| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2016/00367/И |
| Дугаар | 409 |
| Огноо | 2016-08-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 409
| 2016 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 183/ШШ2016/00409 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ТӨХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн цахилгаан эрчим хүчний төлбөр 912.681 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 455 төгрөгөөс 13 227 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 13 227 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 13 227 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ТӨХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.
3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ