Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 00967

 

 

 

 

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2016/00967

Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Сэргэлт” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол, 11 дүгээр байр, 1 дүгээр орцонд байрлах/

 

Хариуцагч: Цагаан овогтой, Хундангийн Нарангэрэлтэд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 10 дугаар байр, 27 тоотод оршин суух, регистрийн дугаар ВЭ73081211/

 

            СӨХ-ны төлбөр 102.600 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Сэргэлт” СӨХ-ийн гүйцэтгэх захирал Г.Ичинхорлоо, хариуцагч Х.Нарангэрэлтэд, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Сэргэлт” СӨХ-ны төлөөлөгч Г.Ичинхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Д.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Нарангэрэл нь 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7дугаар сарын 31-ний өдөр буюу 2 сарын хугацаанд нийт 102.600 төгрөгийг төлөөгүй байна. Гэсэн хэдий ч иргэн Х.Нарангэрэл нь буад СӨХ-ны төлбөрөө төлдөг айлуудын адилаар үйлчилгээгээ авсаар ирсэн. Иймд “Сэргэлт” СӨХ нь хариуцагч талыг Монгол улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг дэх заалтыг зөрчсөн гэж үзэж төлөгдөөгүй нийт 12 сарын төлбөр болох 102.600 төгрөгийг иргэн Х.Нарангэрэлээс гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

 

            Хариуцагч Х.Нарангэрэл шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэргэлт” СӨХ-ийн захирал Г.Ичинхорлоо нь СӨХ-ны хурал, тайлан тооцоог тайлагнадаггүй, орцны цэвэрлэгээ шаардлага хангадаггүй. Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 102.600 төгрөгийг 1 сарын дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Сэргэлт” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болох 102.600 төгрөгийг хариуцагч Х.Нарангэрэлт 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан 102.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Сэргэлт” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан “Солонгодижитал пресс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Ганбилэгт холбогдох, 102.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Сэргэлт” СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 4.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Нарангэрэлтээс улсын тэмдэгтийн хураамжид 4.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД