Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 24

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч Д.Мөнхцэцэг,

Шүүгдэгч З.Н  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З.Н д холбогдох эрүүгийн 1906 05024 2407 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Сонгино хайрхан дүүргийн 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , З.Н .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч З.Н  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 22, 2019 оны 10 дугаар сарын 21, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 5 дугаар хэсэг 81-1097 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамт амьдардаг ахмад настан ээж Б.Батжаргалыг байнга “ална, пизда” гэж хэл амаар доромжилж, харгис хэрцгий харыдан, цохиж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Н  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Батжаргалын өгсөн мэдүүлэг /хх-22, 73-75, 101-103/, гэрч О.Норовсамбуугийн өгсөн мэдүүлэг /хх-25-26/, аюулын зэргийн үнэлгээ /хх-10, 69, 95/, тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-46/, гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-11-15/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 155 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн захирамж /хх-35-36/, З.Н гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-54-55/, шүүгдэгч З.Н гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч З.Н  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 22, 2019 оны 10 дугаар сарын 21, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 5 дугаар хэсэг 81-1097 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамт амьдардаг ахмад настан ээж Б.Батжаргалыг байнга “ална, пизда” гэж хэл амаар доромжилж, харгис хэрцгий харыдан, цохиж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батжаргалын өгсөн: “...З.Н  нь миний дунд охин, надтай хамт нэг гэрт амьдраад 40-н жил болж байна. Эрхэлсэн тодорхой ажилгүй, байнга архи уудаг. З.Н  архи уусан үедээ агсам согтуу тавьж хэл амаар доромжилдог. З.Н  намайг зодож, баруун гарыг өшиглөж хугалсан. ...өмнө нь толгой, гар хөл, бүхий л хэсэгт гэмтэл учруулж байсан. Наранхүү над руу дайраад хэл амаар доромжилж, зоддог.”...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Наранхүү согтуу гэрт орж ирээд хутга бариад надаас архины мөнгө нэхээд агсам согтуу тавьж, орилж хашгираад байсан.”....2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр согтуу гэрт орж ирээд надад агсам тавьж, хэл амаар доромжилж, намайг түлхэж унагаад баруун гар руу өшиглөсөн.” /хх-17-22, 73-75, 101-103/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Норовсамбуугийн өгсөн: “...Би нөхөр, 3 хүүхдийн хамт ээжийн хашаанд амьдардаг. З.Н  нь архины хамааралтай, өдөр болгон архи уудаг, ээж Б.Батжаргалаар 2 хүүхдээ тэжээлгээд эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ сууж байдаг. Архи уусан үедээ ээж Б.Батжаргалд агсам согтуу тавьж, хэл амаар доромжилдог. 2019 онд ээжид агсам тавьж байгаад 2 удаа баривчилгаанд явж байсан.” /хх-25-26/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд З.Н гийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ээж Б.Батжаргалтай маргалдсан, ээжийг хэл амаар доромжилж, агсарсан...Би архи уусан үедээ ээжтэй байнга маргалдаад барьцалдаж авдаг, өшиглөж, түлхэж унагааж байсан.” /хх-54-55/ гэх мэдүүлэг,

 

Аюулын зэргийн үнэлгээ /хх-10, 69, 95/,

Тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-46/,

Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-11-15/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 155 дугаартай захирамж /хх-33-34/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн захирамж /хх-35-36/,

Шүүгдэгч З.Н гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-28/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч З.Н гийн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 155 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1563 дугаартай захирамжуудаар тогтоогдож байх ба З.Н  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 22, 2019 оны 10 дугаар сарын 21, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 5 дугаар хэсэг 81-1097 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамт амьдардаг ахмад настан ээж Б.Батжаргалыг байнга “ална, пизда” гэж хэл амаар доромжилж, харгис хэрцгий харыдан, цохиж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч З.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч З.Н г “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настаны эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Батжаргал нь гомдол саналгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч З.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч З.Н д ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

           Мөн шүүхээс шүүгдэгч З.Н д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч З.Н д нь энэ хэрэгтээ 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн 53 цагдан хоригдсон байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч З.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настаны эсрэг үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. З.Н д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                                                                      

           3. З.Н д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.

 

           4. З.Н  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар З.Н  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, З.Н  нь энэ хэрэгтээ 53 хоног цагдан хоригдсон ба хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.       

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба З.Н д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл З.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС