| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2016/00763/И |
| Дугаар | 912 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 912
| 2016 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2016/00912 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.450.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******,*******, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь өөрийн ээж өмнөөс төлөх ёстой 19.000.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дотор өгч барагдуулна гэсэн баталгааг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өөрийн гараар бичиж, нотариатаар гэрчлүүлж, баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд 12.550.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл мөнгийг төлөөгүй тул аас 6.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би өөрийн ээж өмнөөс зээлийн үлдэгдэл төлбөр 19.000.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж баталгааг гаргаж өгсөн. Үүнээс 12.550.000 төгрөгийг төлж 6.450.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Нэхэмжлэгч Г.Нямдорж нь төлбөрөө барагдуулах гэж бидний эзэмшлийн машиныг дур мэдэн хулгайгаар авч байсан үйлдэл гаргасан тул үлдэгдэл төлбөртэй холбогдуулан тайлбарлахад миний бие Г.Нямдоржийн хүсэлтээр удаа дараа өөрөөсөө мөнгө гаргаж, эд зүйл авч өгч байсан. 2016 оны 4 дүгээр сард 37-73 УБУ улсын дугаартай J-500маркын машиныг будаас надад авч өгөхдөө 50.000.000 төгрөгөөр авсаныг 52.000.000 төгрөг гэж Г.Нямдорж өөртөө 2.000.000 төгрөг илүү авч ашигласан. ALPHARD маркын машиныг албан байгууллагад 10.000.000 төгрөгөөр зарахдаа НӨАТ-ын 10 хувь гэж 1.000.000 төгрөгийг өөртөө илүү авсан. 2016 оны 5 дугаар сард 600.000 төгрөгөөр худалдаж авсан уран зургийг гуйж авсан. 2016 оны 5 дугаар сард БНСУ-ын 700.000 төгрөгийн үнэтэй агаар чийгшүүлэгчийг төлбөрийг нь өгнө гэж авчихаад өгөөгүй. Мөн 5 дугаар сард Зайсанд байрладаг дэлгүүрээс 1.400.000 төгрөгийн үнэтэй гутал надаар авахуулаад үнийг нь өгөөгүй. 2016 оны 5 дугаар сард дараа төлбөрийг төлнө гээд дэлгүүрээс 500.000 төгрөгийн өмд, цамц авахуулсан. Мөн энэ сарын дундуур Юби март дэлгүүрээс 250.000 төгрөгийн цагаан алтан бөгжийг миний хөрөнгөөр худалдаж авсан. Дээрх надаас авсан болон миний мөнгөөр худалдан авсан эд зүйлсийнхээ төлбөрийг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүнгээсээ хасч тооцох утгатай мессежийг ээжийнх нь гар утсанд явуулж энэ талаар мэдэгдсэн юм. Иймд Г.Нямдоржоос гаргасан зээлийн үлдэгдэл төлбөр болох 6.450.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ бүх зүйлийг нэхэмжлэгч Г.Нямдорж өөрөө сайн мэдэж байгаа тул нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
А.Сүрэнхорлоогийн нэхэмжлэлтэй, д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
*******ийн “... нь өөрийн ээж өмнөөс төлөх ёстой 19.000.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дотор өгч барагдуулна гэсэн баталгааг гаргаж, 12.550.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 6.450.000 төгрөгийг аас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...би өөрийн ээж өмнөөс зээлийн үлдэгдэл төлбөр 19.000.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж баталгааг гаргаж өгсөн. Үүнээс 12.550.000 төгрөгийг төлж 6.450.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Гэхдээ үеэл Г.Нямдоржид худалдаж авч өгсөн барааны үнийг нэхэмжлэлээс хасах нь зүйтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн хариу тайлбар шүүхэд ирүүлжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу нь Р.Сүрэнхорлоогоос 19.000.000 төгрөгийг 2010 онд зээлж, уг зээлийн гэрээний дагуу зээлдэгч 19.000.000 төгрөгийг зээлдүүлэгч Р.Сүрэнхорлоод буцаан төлөх үүргийг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу охин нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Баталгаа гаргах тухай” хэлцлээр шилжүүлэн авсан байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Уг хэлцэлийн дагуу Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д зааснаар нь 19.000.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дотор үүрэг гүйцэтгүүлэгч Р.Сүрэнхорлоод төлөхөөр талууд тохиролцож, үүнээс 12.550.000 төгрөгийг төлж барагдуулсан, 6.450.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар талууд маргаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 210 дугаар зүйлийн 210.1-д заасныг баримтлан хариуцагч аас 6.450.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдоржид 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны зарыг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдэж, Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн “...хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Хариуцагч “...миний бие Г.Нямдоржийн хүсэлтээр удаа дараа өөрөөсөө мөнгө гаргаж, эд зүйл авч өгч байсан. 2016 оны 4 дүгээр сард 37-73 УБУ улсын дугаартай J-500 маркийн автомашиныг бусдаас надад авч өгөхдөө 50.000.000 төгрөгөөр авсаныг 52.000.000 төгрөг гэж Г.Нямдорж өөртөө 2.000.000 төгрөг илүү авсан, ALPHARD маркийн автомашиныг албан байгууллагад 10.000.000 төгрөгөөр зарахдаа НӨАТ-ын 10 хувь гэж 1.000.000 төгрөгийг өөртөө илүү авсан. 2016 оны 5 дугаар сард 600.000 төгрөгөөр худалдаж авсан уран зургийг гуйж авсан. 2016 оны 5 дугаар сард БНСУ-ын 700.000 төгрөгийн үнэтэй агаар чийгшүүлэгчийг төлбөрийг нь өгнө гэж авчихаад өгөөгүй, 5 дугаар сард Зайсанд байрладаг дэлгүүрээс 1.400.000 төгрөгийн үнэтэй гутал надаар авахуулсан, 2016 оны 5 дугаар сард дараа төлбөрийг төлнө гээд дэлгүүрээс 500.000 төгрөгийн өмд, цамц авахуулсан, мөн Юу би март дэлгүүрээс 250.000 төгрөгийн цагаан алтан бөгжийг миний хөрөнгөөр худалдаж авсан. Дээрх зарцуулсан мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээсээ хасаж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч энэ талаар холбогдох баримтыг гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянн шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 210 дугаар зүйлийн 210.1-д заасныг баримтлан хариуцагч аас 6.450.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 118.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 118.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД