Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 00045

 

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2016/00045

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,    

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж  ХХК-ийн шаардсан 270 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас зохигчид 180 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Г.Ж  нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8 750  төгрөгөөс 5 725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ж  улсын тэмдэгтийн хураамжинд 3 025 төгрөгийг, улсын төсвөөс 3 025 төгрөгийг /ХУД-ийн Татварын хэлтсийн 2603030349 данс/ тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

                  

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.МӨНХЖАРГАЛ