, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсний дагуу 1.750.000 төгрөгийн алдангийг хариуцагч*******,******* нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгчийн “...түүний хүү 700.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлийн гэрээнд заасан хугацааны хүү шаардах эрхтэй юм.
Иймд ******* болон*******,******* нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний дагуу хариуцагч*******,******* нараас үндсэн зээл, зээлийн хүү 3.500.000 төгрөг, алданги 1.750.000 төгрөг, нийт 5.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.312.500 төгрөгиййг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагч,******* нар “...уг зээлиийг аваагүй, намайг уг зээлийн гэрээнд гарын үсэг зур гэхээр нь зурсан” гэж тайлбарладаг боловч түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар зээлдэгч,******* нарын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж дүгнэхээр байх бөгөөд хавтаст хэргийн 28-29 дүгээр талд авагдсан баримтад “5сая төгрөг авлаа Энхтуул” гэснийг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр*******, нараас 1.875.000 төгрөг,*******,******* нараас 5.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.543.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч*******, нараас 1.875.000 төгрөг, хариуцагч*******,******* нараас 5.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.543.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******оос 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 153.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******, нараас 44.950 төгрөг, хариуцагч*******,******* нараас 98.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД