Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******жаргал, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Д.*******  нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн  1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 19360000002 дугаартай, 178/2020/0002/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25- ны өдөр хүлээн авч, 12 сарын 27- ны  өдөр   хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд ******* оны 02 сарын 03- ны өдөр төрсөн, 33 настай,  эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, худаг усны өрөмчин мэргэжилтэй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* айлын ******* тоотод оршин суух, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 05 сарын 27-ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор ******* оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Ховд аймаг дахь Сум дундын  нэгдүгээр шүүхийн 2009 оны 12 сарын 16- ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 12 сарын 08- ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялын зарим хэсгийг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 5 жил 7 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг биечлэн эдэлсэн, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10000 нэгтэй тэнцэх хэмжээний 10000000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь  Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 28- ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Баян- Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 09 сарын 09-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 550 нэгжтэй, тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,   ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******    

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/:

Шүүгдэгч Д.******* нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 сарын 17- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт иргэн Н.гийн эзэмшлийн Ланд круйзер -200 маркын УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн урд салхины шилийг чулуугаар цохиж хагалсан, 1860000 төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Хэргийн газар үзлэг хийсэн... Тухайн үйл явдал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн 3 -19 тоот хашааны урд талд УНВ улсын дугаартай хар өнгийн Land-200 маркын авто машин ертөнцийн зүгээр баруун урагшаа харсан байрлалтай зогсож байсан ба уг авто машинд үзлэг хийхэд машины урд талын салхины  шилний зүүн тал буюу жолооч талын салхины  шил нь 35.16 см хэмжээтэй хагарч цуурсан байдалтай  байсан бөгөөд уг шилийг чулуу мэт зүйлээр хагалсан байж болзошгүй байсныг шинжээчээр үзлэг хийлгэж 3 кадр зураг авч бэхжүүлэв... гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 4-6 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.бекийн өгсөн... 2019 оны 11 сарын 17- ны өдөр багийн 3-19 тоот манай найз Н.гийн гэрт архи ууж байгаад хамт явж байсан Д.*******тай маргалдсан. Ц.*******хүү Д.*******ыг авч гараад машинд суулгах гэтэл гэнэт газраас чулуу аваад машины  урд талын салхины шил рүү шидсэн. Шил нь хагарч цуурсан. Архи уусан согтуу байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 7-08 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын багийн дүгээр байр тоотод оршин суух, онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ПЭ 780608******* дугаарын регистртэй / овогт ын гийн өгсөн... 2019 оны 11 сарын 17- ны өдөр өөрийн танил ахыг эргэж очоод гэрт нь байж байх үед гаднаас Д.*******, Л. нар орж  ирсэн. Тэр хоёр нэг шил архи авчирсан. Би тэр архинаас нь уусан. Тэгтэл Л. надтай маргалдсан. Тэр үед Д.******* нь Л.ийг өмөөрч надтай маргалдсан. Л., Д.******* хоёр гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Д.******* дахин орж ирсэн. Д.******* нь надтай маргалдаад, намайг “ална” гээд байхаар нь Д.*******хүү Д.*******ыг аваад гэрээс гарсан. Тэгтэл Ц.*******хүү орж ирээд  “Д.******* чиний машины цонхыг хагалчихлаа” гэсэн.  Би гартал миний  УНВ дугаартай Land cruiser -200 маркын авто машины урд талын салхины шилийг чулуу шидээд хагалсан байсан. Тэгээд цагдаагийн газар дуудлага өгсөн. 2018 оны 10 дугаар сард үйлдвэрлэгдсэн шинэ машин байсан. Миний нэрэн дээр байдаг өөрийн эзэмшлийн машин. МөнхХадаа ХХК-иас асуухад урд салхины шил  1855000 төгрөг гэж байсан. Ажлын хөлс нь 420000 төгрөг  байгаа. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг / хэргийн 09 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.*******хүүгийн өгсөн... 2019 оны 11 сарын 17-ны өдөр гэртээ байж байтал Н. над руу залгаад “хүрээд ир, машин явуулчихъя“ гэсэн. Удалгүй Б. УНВ дугаартай машинтай ирээд намайг аваад ын гэрт очсон. болон танихгүй хоёр залуу байсан. Намайг ороод 10 минут болж байхад гаднаас машины шил хагалдаг өндөр залуу орж ирээд Н.тэй маргалдаад, зодно гээд дайрсан. Би боль гээд Б.бекийн хамт ын  гэрээс гаргатал хашааны хаалгаар гараад газраас юм аваад УНВ дугаартай Land cruiser-200 маркын авто машины салхины шилийг хагалчихаад яваад өгсөн. Би буцаж ороод Н.д шил хагалсан талаар хэлсэн. Тэгээд Н. цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Надтай хамт Б.бек байсан харсан байх ... гэх мэдүүлэг / хэргийн 16 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.ын өгсөн... Манай нөхөр бид хоёр 2018 оны 12 сарын 17-ны өдөр Мөнххадаа ХХК-иас 00-кмтэй авто машин худалдан аваад Ах Агар ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ хийсэн. Тухайн авто машин Их Агар ХХК-ний нэр дээр байдаг. Зээлдэгч миний нэрэн дээр байгаа, түрээслэгч нь манай нөхөр Н.гийн нэрэн дээр бий. Тухайн авто машинд 3 сая гаруй төгрөгний хохирол учирсан. Бидний дундын өмчлөлийн хөрөнгө тул манай нөхрийг хохирогчоор тогтооход татгалзах зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 17 дугаар хуудас/

Эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтээр... Ланд -200 маркын авто машины урд салхины шил *******000 төгрөг , солих суурилуулах зардал  420000 төгрөг нийт 1860000 төгрөг / хэргийн 23 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... 2019 оны 11 сарын 17- ны өдөр гэрээсээ гараад явж байтал манай найз Л. залгаад бид хоёр уулзсан. Дэлгүүр ороод 0.75 литрийн архи авч уусан. Архи уугаад сууж байтал гэх ах залгаад Боо гэх айлд хүрээд ир гэсэн. Л. бид хоёрыг очиход тэдний гэрт нэлээд хүн байсан. Гаднаас 0.75 литрийн архи авчираад сөн түшээд байж байтал  Н. ах “ шоронгийн хулгайч нар аятайхан байгаарай “ гэхээр нь сөргөөд маргалдсан. Ц.*******хүү ах намайг аваад гэрээс гарсан. Тэгээд уурандаа газраас чулуу аваад шидтэл авто машины шил хагалсан. Би Н.гийн машин руу шиднэ гэсэн бодолгүй байсан. Зүгээр л уурлаад шидэхэд авто машины шил хагарсан. Миний дэргэд Ц.*******хүү ах, ,  нэрийг нь мэдэхгүй нэг ах байсан. Би тухайн үед согтуу байсан. Хохиролд 1000000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 2000000 төгрөгийг төлнө. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Гэм буруугаа ойлгож байна ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:  Шүүгдэгч Д.******* нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 сарын 17- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг  дэвсгэр 3-19 тоот хашаанд оршин суух гэгчийнд Н.тэй маргалдаж, улмаар хашаанаас гарч явах үедээ хашааны үүдэнд байсан хохирогч Н.гийн эзэмшлийн УНВ дугаартай Land cruiser -200  маркын авто машин руу чулуу шидэж, тухайн тээврийн хэрэгсэлийн урд салхины шилийг хагалж, 1860000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлын зарим хэсэг болох 1000000 төгрөгийг  нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч ,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь  нотлох баримтаар нотлогдсон зэрэг нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  зааснаар  хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т ... бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно... гэж заасан тул шүүгдэгч Д.*******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Н.гийн эд хөрөнгөд 1860000 төгрөгний хохирол учирсан байх тул бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.******* нь гэрч Ц.*******хүүгийн мэдүүлснээр гэгчийн гэрт Д.******* нь Н.тай маргалдах үед нь түүнийг нь болиулж, гэрээс гаргаж, хашааны үүдэнд гаргаж ирэхэд газраас чулуу аваад хохирогч Н.гийн авто машины руу шидэж байгаа нь чулуугаар авто машины шилэнд цохих үед тухайн шил хагарна, гэмтэнэ гэдгийг мэдсээр байж, өөрийнх нь мэдүүлснээр ... уурандаа газраас чулуу аваад шидэж, бусдын эд хөрөнгөнд гэмтэл учруулах нь хууль бус үйлдэл болохыг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасан...  өөрийн үйлдэл, эс үйдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол , хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно... гэх  гэм буруугийн санаатай хэлбэрийг бий болгожээ гэж үзэхээр  байна.

Иймд шүүгдэгч Д.*******ыг  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч Н.гийн УНВ дугаартай Land cruiser-200 маркын автомашины салхины шилийг хагалж, бага хэмжээнээс дээш буюу 1860000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан... бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  ...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.*******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш  хохирол учруулсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8  дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Дээрхи гэмт хэрэг нь архидан согтуурсны улмаас үйлдэгджээ. 

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол , хор уршиг:

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н. нь хохиролд  *******00000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.******* нь 1000000 төгрөгний хохирлыг төлж, 2000000 төгрөгний хохирлыг төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.*******аас 2000000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.д олгохоор шийдвэрлэв.    

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  ******* овогт *******гийн ******* нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 05 сарын 27- ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор ******* оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Ховд аймаг дахь Сум дундын  нэгдүгээр шүүхийн 2009 оны 12 сарын 16- ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 12 сарын 08- ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялын зарим хэсгийг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 5 жил 7 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг биечлэн эдэлсэн, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10000 нэгтэй тэнцэх хэмжээний 10000000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь  Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 28- ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Баян- Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 09 сарын 09- ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 550 нэгжтэй, тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан  нь хэргийн 54 дүгээр хуудас дахь  “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 57-89 дүгээр хуудас дахь 121, 106, 90, 113, 176, 131 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Сэржийн өгсөн... Д.******* нь эцэг, эхийн хамт амьдардаг, ээжийнхээ хамт цайны газар ажиллуулдаг, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй, бүрэн дунд боловсролтой, урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан. Ямар нэгэн илүү дутуу зан байхгүй, тааралдсан газраа мэндтэй явдаг .. гэх мэдүүлэг, гэрч Д.Түмэнжаргалын өгсөн... Манай төрсөн дүү Д.******* нь хүнд тусархуу зантай. Эцэг эхийн хамт ******* ******* айлын орон сууцанд амьдардаг, эхийн хамт цайны газар ажиллуулдаг. Д.*******т өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Урьд нь гэмт хэрэг  зөрчилд холбогдож байсан... мэдүүлгээр   тогтоогдож байна. 

Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын  яллагчаас:  Шүүгдэгч Д.******* нь  гэмт хэрэг   үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал , эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар  бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Д.*******ыг *******0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй гэх  дүгнэлт , тайлбарыг гаргав.    

Шүүгдэгч  Д.*******   өөрөө өөрийгөө өмгөөлж : Гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон *******0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 2000000 төгрөгийг төлж барагдуулна...  гэх дүгнэлт, тайлбар гаргав. 

Шүүхээс шүүгдэгч  Д.*******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай  болохыг тогтоож,  эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч  Д.*******т *******0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэж, оногдуулсан ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн 19360000002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.*******т “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар  зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******т *******0 / гурван зуу / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн 19360000002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.*******аас 2000000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.д олгосугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.******* оногдуулсан *******0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж, хяналт тавихыг үүрэг болгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар  нийтэд  тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******т  тайлбарласугай.

7.Шүүгдэгч Д.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш ******* хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор. эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ЦЭЦЭГМАА