| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0767/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2019-12-26 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 12
2019 12 26 2019/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч С.Оюунжаргал,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж,
Шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Жд холбогдох эрүүгийн 19030006220265 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1984 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамжны 487 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 37а байрны 75 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны шөнийн 23 цаг 53 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Иргэний бүртгэл мэдээллийн төвийн урд замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 2.29 хувийн согтолттой үедээ “Toyota Rumion” маркийн 27-10 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 53 настай В.Баатархүүг мөргөж, амь насыг хохироосон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1903006220265 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.Ж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хайлтаас уруудаад 32-н тойргоор ертөнцийн зүгээр зүүн тийш эргээд 100 айл чиглээд явсан. Тэгээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын орчмоор хагас тойрог эргээд явж байхад нэг хүн гудамжнаас хурдтай гүйж гарч ирээд тас гээд машины хажууд унасан. Миний хажууд саарал өнгийн гэр бүлийн машинтай ах байсан бөгөөд би сандраад ахаа 103 дуудаарай гэж хэлсэн. Нөгөө хүн дээр очоод гүрээний судас орчим дарж үзэхэд цохилт мэдрэгдэхгүй байсан. Миний зүгээс оршуулгын зардал болон группын зээлийг нь төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 117-119 дүгээр хуудас/,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Түвшинжаргалын мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний ах сүүлийн 16-17 жил гадуур тэнэмэл амьдралаар шил, лааз цуглуулж амьдарч, архи дарс их хэмжээгээр уудаг болсон. Би ахынхаа араас байнга санаа тавьж хөөцөлддөг байсан. Ах маань нь 100-н айлын тэрүүгээр амьдардаг байсан. Бидний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Осол гаргасан жолооч нь талийгаачийн буяны ажил болон группын зээлийг тодорхой хэмжээгээр төлж барагдуулаасай гэж хүсч байна. Осол гаргасан жолоочийн талаас буяны ажилд 2.740.000 төгрөг өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 35-37 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 12-21 дүгээр хуудас/,
Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 24-27 дугаар хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...Toyota Rumion маркийн 27-10 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Гансүх овогтой Жавхланг драйгер багаж ашиглан шалгахад 2.29 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэжээ /1 дүгээр хх-ийн 30 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1296 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1. В.Баатархүүгийн биед зүүн өгзөгний бага аарцгийн хөндий рүү орсон идээт буглаа нь тухайн үед үхэлд хүргээгүй болно.
2. В.Баатархүү нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас үхэлд хүрсэн байна.
3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой.
4. Тухайн авто ослын үед үүссэн шинэ гэмтэл байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 62-64 дүгээр хуудас/,
Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 6 дугаар сарын 07-ны орой 23 цаг 50 минутын үед би дүүгийн эзэмшлийн серийг санахгүй байна автомашинтай гэр рүүгээ харихаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байтал Иргэний бүртгэлийн урд замд замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд согтуу бололтой гуйвсан байдалтай зогсож байсан бараан өнгийн хувцастай хүнийг ертөнцийн зүгээр баруун хойноосоо зүүн урагшаа чиглэлтэй явж байсан бараан өнгийн суудлын автомашин мөргөхөөр нь би машинтай замын зорчих хэсэг дээр буцаж эргэхэд осол гаргасан бараан өнгийн суудлын автомашин замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсож байсан. Би машиных нь урд гарч зогсоход машин дотроос цагдаагийн дэслэгч цолтой цагдаагийн хувцастай 30 гаруй насны, өндөр махлагдуу залуу согтуу бууж ирэхээр нь “чи хүн мөргөчихлөө, хүн рүүгээ оч, би цагдаа болон эмнэлэгт дуудлага өгье” гэж хэлэхэд осол гаргасан залуу явган хүний зам дээр хэвтэж байсан явган зорчигч рүү гүйж очоод буцаж над дээр ирснээ явган зорчигчийг өнгөрчихсөн /нас барсан/ байна гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3434 дугаартай дүгнэлтэнд “...Шинжилгээнд ирүүлсэн “Г.Ж 2016.06.08 02:16” гэж хаягласан цусанд 2,3, промилли, шээсэнд 3,0 промилли спиртийн илэрсэн. Цусан дахь 2,3 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 70 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3483 дугаартай дүгнэлтэнд “...1. Талийгаачийн өмсөж явсан гэх хар өнгийн зузаан, урдуураа цахилгаантай цамц, хар өнгийн урдуураа эрээн нимгэн цамц дээр цус илэрсэн. Уг цус нь B /III/ бүлгийн харъяалалтай байна.
2. Талийгаачийн өмсөж явсан гэх саарал өнгийн өмд, хар өнгийн саравчтай малгай, хар саарал өнгийн 1 хос оймс, улаан өнгийн 1 хос пүүз, хар саарал судалтай өмд, хүрэн өнгийн тэлээ, цайвар алчуурт цус илрээгүй...” гэжээ /1 дүгээр хх-ийн 74 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3181 дугаартай дүгнэлтэнд
“...1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3437 дугаартай дүгнэлтэнд “...Шинжилгээнд ирүүлсэн "Баатархүү талийгаач 56 эр" гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 85-86 дугаар хуудас/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтэд “...Уг тээврийн хэрэгсэл нь ABS бүхий тормосны системтэй. Тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд тоормос хэвийн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 92-100 дугаар хуудас/,
Гэрч Г.Мөнхтулгын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Гэрч Г.Өлзийбадрахын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49-51 дүгээр хуудас/,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 153 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...хэргийн газраас хураан авсан толины хавтас, мотор суурийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /1 дүгээр хх-ийн 9 дүгээр хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоолд “...жолооч Г.Жгаас гаргаж өгсөн №02185127 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №1067584 дугаартай жолоочийн үнэмлэхийг хэрэгт хавсаргасугай...” гэжээ /1 дүгээр хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 33 дугаар хуудас/,
Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 59 дүгээр хуудас/,
Хэв загвар, дээж авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 60 дугаар хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар шинжээчийн №527 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч Г.Жгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 174 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 170 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 141 дүгээр хуудас/, гэрч Т.Отгонбаярын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 52-53 дугаар хуудас/, гэрч Ц.Бат-Оршихийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 54-56 дугаар хуудас/, гэрч Г.Халиунаагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57-58 дугаар хуудас/, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 109 дүгээр хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал /1 дүгээр хх-ийн 123-124 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Жгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 142-150 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 181 дүгээр хуудас/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримтууд /1 дүгээр хх-ийн 167-169 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /1 дүгээр хх-ийн 246 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны шөнийн 23 цаг 53 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Иргэний бүртгэл мэдээллийн төвийн урд замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 2.29 хувийн согтолттой үедээ “Toyota Rumion” маркийн 27-10 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 53 настай В.Баатархүүг мөргөж, амь насыг хохироосон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,
- Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Гэрч Б.Бат-Эрдэний мэдүүлэг,
- Ам хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Түвшинжаргалын мэдүүлэг,
- Шүүгдэгч Г.Жгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №1296 дугаартай шинжээчийн дүгнэлт,
- Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын шинжээчийн №527 дугаартай дүгнэлт,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №3434, №3483, №3181 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,
- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт,
- Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл,
- Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, Г.Ж согтуурсан үедээ жолоодон явсан “Toyota Rumion” маркийн 27-10 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн В.Баатархүүг мөргөж улмаар амь насыг нь хохироосон болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг техникийн шинжээчийн дүгнэлт, бусад баримтуудаар тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Ж нь согтуурсан үедээ, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал замын хөдөлгөөнд оролцож, тухайн явган хүн зорчиж байхад тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 а, 12 дугаар зүйлийн 12.3-т заасан заалтуудыг зөрчиж хүний амь насыг хохироосон зам тээврийн осол гаргасан болох нь нотлогджээ.
Иймд шүүх шүүгдэгч Г.Жг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн гэм буруутай шууд үйлдэл байхаас гадна гэмт хэрэг гарахад амь хохирогчоос согтуурсан, замын зорчих, ойр орчимд зогсож, саатсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Түвшинжаргалаас “...Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт /1 дүгээр хх-ийн 246 дугаар хуудас/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Жг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Жд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас нэхэмжилсэн төлбөрийг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амь хохирогчийн үйлдэл нөлөөлсөн байдал/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал, хүсэлт/, түүний хүний хувийн байдал /өөртөө дүгнэлт хийж буй байдал/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Жг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Жг 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй 3 хоног баривчилсан хугацааг эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт хураан авсан Халх овогт Гансүхийн Жавхлан /РД:ХД84100414/-ийн №02185127 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №1067584 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Г.Жгаас замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал, нөгөө талаас амь хохирогч зохих ёсоор биеэ зөв авч яваагүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Жг согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жд оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Жгийн баривчлагдсан 3 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хэрэгт хураан авсан Г.Ж-ийн №02185127 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №1067584 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Жд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН