Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 00883

 

 

 

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2016/00883

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: *******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,******* холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.000.000  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *******,*******,******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь ай тохиролцож, хамтран хонь, ямааны гэдэс бөөний үнээр авч хагас боловсруулалт буюу арилгаж, цэвэрлээд жижиглэн зарж борлуулаад ашгаа хуваан авахаар тохиролцсоны дагуу ам хэлцэл хийж, ******* нь хөрөнгө оруулалт болгож 5.000.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн. Ингээд үндсэндээ ярилцаж тохиролцоод гэрээ байгуулахаар байсан боловч гэрээгээр тухайн үед төслийг нь боловсруулаад байгуулж чадаагүй, яагаад гэвэл гэрээ байгуулаад мөнгөө шилжүүлье гээд ******* хэлсэн боловч нөгөөдүүл нь яаралтай 1000 цувдай хүнээс авахаар болчихлоо, алдах гээд байна яаралтай 5.000.000 төгрөг өгчих гээд гэрээ байгуулаагүй мөнгөө аваад явсан. Энэ 5.000.000 төгрөгийг 2.250.000 төгрөгийг Д.Янжинлхамын дансаар, үлдсэн 2.750.000 төгрөгийг бэлнээр өгсөн. сүүлд цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар дээрээ 5.000.000 төгрөгийг би хариуцаж төлнө гэсэн. Тэрнээс хойш тэд нар 1000 цувдай авсан гэж нэг яриад, дараа нь 500 цувдай авсан гэж яриад, цэвэрлэж байгаа гээд мөнгөө өгнө гээд алга болсон. ******* хувь аваагүй, тэр цувдай хаагуур зарагдаж, хэн ашгийг нь хүртсэнийг мэдэхгүй. Тэрнээс хойш мөнгө ч өгөөгүй, хамтарч ч ажиллаагүй. ******* өөрийн нөхөр н.Ганболдыгоо дагуулан очиж бүгдээрээ уулзаад ярилцсан байдаг. Тэгээд мөнгийг чинь дараа өгье гэсэн. Тэгээд өгөхгүй байхаар нь бид нар 6 дугаар сард энэ асуудлаар итгэл эвдэх замаар залилан мэхэлж мөнгө авлаа гээд цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагаас энэ бол иргэний хэрэг байна, тийм учраас хэрэг үүсгэж шалгах шаардлагагүй гэсэн. Ингээд бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бичгэн гэрээ байхгүй учраас бид үүн дээр ямар нэгэн алданги, торгууль, хүү нэхэмжлээгүй, тухайн үед өгсөн 5.000.000 төгрөгөө л нэхэмжилж байгаа. н.Ганболд, ******* нар эхнэр нөхөр хоёр бөгөөд 5.000.000 төгрөг нь *******ын мөнгө гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай цехэд нягтлангаар ажиллаж байсан Д.Янжинлхам нь 2016 оны 02 дугаар сард н.Ганболд гэдэг хүнийг дагуулж ирж надтай хамтарч ажиллах талаар ярьж байгаад явсан. Үүнээс хойш сураггүй байж байгаад 2016 оны 4 дүгээр сард дахин ирээд хамтарч ажиллая гэдэг санал тавьсан. Энэ саналыг хүлээж аваагүй бөгөөд Д.Янжинлхам нь тэгвэл би таны цехийг ашиглаад н.Ганболдтой хамтарч ажиллах хүсэлт тавихад би наад асуулдлыг чинь мэдэхгүй, та нар өөрсдөө учраа ол гэсэн. Үүнээс хойш цехэд 1000 гаруй гэдэс авчраад цэвэрлэж янзлаад байсан. Энэ үед н.Ганболдын эхнэр *******, Д.Янжинлхам нар хамт бүх ажлыг хийгээд тооцоогоо бодож байсан. ын хувьд бие өвдөж байсан болохоор эмнэлгээр явж байсан. Энэ дундаас ямар нэгэн ашиг өгөх талаар яриа гаргаагүй, надад өгсөн гэх 5.000.000 төгрөгийг Д.Янжинлхамын Хаан банкны дансаар 2.500.000 төгрөг, бэлнээр 2.500.000 төгрөг Д.Янжинлхамд өгсөн. Өөрсдөө худалдаж авчихаад, энэ ажиллагаандаа оролцоогүй байж хаясаны дараа цагдаад хандаж холбогдуулж гомдол гаргасан. дуудагдсан учраас н.Янжинлхам таньд хамаагүй, би н.Ганболд, ******* нартай хамтарч ажиллаж байгаа, би энэ мөнгийг өгнө та зүгээр хэргийг хаалгахын тулд ингээд бичээд өгөөч гэхээр нь хавтаст  хэрэгт байгаа ын 5.000.000 төгрөгийг 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэсэн тайлбарыг бичээд өгсөн байдаг. Эрүүгийн хэрэгт хариуцагчаар дуудагдсан учраас ингээд бичиж өгсөн байдаг. Энэ асуудлыг н.Ганболд, Д.Янжинлхам, ******* нар өөрсдөө хийж гүйцэтгэчихээд одоо надаас мөнгө нэхэх нь үндэслэлгүй юм. Д.Янжинлхамаас энэ асуудлаа учрыг нь ол гэж хэлэхэд энэ мөнгийг би төлнө, энэ асуудал таньд хамаагүй гэж надад хэлдэг. ерөөсөө оролцоогүй. энэ мөнгийг хүлээж аваагүй, ын цех дээр цувдайг нь авчирсан. Түүний цех дээр тэдгээр хүмүүс хамтран ажиллаж байсан учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хамтран ажиллах гэрээ гэж үзээд байгаа бол эрсдлийг ажилласан хүмүүсийн цалин болон бусад эрсдлийг хамтдаа хүлээх ёстой. Мөн муудуулж хаясан цувдайныхаа хохирлыг хамтран хариуцах ёстой гэдэг үүднээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтран ажиллах зорилгоор малын цувдаа гэдэс бөөнөөр нь худалдан авч, цэвэрлээд жижглэж заран, ашиг олохоор амаар гэрээ байгуулсан. 1000 ширхэг цувдаа ирлээ гээд н.Янжинлхамын дансаар н.Ганболд 2.250.000 төгрөг, бэлнээр 2.750.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд уг малын цувдааг худалдан аваад ын цехэд тавьсан. Энэ үед өвчтэй байсан. Уг малын цувдааг цэвэрлээд, зарж борлуулаад үлдэгдэлийг нь хаясан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******ын нэхэмжлэлтэй, холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч *******ын “...*******, нар тохиролцож, хамтран хонь, ямааны гэдэс бөөний үнээр авч хагас боловсруулалт буюу арилгаж, цэвэрлээд жижиглэн зарж борлуулаад ашгаа хуваан авахаар тохиролцсоны дагуу ******* нь хөрөнгө оруулалт болгож 5.000.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн. Гэтэл нь ажлаач хийгээгүй, мөнгө аваад алга болсон. Иймээс 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч ”...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би *******тай хамтран ажиллаагүй, түүнээс 5.000.000 төгрөг аваагүй, харин миний цехийг цувдаа, гэдэс цэвэрлэхдээ ашигласан. Би цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа 5.000.000 төгрөг авсан гэж баримт үйлдэж өгсөн нь үнэн” гэсэн хариу тайлбар гаргаж талууд маргажээ.

 

Хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан “ нь *******аас 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр авсан 5.000.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна” гэсэн баримт, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ын  “...2016 оны 4 дүгээр сард н.Ганболд, түүний эхнэр ******* нартай хамтарч ажиллахаар тохиролцсон, 5.000.000 төгрөгийн хөрөнгө оруулаад, ашиг орлогоо хувааж авахаар болсон. Гэнэт н.Ганболд болилоо, та нар мөнгө хаашаа юунд зарцуулсан гэхээр нь би тайлбарласанмалын дотор гэдэс зарах хүмүүсэд өгсөн, нэг ширхэгийг нь 2500 төгрөгөөр бодсон гэсэн. Тэгтэл за тэгвэл одоо мөнгөө авахаа хойшлуулье гэсэн...бид хамтран ажиллахаар тохиролцож, 5.000.000 төгрөгөөр 1000 гаруй малын гэдэс дотрын тооцоонд өгсөн. Мөнгийг нь авсан нь үнэн, буцааж өгнө” гэсэн тайлбар, нэхэмжлэгч талын “...хамтран ажилласан нь үнэн. Хэрэв хамтран ажилласан гэж байвал эрсдэлийг хамтран хариуцах ёстой” гэсэн тайлбар зэргээс дүгнэхэд талууд хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, хураамжийн хэмжээ, ашиг хуваарилах журмаа харилцан тохиролцож, нэхэмжлэгч ******* 5.000.000 төгрөгийн /хөрөнгө оруулалт/ хураамж төлж, малын дотор гэдсийг бөөнөөр нь худалдан авч, цэвэрлээд, жижиглэнгээр зарж борлуулан, олсон ашгийг хувааж авахаар амаар тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзэхээр юм.

 

Дээрх үйл баримтаар гэрээний талуудын хэн аль нь “ашиг олно гэж тооцож байсан эдийн засгийн тооцоогоор урт хугацаанд ашиг олохгүй байх нь тодорхой болсон, хамтын зорилгод хүрэх боломжгүй болсон” гэж үзэн, хамтын үйл ажиллагаагаа явуулахаа зогсоож, нэхэмжлэгч *******д 5.000.000 төгрөгийн /хөрөнгө оруулалт/ хураамж төлсөнийг буцаан олгохоор тохиролцож, баримт үйлдсэн болох нь хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан баримт, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ын өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д зааснаар *******ыг хамтран ажиллах гэрээнээс гарсан, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан шаардах эрхтэй тулхариуцагч аас 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй болно.

 

Хариуцагч тал “...хамтран ажиллах үйл ажиллагаанд эрсдэл гарсан” гэж тайлбарладаг боловч энэ талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч аас 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 94.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ж.СЭМЖИД