Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 00884

 

 

 

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2016/00884

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                               

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Хасбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны байранд байрлах, улсын бүртгэлийн гэрчилгээ 9016001007, регистрийн дугаар 2578697/

 

            Хариуцагч: Хойд овогтой, Самбуугийн Батсайханд холбогдох

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 57 дугаар байр, 10 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧП82111710/

 

Хариуцагч: Хиад боржигон овогтой, Равдандоржийн Янжмаад холбогдох

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 57 дугаар байр, 10 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧЛ85090505/

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 62.243.441 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг, хариуцагч С.Батсайхан, Р.Янжмаа, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн төлөөлөгч М.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартааЗээлдэгч С.Батсайхан, Р.Янжмаа нар нь Хасбанктай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1470003355 дугаартай зээлийн гэрээ, 1470003355-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулан 39.000.000 төгрөгийн орон сууц барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 57а дугаар байр, 10 тоот, улсын бүртгэлийн Ү-2206016030 дугаартай, 000126050 гэрчилгээний дугаартай 39 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 39.000.000 төгрөг, хүү 20.716.619 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.508.822 төгрөг, нийт 62.225.441 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул татгалзах зүйлгүй гэв.  

 

Хариуцагч С.Батсайхан, Р.Янжмаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл, зээлийн хүүгийн төлбөр болох 62.225.441 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн төлөөлөгч М.Батмөнх “...Иймд хариуцагч нараас үндсэн зээл 39.000.000 төгрөг, хүү 20.716.619 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.508.822 төгрөг, нийт 62.225.441 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Батсайхан, Р.Янжмаа нар хүлээн зөвшөөрч “...62.225.441 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй” гэсэн хариу тайлбар гаргажээ.

 

Хасбанк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 62.243.441 төгрөгийг хариуцагч С.Батсайхан, Р.Янжмаа нар 2016 оны11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, талууд 2016 оны 10 дугаар сарын 06ы өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ.

 

Хариуцагч С.Батсайхан, Р.Янжмаа нар нь шүүх хуралдааны явцад “Хасбанк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 62.243.441 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан “Хасбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Батсайхан, Р.Янжмаа нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 62.243.441 төгрөг гаргуулах тухайиргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч С.Батсайхан, Р.Янжмаа нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000126050 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2206016030 дугаартай, С.Батсайханы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 57а дугаар байр, 10 тоот, 39 м.кв 2 өрөө орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 дугаар сарын 08-ныөдөр төлсөн 469.167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Батсайхан, Р.Янжмаа нараас 469.167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.СЭМЖИД