Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 00980

 

 

 

 

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2016/00980

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Б нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: З.П холбогдох,

 

            Хууль бус эзэмшлээс гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: *******,*******,******* нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь ******* хашааг иргэн *******той 2013 оны 5 дугаар сард хэд хэдэн удаа утсаар ярьж, уулзан одоо амьдарч байгаа хашааны газрыг 2 удаа үзэж, найз ******* хамт 2 айлын газрыг хамар хашаа болгон татаж буухаар тохиролцсон боловч газрын бичиг баримт бэлэн бус байсан. Иймд ******* газрын талаар маргаантай асуудал гарахгүй биз гэж асуухад гарахгүй одоо ч гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулаад өгч болно гэхээр нь хөдөөнөөс гэр ирсэн тул 2013 оны 5 дугаар сарын сүүлээр 0,7 га газрын нэг талыг дутуу нөхсөн, нойлын газрыг дутуу ухсан, 2 талдаа хашаа барьсан газар дээр буусан. Харин н.Дондогмаа нь газрын бичиг баримт байхгүй бол буухгүй гээд өөр газар буусан. 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр *******т 0,7 га нэг хашааны газрын төлбөр болох 3.750.000 төгрөгийг тохиролцсон ёсоор бэлнээр төлсөн. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* нь газрын гэрчилгээ гарсан, чи  найзынхаа газрын мөнгийг өг тэгвэл бичиг баримтаа нэр дээр чинь болгож өгнө гээд гэрчилгээний хуулбар өгсөн. Би мөнгийг нь өгсөн ,, өлзийт 2-1В тоот хаягт байрлах газрынхаа л гэрчилгээг гаргуулъя гэсэн. Би уг газрыг ******* 4.000.000 төгрөгөөр тохиролцоод 3.750.000 төгрөгийг нь өгсөн. Үлдэгдэл 250.000 төгрөгт нь хашаа барьж, жорлон ухаж барьсаны мөнгөнд суутгасан. *******той эвээр шийдье гэж олон удаа ярилцаж тохирох гэсэн боловч хэл яриа нийлэхгүй тул газрын бичиг баримтын асуудлыг шийдвэрлэж болохгүй байна. Иймд миний зүгээс гомдолтой байгаа бөгөөд*******оос газрын бичиг баримтыг гаргуулан өгч миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

            Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, *******ын хууль бус эзэмшлээс ,, өлзийт 2-1В тоот газрын 000594927 дугаар гэрчилгээг гаргуулан өгнө үү гэв.

           

             Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие нь Хан-Уул дүүргийн, Өлзийтийн 2-1в тоотод оршин суудаг. Уг газар миний эзэмшилд байгаа, миний нэр дээр бүртгэлтэй байгаа гэрчилгээ. Иймээс уг гэрчилгээг *******д өгөх боломжгүй. Би *******той 2013 оны 5 дугаар сард ярилцаж одоо амьдарч байгаа хашааг 7.500.000 төгрөгөөр худалдахаар болсон. 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хашааны тал үнэ болох 3.750.000 төгрөгийг хүлээн авч, хашааны бичиг баримтыг хувилж өгөөд мөнгөө гүйцэд өгсөний дараа бичиг баримт нэр дээр нь шилжүүлж өгнө гэдгээ хэлсэн. Энэ айл ч зөвшөөрч 3 гэрийн буйр засаж, гаражад нь хаалга, палк том жижиг хаалга, ойр зуур хэрэглэгдэх мод зэргийг өгсөн болно. 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр *******той уулзаж хэрвээ хашааныхаа мөнгийг гүйцээж амжихгүй байгаа бол өгсөн мөнгөө аваад нүүх үү гэхэд хүүхдүүдтэйгээ ярилцаад шийд хэлье гээд 2 цагийн дараа орж ирээд та мөнгөө өгчих би нүүнэ гэхэд нь одоо өгөхгүй ээ нүүсний чинь дараа өгнө гэж ярилцаад тодорхой шийдэлд хүрсэнгүй. ******* нь манай хоёр айлын газрыг одоо хүртэл эзэмшиж байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            ******* нэхэмжлэлтэй, *******т холбогдох, хууль бус эзэмшлээс гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч ******* “...******* ******* хашааны гэрчилгээг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанд тодруулж*******ын хууль бус эзэмшлээс 000594927 дугаар гэрчилгээг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг******* хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...уг газар нь миний эзэмшилд бүртгэлтэй байгаа” гэсэн тайлбар гаргажээ.

 

            Нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 000594927 дугаар гэрчилгээнд “,, тоотод байрлах, нэгж талбарын 18629295128420 дугаар бүхий 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээны зориулалтаар 15 жилийн хугацаагаар *******т эзэмшүүлэх” гэж заажээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 000594927 дугаар гэрчилгээнд “...уг газрын эзэмшигч нь *******” гэсэн байх тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж заасны дагуу мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан*******оос 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 000594927 дугаар гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэгч ******* шаардах эрхгүй юм.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан “...хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс 000594927 дугаар гэрчилгээг гаргуулж өгнө үү” гэснийг дурдах нь зүйтэй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан*******ын хууль бус эзэмшлээс 000594927 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан *******ын хууль бус эзэмшлээс 000594927 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ос 2016 оны 9 дүгээрсарын 09-ний өдөр төлсөн 74.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД