| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 102/2016/03970/И |
| Дугаар | 00312 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 00312
| 2016 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2016/00312 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага болох 39 801 381.98 төгрөгийг хариуцагч *******,******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох баталгаат ипотекийн 72/148 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн *******,*******,*******,*******, 96 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн дугаартай *******,*******,*******,******* 426 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 356 957 төгрөгөөс 178 478.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,******* нараас улсын тэмдэгтийн хураамжинд 178 478.5 төгрөгийг, улсын төсвөөс 178 478.5 төгрөгийг /Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 данс/ тус тус гаргуулан нэхэмжлэгч олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ