Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 00833

 

 

 

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2016/00833

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, 13.560.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *******,*******,******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тай 2005 онд танилцаж, 2007 онд нэг гэрт орж, хадам аав, ээжийнд хамт амьдарсан. Бидний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүү *******, 2009 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр охин нар төрсөн ба бид гэрлэлтээ 2008 онд батлуулсан. ******* бид хоёр 2007 оноос 2010 оныг хүртэл 2 хүүхдийн хамтраар өөрийн эцэг, эхтэй хамт Дархан-Уул аймагт амьдарч байгаад 2010 оноос хадам аав, ээжийн таарамжгүй харилцаанаас болж Улаанбаатарт хотын “” хороололд байр түрээслэн тусдаа амьдарсан. “” хороололд амьдрах хугацаанд 2 жилийн түрээсийн төлбөр  6.000.000 төгрөгийг өөрийн ээжэээс авч төлдөг байсан. Нөхөр ******* нь 2013 оны 01 дүгээр сард Багахангай дүүрэгт томилогдон ажиллах болсон тул 2 хүүхдийн хамтаар бид Багахангай дүүрэгт байр түрээслэн амьдарсан. Түрээсийн төлбөрт 960.000 төгрөг төлж байсан. Энэ түрээсийн мөнгийг мөн өөрийн ээжээсээ авч өгч байсан. Мөн нөхөр ******* нь 2014 оны 6 дугаар сараас Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Замын цагаагийн тасагт томилогдон ажиллах болсон тул Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байр түрээслэхээр болж түрээсийн мөнгө болох 5.400.000 төгрөгийг миний танил эгч нэг сарын 15 хувийн хүүтэй зээлж авсан. Энэхүү хүнээс мөнгө зээлж авах үед ******* нь хамт байж авсан хирнээ зээлийг буцаан төлөөгүй. ******* нь гэр бүлийн дундын хөрөнгө болох Кроун-175 маркийн суудлын автомашиныг 11 сая төгрөрөөр худалдаж авсны дараа зам тээврийн осол гаргаж мөргөлдүүлж эвдэлсэн ба даатгалын төлбөрөөс бусад төлбөрийг төлөлгүй гэрээсээ явж аав, ээж дээрээ очиж амьдрах болсон. Авто засварын үлдэгдэл төлбөрийг хүнээс зээлж машинаа засуулан авсан боловч байр түрээслэхээр зээлсэн 5.400.000 төгрөгийг хүн нь нэхэж би тухайн үед ажилгүй 2 хүүхдийн хамт амьдарч байсан тул зээлсэн мөнгөний оронд автомашинаа өгсөн. Мөн ******* нь үр хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, мөнгө төгрөгийн асуудлыг шийдэж өгдөггүй, асарч сувилж байгаагүй. Өөрийн эцэг, эхийн үгэнд орж үр хүүхдүүдээ өнчрүүлж байгаа байдлыг нь цаашид хүлээн зөвшөөрөх боломжгүй болсон тул өнгөрсөн хугацаанд 2 хүүхдээ өсгөх явцад гарсан зардал болох байрны түрээсийн төлбөр 12.360.000 төгрөг, дундын хөрөнгө болох авто машины засварын хөлс 1.200.000 төгрөг, нийт 13.560.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн дундын хөрөнгө болох 11 сая төгрөгийн үнэтэй Кроун авто машины 2 хүүхэд болон өөрт ногдох хэсгийг гаруулах, 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.

            Хэрэг хянан шийдвэр ажиллагааны явцад ******* хүүхдийн эцэг  тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж, хоёр хүүхдээ ******* миний асрамжид үлдээж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 11.000.000 төгрөгийн үнэтэй Кроун авто машины 2 хүүхэд болон өөрт ногдох хэсгийг гаруулах, автомашины эвдрэлд зарцуулсан 1.200.000 төгрөг гаргуулах тухай шаардлага дээр тохиролцож,*******аас 500.000 төгрөгийг *******т олгохоор тохиролцсон гэв.  

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******тэй 2008 онд гэр бүл болж бидний дундаас хүү О.Төрбат, охин О.Мишээл нар төрсөн. *******ийг яармагт манайд очоод байж бай гэхэд дахин өөрөө зөрүүдэлж ээжээсээ мөнгө зээлж “” хороололд байр хөлсөлсөн байна лээ. Энэ урсгал зардлууд нь дундын өмч биш, зардал гэж бодож байна. Бид хоёрын дундаасаа хөрөнгө гаргаж эд хөрөнгө босгосон дундын хөрөнгө биш.  Бид нар “” хороололд амьдарч байхад хадам ээж Дарханд дуудаж марк-II 91-98 дугаартай машин авч өгсөн. Хэсэг унаж байгаа машинаа 4 саяд зарсан. Хэд хоног машингүй явсан. 100.000 төгрөгийг хоол ундаа аваад үрчихсэн. Шар хадны захаас Т.Кроун машин авах гэтэл мөнгө дутаад авга ахаасаа 1 сая төгрөг аваад тэгээд Хаан банзны лизингээр нийт 6 сая төгрөөр авсан. Хадам ээжийн 4 сая төгрөг, авга ахын 1 сая төгрөг, лизингээр 6 сая төгрөг, ингээд нийт 11 сая төгрөгөөр авсан гэж ойлгож болно. Бид хоёрын салах болсон шалтгаан гэвэл бие биенээ ойлгодоггүй. Мөнгөний маргаанаас болж хэрүүл маргаан болж байдаг байсан. Автомашины хувьд хадам ээжид 4.000.000  төгрөг байсан. Бид хоёр 11.000.000 төгрөгөөр Кроун гэдэг машин авсан. Үүнийг лизингээр авсан. Лизингээр авахад нийт  хүүтэйгээ нийлээд 9.000.000 төгрөг болсон. Тухайн үед би эхнэрийнхээ нэр дээр шилжүүлж өгсөн, эргүүлээд миний машин гээд надаас мөнгө нэхэмжилж байгаа нь харамсалтай байна. Тэгээд тэрнээсээ болж Улаанбаатар хотод орж ирсэн. Надад уул нь Улаанбаатар хотод орж ирэх шаардлага байхгүй, Багахангайдаа л байх сонирхол маш их байсан ба хоёр хүүхдээ бодоод наашаа цуг ирсэн. Гэрлэлтээ цуцлууахыг хүлээн зөвшөөрч байна, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө. “” хороололд амьдарч байхад би хадам ээждээ мөнгө дансаар өгч байсан. Бас эхнэртээ ч гэсэн мөнгө өгч л байсан. Би тэр хугацаанд төлбөрөөс төлөлцөж байсан. Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтээсээ татгалзаж, хоёр хүүхдээ *******ийн асрамжид үлдээж, автомашин завсарласан зардал болон  автомашинаас ******* болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагад би 500.000 төгрөгийг *******т өгөхөөр тохиролцсон гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

*******ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, 13.560.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

*******, Ганбатын Энхцэцэг, Тайжууд овогтой Цэвээний Одбаяр нар 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 763 дугаарт бүртгүүлж, 0122653 дугаар гэрчилгээ авсан байх бөгөөд холбогдох, гэрлэгчдийн дундаас 2008 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүү ******* төрсөн болох нь 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0272999-Г95 дугаар төрсөний гэрчилгээ, 2009 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр охин нар төрсөн болох нь 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0273028 Г-848 дугаар гэрчилгээгээр тус тус тогтоогджээ.

*******, ******* нарын “...бид зан харьцааны хувьд таарч, тохирдоггүй, байнга хэрүүл, зодоонтой байдаг, хойшид эвлэрч хамт амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна...” гэсэн тайлбар, мөн гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан гэрлэгчдийн хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон байдал болон шүүхэд гаргасан хүү О.Төрбат, охин О.Мишээл нарын “...эхийн хамт амьдарна” гэсэн саналыг харгалзан 2008 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү О.Төрбат, 2009 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин О.Мишээл нарыг эх *******ийн асрамжид үлдээв.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү О.Төрбат, охин О.Мишээл нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******аас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй болно.

            Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Тоёота Кровн маркийн автомашинаас ногдох хэсэг гаргуулах, мөн уг автомашинд засвар хийсэн зардалд 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас ******* татгалзаж,******* 500.000 төгрөгийг *******т олгох талууд эврлэснийг батлах нь зүйтэй байна.

 

            Харин *******ийн “...өнгөрсөн хугацаанд 2 хүүхдээ өсгөх явцад гарсан зардал болох байр хөлслөх төлбөрт 12.360.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

            Учир нь хавтаст хэрэгт авагдсан Ю.Энхтуул, ******* нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “Орон сууц хөлслөх гэрээ”-д заасны дагуу төлбөрийг хөлслүүлэгч Ю.Энхтуулд, мөн З.Баттүвшин, ******* нарын хооронд 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан “Орон сууц хөлслөх гэрээ”-ний дагуу төлбөрийг хөлслүүлэгч З.Баттүвшинд, түүнчлэн *******, Д.Дашзам нарын хооронд 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-д заасны дагуу төлбөрийг хөлслүүлэгч Д.Дашзамд ******* төлж байсан болохыг нотлосон баримт авагдаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан *******, Ганбатын Энхцэцэг, Тайжууд овогтой, Цэвээний Одбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү *******, 2009 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин нарыг эх *******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү О.Төрбат, охин О.Мишээл нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******аас тэтгэлэг гаргуулсугай.

 

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан ******* гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Тоёота Кровн маркийн автомашинаас ногдох хэсэг гаргуулах, мөн уг автомашинд засвар хийсэн зардалд 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж,******* 500.000 төгрөгийг *******т төлөхөөр эврлэснийг батлаж, орон сууцны хөлс төлсөн 12.360.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД