Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 01021

 

 

 

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/01021

Улаанбаатар хот

 

                         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “ групп ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 

            Хариуцагч: *******,*******д холбогдох,

 

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36.120.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: *******,*******,******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ******* нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02/02/16/01 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээлийн гэрээний дагуу бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 25.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар нэг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ,,, хаягт байрлах Үл хөдлөх эд хөрөнгийн 0004370714 тоот гэрчлгээг, Ү-2206000833 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 27 м.кв талбай бүхий орон сууцыг браьцаалж, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 02/025/16/02 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан. Зээлдэгч ******* нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02/02/16/01 дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, зээлийн гэрээний нэгдүгээр хавсралтаар батлагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр зээлийн бүрэн төлж дуусгах ёстой байсан. Зээлдэгч ******* нь 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр үндсэн хүү болох 1.500.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 1.500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийн үндсэн хүү төлсөн үүнээс хойш хойш үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг огт төлөөгүй гэрээний үүргээ ноцтойгоор зөрчиж байна. Бидний зүгээс зээлээ төлөхийг удаа дараа утсаар болон амаар сануулсан ч төлбөр төлөөгүй тул бид шүүхэд хандаж байна. Иймд зээлдэгч *******гаас үндсэн зээл 25.000.000 төгрөг, зээлийн хүүнд 2016 оны 5 дугаар сараас 8 дугаар сар хүртэл 4 сар, 15 хоногийн зээлийн хүү 6.750.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 сар, 15 хоногийн 1.050.000 төгрөг, нийт 32.800.000 төгрөг, үүн дээр хуульчийн төлбөр 3.280.000 төгрөг, нотариатын зардал 40.000 төгрөгийг нэмээд 36.120.000 төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү. Хэрэв төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.

           

             Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 02/02/16/01 дугаартай зээлийн гэрээг “Алянсфинанс групп” ББСБ-аас 25.000.000 төгрөгийн зээл авсан. Зээл авснаас хойш хүүнд 3.000.000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлд дурдсан хохирол гэх 3.320.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээл 25.000.000 төгрөг, зээлийн хүү 6.750.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.050.000 төгрөг, нийт 32.800.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хуульчийн төлбөр гэх 3.280.000 төгрөг, нотариатын зардал 40.000 төгрөгийг төлөхгүй гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

                         

            “ групп ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36.120.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ групп” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн “...зээлдэгч *******гаас үндсэн зээл 25.000.000 төгрөг, зээлийн хүү 6.750.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.050.000 төгрөг, хуульчийн төлбөр 3.280.000 төгрөг, нотариатын зардал 40.000 төгрөг, нийт 36.120.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэв төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар“...нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 25.000.000 төгрөг, зээлийн хүү 6.750.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.050.000 төгрөг, нийт 32.800.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хуульчийн төлбөр гэх 3.280.000 төгрөг, нотариатын зардал 40.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөхгүй” гэсэн хариу тайлбар гаргажээ.

 

 

“ групп ББСБ” ХХК болон ******* нар 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 02/02/16/01 дүгээр “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдэгч  ******* нь зээлдүүлэгч“ групп ББСБ” ХХК-иас 25.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлж, 2016 оны 02дугаар сарын 02-ны өдрийн 02/02/16/02 дугаар “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр уг зээлийн барьцаанд *******гийн өмчлөлийн ,,, 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалжээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох зээлийн гэрээний үүрэг болохүндсэн зээл 25.000.000 төгрөг, зээлийн хүү 6.750.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.050.000 төгрөг, нийт 32.800.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 32.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ групп ББСБ” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Харин “ групп ББСБ” ХХК-ийн “...хуульчийн төлбөрт 3.280.000 төгрөг, нотариатын зардал 40.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

            Учир нь уг нэхэмжлэлийн шаардлагыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Кассын орлогын ордер дээрх “ групп ББСБ” ХХК гэрээний төлбөр 3.280.000 төгрөг гэсэн бичилт, Нотариатчдын танхимын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Мөнгөний тасалбар дээрх 40.000 төгрөг гэсэн бичилт нь “ групп ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******гаас 32.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч“ групп ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.320.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д   заасныг баримтлан хариуцагч ******* үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206000833 дугаарт бүртгэлтэй, *******гийн өмчлөлийн ,,, 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй, гэхдээ үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 32.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ групп ББСБ” ХХК-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.320.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д   заасныг баримтлан хариуцагч ******* үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206000833 дугаарт бүртгэлтэй, *******гийн өмчлөлийн ,,, 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ групп ББСБ” ХХК-иас 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 338.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 321.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ групп ББСБ” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД