Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 00936

 

 

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2016/00936

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан“Ф  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.Б  холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 89.342.824 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан хариуцагч  П.Б  үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэг-3, 99Б тоот хаягт байрлах “К ” ХХК-ийн эзэмшлийн 16-11 УБ улсын дугаартай авто ачигч машиныг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 604.664 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч П.Б 302.332 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дүгээр данснаас 302.332 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ф  ББСБ” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Ж.СЭМЖИД