Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2016/00921

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД:ЖЮ5810*******23/-гийн хүсэлттэй “Улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд  Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

          Нэхэмжлэгч С.******* нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1958 онд төрсөн. 58 настай, Өндөр насны тэтгэвэрт гарах нас минь хүрсэн. Миний бие 1975 онд дунд сургуулиа төгсөөд ээжийгээ дагаад Чойбалсан сумын *******гийн сангийн аж ахуйд 400 үнээний фермд 1975 оны 8 сарын 11-нээс эхлэн 10 сарын 01-ний өдрийг хүртэл үхэрчнээр ажилласан. Дараа нь би эмнэлгийн эмийн сангийн сахиулаар 1975 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн 1977 оны 8 сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан. Ингээд миний бие 1977 оны 09 сард Анагаахийн дээд сургуульд элсэн орж эмч мэргэжлээр суралцан одоог хүртэл хүний их эмчээр ажиллаж байна. Анх намайг 1975 онд ажилд ороход Хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн боловч би уг дэвтрийг гээснээс болж ажилласан хугацаа маань тооцогдохгүй болоод байна.

Иймд миний бие өндөр насны тэтгэвэрт гарах шаардлагатай байгаа тул  хэрэгт байгаа баримтуудыг үндэслэн 1975 оны 8 сарын 11-ний өдрөөс 1975 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Чойбалсан сумын ******* Сангийн аж ахуйн 400 үнээний фермд үхэрчин, 1975 оны 10 сарын 01-ний өдрөөс 1977 оны 8 сарын 21-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Чойбалсан сумын Эмийн санд сахиулаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.******* нь улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтууд болох Дорнод аймгийн Архивын тасгаас “хуулбар үнэн” болохыг баталсан Дорнод аймгийн *******гийн Сангийн аж ахуйн даргын 1975 оны 8 сарын 12-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” №181 тоот тушаал, Чойбалсан сумын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1975 оны 9 сарын 29-ний өдрийн №83 тоот захирамж, мөн захиргааны 1976 оны 11 сарын 22-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” №54, 1977 оны 3 сарын *******-ны өдрийн “Комисс томилох тухай” №7 тоот захирамж зэрэг баримтуудын хуулбар,  №324392 дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх зэрэг баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбарууд, гэрч О.Хүрэл-Эрдэнэ, Д.Долгор нарын мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.******* нь 1975 оны 8 сарын 11-ний өдрөөс 1975 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Чойбалсан сумын *******гийн Сангийн аж ахуйн 400 үнээний фермд үхэрчин, 1975 оны 10 сарын 01-ний өдрөөс 1977 оны 8 сарын 21-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Чойбалсан сумын Эмийн санд сахиулаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүх дээрх жилүүдэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь түүнийг өндөр насны тэтгэвэрт гарахад эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удиирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овгийн ******* ******* /РД:ЖЮ5810*******23/ нь 1975 оны 8 сарын 11-ний өдрөөс 1975 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Чойбалсан сумын *******гийн Сангийн аж ахуйн 400 үнээний фермд үхэрчин, 1975 оны 10 сарын 01-ний өдрөөс 1977 оны 8 сарын 21-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Чойбалсан сумын Эмийн санд сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.УРТНАСАН