| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2019/00069/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул
Улсын яллагч Г.Мөнхболд
Шүүгдэгч Ё.З нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.З холбогдох 1940001480103 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн маркшейдерийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо оршин суух, урьд нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ё.З
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Ё.З нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг, Нарлаг хороололд оршин суух иргэн Т гэгчийн гэрт өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч Г.У биед халдан зодож, зүүн өвдөгний дотор дунд хэсгийн өнгөц зулгарсан шарх, толгойн зүүн чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний гадна дээд хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэг, баруун бугалганы дотор дээд хэсэг, баруун мөрний дунд хэсэг, баруун зүүн гарын сарвууны ар дээд хэсэг, баруун зүүн хөлийн тавхайн дээд хэсгүүдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Ё.З нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт байрлах иргэн Т гэгчийн гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Г.У эрх чөлөөнд халдаж зүүн өвдөгний дотор дунд хэсгийн өнгөц зулгарсан, толгойн зүүн чамархайн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний гадна дээд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун бугалганы дотор дээд хэсэг, баруун мөрний дунд хэсэг, баруун, зүүн гарын сарвууны ар дээд хэсэг, баруун, зүүн хөлийн тавхайн дээд хэсгүүдийн цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Шүүгдэгч Ё.З шүүхийн хэлэлцүүлэгт “Манай эхнэр Г.У Д гэх хүнээс зурвас ирэх болсон. Түүнээс болж би эхнэртээ гар хүрч өмнө нь шүүхээр орсон. Дараа нь манай эхнэр уг залуутайгаа хамт явж байгаад надад баригдсан юм. Үүнээс болж би ийм болчимгүй үйлдэл гаргасан. Манай эхнэр гэр бүлээс гадуур харилцаатай болсон. Үүнээс болж ийм асуудал үүсээд байдаг юм. Одоо манай эхнэр ойлгосон байх. Би анх тухайн залууг хараагүй юм. Дараа нь хамт уулзаад явж байхад нь харсан. Одоо манай эхнэр дахин ийм асуудал гаргахгүй гэсэн. Одоо бид хоёр үр хүүхдээ бодоод цаашдаа хамт амьдрах бодолтой байгаа” гэв.
Шүүгдэгч Ё.З 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд сумын баяр наадам үзэхээр эхнэр 3 хүүхдээ дагуулаад ирсэн. Бид хэд ирээд манай авга ах болох Т ахын гэр болох Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг хороололд очсон. Т нь хөдөө айлын мал дээр мал малладаг болохоор гэр нь хүнгүй байдаг болохоор би хэд хоног тэнд амьдрахаар болсон юм. Ингээд сумын наадам өнгөрсний дараа буюу би 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ангийнхаа найзуудтайгаа уулзахаар гарах гэж байхад У агын утсанд найз Д гэгчээс нь мессеж ирчихсэн, У хариуд нь өөрийнхөө бүхий л байдлыг дэлгэрэнгүйгээр хаана юу хийж байгаагаа, хэзээ хот очихоо тоочоод биччихсэн байсан. Тэгэхээр нь би “чи яахаараа энэ хүүхэнд бүх зүйлээ тоочиж бичиж байгаа юм” гэж уурлахад У нь мөн л өөрийгөө өмөөрч уурласан. Миний уурлах болсон шалтгаан нь өмнө нь манай эхнэр У нь Д гэдэг залуутай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байгаад надад баригдаж байсан юм. Үүнийг би судлахад Д гэдэг хүүхэн Д У а хоёрыг холбож өгдөг байсан. Тийм утгаар нь би У аг Д хэл хүргэж байна гэж хардаад уурласан юм. Ингээд тухайн үедээ би айхтар хэрүүл уруул хийгээгүй гэрээсээ гараад явсан. Ингээд найзуудтайгаа уулзчихаад харих замдаа У аг эгчийнхээс нь аваад гэртээ харьсан. Тэгээд гэрт очиход У нь учир битүүлэг уурлаад байхаар нь гэнэт уур хүрч өмнөх зүйлүүд нь бодогдож бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. Ингээд би уурандаа У ад гар хүрчихсэн юм. Би гэхдээ У аг ямар нэгэн эд зүйл барьж цохиж зодсон зүйл байхгүй, мөн нүүр ам руу нь цохиогүй, зөвхөн гарын бугалга хэсэг рүү нь л гараараа 2 удаа л цохисон. Тухайн үед ийм л зүйл болсон. Би эхнэр У агаа зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед уурлаж хардсандаа л эхнэр У агаа зодсон. Гэхдээ У а бид хоёр одоо эвлэрсэн байгаа. Би У агаас уучлалт гуйж дахин ийм асуудал гаргахгүй гэдгээ хэлээд эвлэрсэн байгаа. Би өөрөө архи дарс нээх их хэрэглээд байдаггүй болохоор би тийм их архи уугаагүй. Найзуудтайгаа ярьж суухдаа л ганц хоёр татсан. Тухайн үед надаас үнэртэх төдий л байсан. Би өөрийн хувьд эрүүл саруул байсан. Өмнө нь У нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байсан юм. Энэ удаад мөн л найзаас нь ирсэн мессежийг уншаад нөгөө залуудаа хэл хүргэж байгаа юм байна гэж хардаад л зодох болсон. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. У а бид хоёр хоорондоо учраа олж эвлэрсэн. Одоо хамт амьдарч байгаа. Иймд миний хийсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-н 22-23 хуу/
Хохирогч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх Улаанбаатар хотод байдаг бөгөөд гэр бүлээрээ 2019 оны 08-р сарын 02-ны өдөр Бор-Өндөр суманд ирсэн. Бор-Өндөр суманд ирээд 3-р багт байдаг Т гэдэг З хамаатныд ирсэн. Бор-Өндөр суманд ирснээс хойш ямар 1 асуудал гараагүй. Тэгтэл 2019 оны 08-р сарын 06-ны орой 21 цагийн үед манай нөхөр намайг хардаж, харааж хэл амаар доромжилсон. Тухайн үед манай нөхөр архи уучихсан байсан. Намайг хардаж байхдаа 2 гарын бугалга руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн миний үснээс үсдэж, толгой руу гараараа цохисон. Тухайн үед нөхөр бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй. Манай нөхөр тэгж байгаад унтаад өгсөн. ...Миний толгой өвдөж байсан. Мөн хоёр гарын бугалга хөндүүр болж хөхөрсөн байсан. Үүнээс өөр учирсан гэмтэл байхгүй. Манай нөхөр намайг зодох үед манай хоёр жижиг хүүхэд байсан. Өөр хүн байгаагүй. Надад гомдол санал байхгүй. Эмчилгээнд мөнгө төгрөгийн зардал гараагүй учир нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 6-7 хуу/
Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”Намайг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ажил дээрээ байж байх үед 16 цагийн үед Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг манай ээжийн төрсөн дүү болох Ө эгч миний фэйсбүүк хаягийн мэссенжерлүү “Залга” гэсэн мессеж ирсэн байхаар нь би Ө эгчтэй мессенжерээр холбогдож ярихад “У а эгчийг чинь нөхөр нь гэрээсээ гаргахгүй зодсон байна, эгч нь чам руу зургийг нь явуулъя” гээд над руу У а эгчийн зурагнуудыг явуулсан. Тэр зурганд У а эгчийн мөр болон гарын сарвууны ар хэсэг, өвдөг, хөл зэрэгт зулгаралт хөхрөлт үүссэн байсан. Мөн 00-ын өрөөнийх нь суултуурт эмэгтэй хүний бололтой их хэмжээний үс унасан байсан. Ингээд би юу болсон талаар лавлаж асуухад У а эгчийг нөхөр нь болох З гэрээсээ гаргахгүй зодсон байсан. Ө эгч тухайн үед намайг очоод хэрэггүй, хоорондоо муудалцах хэрэг гарна, цагдаад мэдэгд гэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдэж цагдаагийн хоёр алба хаагчтай хамт очиход У эгч ванны өрөөнд усанд орж байгаа бололтой, харин З нь тагтан дээр тамхи татаад зогсож байсан. Ингээд У эгчийг ванны өрөөнөөс гарч ирэхэд нь юу болсон талаар асуухад “Өө ашгүй хүрээд ирэв үү, эгч нь алуулах шахлаа, эгчийгээ аваад яваач” гэсэн айж түгшсэн байдалтай байсан. Үүнийг хамт очсон цагдаагийн алба хаагч нар сонссон. Ингээд цагдаагийн хоёр алба хаагчтай хамт З ах, У эгч хоёртой цагдаагийн хэлтэс дээр ирж З ахыг түр саатуулж, харин У эгчээс мэдүүлэг авч, шинжээч эмчид тухайн үед нь үзүүлсэн. Ингээд тэр үед У эгч Улаанбаатар хот руу зугатаах шахам явсан. Үүнээс хойш дахин У эгчтэй холбогдоогүй. Одоо хаана байгаа эсэхийг сайн мэдэхгүй. Би тухайн үед очоод Ө эгчийн явуулсан зургийг үнэн бодитой эсэхийг шалгаж У эгчийн биед учирсан гэмтлийг харахад У эгчийн баруун болон зүүн мөр, бугалга баруун зүүн гарын сарвуу, өвдөг зэргээр хөхөрч шалбарсан, мөн баруун талын шанаа тус газар нь хавдаж хөхөрсөн байсан. У эгчийг нөхөр З нь зодсон байсан” гэх мэдүүлэг /хх-н 10-р хуу/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай
Хохирогч Г.У “Цагдаагийн байгууллагын нэгдсэн тоо бүртгэлийн 002599 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хотын харьяат Г.У миний бие 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг хороололд оршин суух Тайванбаярын гэрт нөхөр З т зодуулж хөнгөн гэмтэл авсан билээ. Бид эвлэрч учраа олсон тул нөхөртөө гомдол санал байхгүй учир торгуулийн арга хэмжээгээр шийтгэж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 79-р хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 60 хуу/, зэрэг бичгийн нотлох баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан болохоо өөрөө мэдүүлсэн, хохирогч нь зодуулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзэж шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Ё.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Г.У нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр илэрхийлж, яллагдагч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.У биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Ё.З нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч Г.У биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Шүүгдэгч Ё.З , хохирогч Г.У нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй ч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Ё.З нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогч Г.У нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Ё.З ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд энэ талаар дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгчид эрүүгийн харицулага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР