| 2016 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2016/00933 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “” ОНӨААТҮГ-т холбогдох
1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******,*******,******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* миний бие улсад 37 жил тасралтгүй ажилласнаас сүүлийн 28 жилийг “” компанид ажилласан. 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 55 нас хүрч хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт суусан. Энэ хугацаанд 1988 оноос 2000 он хүртэл “” компанид механик засварчин, 2000 оноос 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл засварын депогийн техник үйлчилгээTV 1, TV 2 урсгал засвар техник үйлчилгээний бригадын даргын үүрэгт ажилд тус тус ажилласан. “” компанийн 25 жилийн ойн баяраар *******ад орон сууц авахад зориулж тусламж болгон 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “” компанийн захирлын Б/255 дугаартай орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэх тухай тушаал гарч, үйлдвэрчний эвлэл, байгууллагын хооронд байгуулсан гэрээний 7.6 дахь заалтыг үндэслэн 10.000.000 төгрөгийн батламж, 1.000.000 төгрөгийн хамт олгосон. Энэ 10.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг нь байгууллага цувуулан олгосон ба үлдсэн 5.000.000 төгрөгийг олгоогүй. Үлдэгдэл 5.000.000 төгрөгийг нэгэнт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.2 дахь хэсэг, компанийн хамтын гэрээн дээр заасан учраас энэ 5.000.000 төгрөгийг гаргуулж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэгтгэлийн зохион байгуулалтанд орж одоогоор тус байгууллага үндсэн үүрэгт ажлаа хэвийн явуулж, нийслэлийн иргэддээ үйлчилсээр байгаа. компанийн захирлын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/255 тоот тушаал, батламжаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдож байна. 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/778 тоот захирамжийн 1 дүгээр хэсэгт Автобус-1, Автобус-3, “” компаниудыг д шилжүүлэхийг өмчийн харилцааны газарт даалгасугай гэсэн байгаа. Тэгэхээр энэ нь Компанийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан хоёр буюу хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжүүлэхийг компанийг нийлүүлэх гэнэ гэж заасан. Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч тал манай компанийг нийлүүлсэн гэдэг хариулт өгсөн. Энэ үүрэг хариуцлага нь одоо Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т шилжиж байгаа юм. Тэгэхээр мөнгийг энэ байгууллагаас гаргуулах нь Компанийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар хууль зүйн үндэслэлтэй юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд “” ОНӨААТҮГ-аас 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь “*******” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазад механик засварчнаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарах шалтгаанаар 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн захирлын 463 тоот тушаалаар ажлаас чөлөөгдсөн болно. *******ад 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/696 тоот тушаалаар 2.855.880 төгрөгийн тэтгэмж олгосон байна. 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “” компанийн захирлын Б/255 тоот тушаалд *******ад 11111,1 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд уг тэтгэмжийн мөнгөн дүнг үсгээр тодруулж бичээгүй, ямар зардлаас тооцон гаргахыг заагаагүйн улмаас энэхүү тушаалын заалт төгс биш, ойлгомжгүйн улмаас бүрэн хэрэгжээгүй байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/778 тоот захирамж, НИТХ-ын тэргүүлэгчдийн 132 тоот тогтоолоор “” компани, “Автобус-1” ОНӨҮГ, “Автобус-3” ОНӨҮГ-ыг татан буулгаж шинээр үүсгэн байгуулагдсан “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮААТҮГ-т үйл аижллагааг нь нэгтгэсэн болно. Дээрх байгууллагууд нь нэгдэх үед “” компаниас *******ад олгогдох тэтгэмж нь татан буулгах комиссын хаалтын болон эхлэх балансад тусгагдаагүй, өр төлбөр баталгаажиж ирээгүй бөгөөд “” компани нь 2014 оны НИХТХ-ын тэргүүлэгчдийн 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 тоот захирамжаар татан буугдсан болно. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
*******ын нэхэмжлэлтэй, “” ОНӨААТҮГ-т холбогдох 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэлэв.
Нэхэмжлэгч *******ын “...компанийн 25 жилийн ойн баяраар ‘’ компанийн захирлын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/255 дугаар ‘орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэх тухай’ тушаал гарч, *******ад орон сууц авахад нь зориулж 10.000.000 төгрөгийн батламж, 1.000.000 төгрөгийн хамт олгосон. Энэ 10.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг нь байгууллагаас цувуулан олгосон ба үлдсэн 5.000.000 төгрөгийг олгоогүй. Иймд үлдэгдэл 5.000.000 төгрөгийг ‘’ ОНӨААТҮГ-иас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөхөөс татгалзжээ.
“” компаний захирлын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/255 дугаар тушаалаар “...*******ад шинээр орон сууц худалдан авахад нь зориулж 11111,1 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгосугай” гэсний дагуу 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “******* таныг тус компанид 25 жил тогтовор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа ажлын амжилтыг үнэлж, орон сууцны нөхцөлөө сайжруулахад зориулж 10,0 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох” гэсэн Батламжийг 1.000.000 төгрөгийн хамт *******ад олгосон болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан тушаал, Батламж, 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “” компаний захиргаа үйлдвэрчний эвлэлээс 2012-2014 онд байгуулсан хамтын гэрээний 7.6-д “...тэргүүний ажилтнуудад орон сууц худалдан авахад нь 5-15 сая төгрөгийн санхүүгийн туслалцааг ажил олгогч үзүүлнэ” гэсэн заалт, гэрч *******ын мэдүүлэг зэргээр тогтоогджээ.
Нэхэмжлэгч *******ын “...орон сууц худалдан авахад зориулсан 10.000.000 төгрөгийн буцалтгүй тусламжийн Батламжийг бэлнээр 1.000.000 төгрөгийн хамт авсан, ингээд 5.000.000 төгрөгийг цувуулж авсан. Одоо үлдэгдэл 5.000.000 төгрөг байгаа” гэсэн тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй бөгөөд хавтаст хэргийн 12-16 дугаар талд авагдсан *******ын Хаан банкны 1270226 дугаар дансны дэвтэр, Бэлэн мөнгө олгохын хүссэн өргөдөл, Бэлэн мөнгөний зарлагын баримтаар нотлогджээ.
Дээрх үйл баримтаар “” компани нь *******ад орон сууц худалдан авахад нь зориулж 11111,1 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т “хэлцэл хийснийг нотлосон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншисан зүйлийг олгосон” гэж зааснаар 10.000.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгох 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Батламжийг бэлэн 1.000.000 төгрөгийн хамт олгож, байгууллагаас *******ад 5.000.000 төгрөгийг нь 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрүүдэд цувуулан төлсөн тул ******* нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үлдэгдэл 5.000.000 төгрөгийг шаардах эрхтэй юм.
Харин Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулж, “Автобус-1, ОНӨААТҮГ, “Автобус-3” ОНӨААТҮГ, “” НӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан Нийслэлийн “” ОНӨААТҮГ-т нийлүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/778 дугаар захирамжаар “Автобус-1, ОНӨААТҮГ, “Автобус-3” ОНӨААТҮГ, “” НӨҮГ-ыг тус тус татан буулгаж, чиг үүрэг, эд хөрөнгө, өр авлагыг шинээр байгуулагдаж буй “” ОНӨААТҮГ-т шилжүүлэхийг Өмчийн харилцааны газарт даалгасан байх тул Компанийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар ******* нь уг 5.000.000 төгрөгийг гаргуулахаар “” ОНӨААТҮГ-аас шаардах эрхтэй гэж дүгнэв.
******* нь батламж, тушаалын дагуу байгууллагын захиргаанд удаа дараа хандаж, цувуулан 5.000.000 төгрөгийг гаргуулан авсан, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг гаргуулж өгөх талаар 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “” ОНӨААТҮГ-т өргөдөл гаргасан боловч “ ОНӨААТҮГ-ын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1371 дүгээр албан бичгээр “...*******ын уг хүсэлтийг биелүүлэх боломжгүй” гэсэн хариуг өгсний дагуу ******* нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 78 дугаар зүйлийн 78.1.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, түр зогссон гэж үзэхээр болно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “ ОНӨААТҮГ-аас 5.000.000 төгрөг гаргуулан *******ад олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааныг зарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболдод 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, гарын үсэг зуруулсан байх бөгөөд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн “...хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн ба хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдав.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболдын шүүхэд ирүүлсэн “...Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд уг хүсэлт нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээргүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 43 дугаар зүйлийн 43.1.2, 186 дугаар зүйлийн 186.1, Компанийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг баримтлан хариуцагч “ ОНӨААТҮГ-аас 5.000.000 төгрөг гаргуулан *******ад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөг гаргуулан *******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД