| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2019-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 30
2019 12 27 2020/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч Б.Ганзориг,
Гэрч Э.Гэрэлбаатар, П.Оюунцэцэг,
Шүүгдэгч А.М , түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.М т холбогдох эрүүгийн 1906 04942 2682 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, тогооч ажилтай, ам бүл 3, Баянзүрх тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , А.М .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.М нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Банштай цай” цайны газарт захиалсан хоолноос болж маргалдан хохирогч Д.Мөнхтуяагийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: “...2019 оны 8 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед 2 эмэгтэй хоол авна гэж орж ирсэн. Манай цайны газар хоолоо шууд хийж өгдөг юм. Би хоолыг нь хийж өгсөн чинь “хоол ямар удаан гардаг юм, цайны газар байж бэлэн хоол байдаггүй юм уу” гээд бага зэрэг уурласан. Тэгээд хоолоо авч явна гэхээр нь гялгар уутанд хийгээд өгсөн чинь гялгар ууттай хоолоо цацаад үүдэнд байсан хогийг цацчихаад гараад гүйчихсэн. Би араас нь гараад цацсан “хогоо цэвэрлэ” гэж чирж оруулж ирсэн. Би нүүр рүү нь цохиж зодсон зүйл байхгүй. Би цагдаа дуудсан чинь гарч явах гээд байсан тул үүдээ хааж зогсож гарах гээд байхаар нь хохирогч бид 2 нэг нэгнийхээ гар руу бол цохилцсон гэхдээ нүүр рүү нь цохиогүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Гэрэлбаатар мэдүүлэхдээ: “...Би текэн дээрээ сууж байхад 2 эмэгтэй орж ирээд “5 цулын цуйван авна” гэсэн. Нэг эмэгтэй нь “танай хоол бэлэн байдаггүй юм уу” гэхээр нь би “бэлэн байхгүй шууд хийж өгдөг, тэгэхгүй бол хөрчихдөг юм” гэж хэлэхэд тэр эмэгтэй “өмнө бэлэн л байдаг байсан” гэж бага зэрэг уурласан. Хоолыг нь хийгээд өгсөн чинь ууттай хоолоо заал руу цацаж шидчихээд цаашаагаа гүйгээд үүдэнд байсан хогийг цацангуутаа гараад гүйчихсэн. Тэгээд араад А.Мөнцэцэг, П.Оюунцэцэг хоёрыг “араас нь гараад аваад ир” гэж хэлээд тэр хоёр гаднаас оруулж ирэхээр нь хогоо цэвэрлэж өгөхийг шаардсан. Хогоо цэвэрлэхгүй байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа дуудчихсан байсан чинь хохирогч гэх эмэгтэй гарч зугтах гээд байсан. Бид гаргахгүй гээд хаалгаа хаачихаад байж байсан. Тэр эмэгтэй өөрөө уурлаад нүдний шилээ аваад мушгиад хаячихсан. Тэгээд гараа нүд рүүгээ хийгээд цус гаргачихсан. Манайд орж ирэхдээ давхраа хийлгэсэн байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Оюунцэцэг мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр нэг хүүхэн орж ирээд “хоол авна” гэж хэлсэн. Бид “бага зэрэг хүлээж байгаарай, захиалсан хоолыг нь хийж өгнө” гэсэн чинь тэр эмэгтэй “бэлэн хоол байдаггүй юм уу” гэж уурласан. Манайх хоолыг хийж өгдөг гэж хэлсэн. Тэр эмэгтэй хоолыг авч явна гэхээр нь уутанд хийж өгсөн. Дараа нь хоолоо авахгүй гэж шидээд үүдний хогийг цацчихаад явсан. А.М эгч араас нь гүйж очиж барьж авсан. А.М эгч тэр эмэгтэйг оруулж дийлэхгүй болохоор нь би араас нь гараад түлхэж оруулаад “хогоо цэвэрлэж өг” гэж хэлсэн. Бид хохирогч гэх эмэгтэйг зохиж, зодсон зүйл байгаагүй өөрөө орилоод нүдний шилээ авч шидсэн. Өөрөө нүднээсээ цус гаргасан нүүр рүү нь цохисон зүйл байхгүй. Би бичлэг хийж байсан чинь авч шидэх гээд байхаар нь А.М эгч тэр эмэгтэйтэй маргалдсан.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Мөнхтуяагийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-7/, хохирогч Д.Мөнхтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-10-12/, гэрч Т.Мөнхцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-15-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10136 дугаартай дүгнэлт /хх-23/, шинжээч эмч М.Золжаргалын өгсөн мэдүүлэг /хх-27/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-38/, шүүгдэгч А.М ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-13-14/, гэрч А.Гэрэлбаатарын өгсөн мэдүүлэг /хх-17-18/, гэрч П.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-19-20/, А.М ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-29/, шүүгдэгч А.М ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-33/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.М нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Банштай цай” цайны газарт захиалсан хоолноос болж маргалдан хохирогч Д.Мөнхтуяагийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнхтуяагийн өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн Баянзүрх дүүргийн хороог нь сайн мэдэхгүй байна, хажууд цайны газар хоол идэх гээд орсон. Тэгээд хоолоо бичүүлээд зогсож байсан. Нилээн зогсож байгаад “хоолоо яачихваа” гэж хэлэхэд “хоолоо хийж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хоол чинь бэлэн биш юм уу” гэж хэлсэн. “Бид нар хоол хийдэг” гэж хийдэг гэж эрэгтэй нь уурласан бухимдсан байдалтай хэлсэн. Тэгэхээр нь би “за за” би “хэрүүл уруултай хоол идэхгүй мөнгө авъя” гэсэн. Тэгсэн “мөнгийг чинь өгөхгүй” гэж хэлсэн. Тэгсэн хоол хийдэг тогооч эмэгтэй хэрүүл хийгээд ирсэн. Чиний хийж байгаа хоолыг хэнд өгөх юм бэ чи юу гэж давраад бйагаа юм бэ гэж хашгираад гараад ирсэн. Тэгсэнээ хоолыг гялгар уутанд хийгээд шидэж өгсөн. Тэгэхээр ь би наад шидсэн хоолыг чинь би идэж чадахгүй гээд шалан дээр нь хоолыг нь асгаад гараад явсан. Тэгсэн тогооч эмэгтэй араас хашгирч ирээд араас хөөсөн. Би гүйж байгаад эргэж хараад зогссон. Тогооч эмэгтэй гүйж ирээд миний цамцнаас зулгаагаад цамц ураад намайг зодсон. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан зүүн нүдний зовхинд учирсан гэмтлийг “Банштай цай” нэртэй цайны газрын тогооч эмэгтэй миний нүүр рүү баруун талын гараараа нэг удаа цохисны улмаас миний нүднээс цус гарсан тэгээд миний зүүн нүдний зовхи сэтэрсэн. Тогооч эмэгтэй намайг гадаа байхад миний араас хүрч ирээд миний зүүн талын гарнаас базаж чирэн цайны газартаа буцааж оруулсны дараа миний зүүн талын нүд рүү цохисон. Мөн гадаа байх үед бас нэгэн тогооч эмэгтэй хүрч ирээд миний баруун талны гарнаас базаж авсан мөн кассан дээр зогсож байсан эрэгтэй асгасан “цуйвангаа цэвэрлэ” гэж хэлээд гараараа миний толгой руу цохисон. Би хэрэг болдог өдөр тэр эмэгтэйд хандаж “миний нүүр рүү битгий цохиорой” гэж хэлээд байхад албаар миний нүд рүү цохисонд гомдолтой байна.” /хх-10-12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мөнхцэцэгийн өгсөн: “...Би төрсөн дүү Д.Мөнхтуяагийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Банштай цай” нэртэй цайны газарт хоол идэхээр орсон. Манай дүү бид хоёр цуйван захиалсан бөгөөд захиалсан хоолоо авч явах гэж байсан юм. Тэгтэл захиалсан хоолыг маань удаан хүлээлгэж хийж өгсөн бөгөөд дүү кассан дээр зогсож байсан эрэгтэй хүнд хандаж “хоол удаан хийх байсан юм бол, суугаад хүлээж бай гэж хэлэхгүй яасан юм бэ” гэж хэлэхэд кассан дээр байсан эрэгтэй манай дүүд хандаж “хуц пизда минь, тэгвэл авахаа болихгүй юу” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай дүү “хэрүүлтэй хоол авахгүй, мөнгөө авъя” гэхэд кассан дээр байсан эрэгтэй нэгэнт “хийгээд болчихсон хоолыг би өөр хүнд өгөхгүй, хоол чинь болчихлоо” гэж хэлээд гялгар уутанд хийгээд манай дүү рүү шидэх янзтай өгсөн. Тэгээд манай дүү гялгар уутанд хийж өгсөн хоолыг нь авах гэтэл уут нь задраад хоол нь асгарчисан юм... Манай дүүг цайны газартаа чирж оруулсны дараа тогооч эмэгтэй манай дүүгийн нүүр рүү нь цохих үедээ хумс нь нүдийг нь шүргээд нүднээс нь цус гарсан.” /хх-15-16/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10136 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Мөнхтуяагийн биед зүүн нүдний зовхинд шарх, баруун сарвуунд зулгаралт,
зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх
боломжтой.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” /хх-23/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч М.Золжаргалын өгсөн: “...Д.Мөнхтуяагийн биед учирсан зүүн нүдэнд учирсан шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи бүх гэмтлүүд нь мохоо зүйлийн удаагийн цохих, цохигдох, өшиглөх хүчин зүйлийн улмаас үүсэх боломжтой гэмтлүүд байна.” /хх-27/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.М ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-33/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М ийн гаргасан: “...Би энэ гэмтлийг учруулаагүй.” гэх тайлбар, мөн түүний өмгөөлөгчийн гаргасан “…Хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, эх сурвалжаа зааж чаддаггүй, нотлогдохгүй эргэлзээ бүхий тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар буюу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнхтуяагийн өгсөн: “...Тогооч эмэгтэй миний нүүр рүү баруун талын гараараа нэг удаа цохисны улмаас миний нүднээс цус гарсан тэгээд миний зүүн нүдний зовхи сэтэрсэн. Тогооч эмэгтэй намайг гадаа байхад миний араас хүрч ирээд миний зүүн талын гарнаас базаж чирэн цайны газартаа буцааж оруулсны дараа миний зүүн талын нүд рүү цохисон.” /хх-10-12/ гэх мэдүүлэг, гэрч Т.Мөнхцэцэгийн өгсөн: “...Манай дүүг цайны газартаа чирж оруулсны дараа тогооч эмэгтэй манай дүүгийн нүүр рүү нь цохих үедээ хумс нь нүдийг нь шүргээд нүднээс нь цус гарсан.” /хх-15-16/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10136 дугаартай дүгнэлтэд: “...Д.Мөнхтуяагийн биед зүүн нүдний зовхинд шарх, баруун сарвуунд зулгаралт,
зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /хх-23/ гэх дүгнэлт, шинжээч эмч М.Золжаргалын өгсөн: “...Д.Мөнхтуяагийн биед учирсан зүүн нүдэнд учирсан шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи бүх гэмтлүүд нь мохоо зүйлийн удаагийн цохих, цохигдох, өшиглөх хүчин зүйлийн улмаас үүсэх боломжтой гэмтлүүд байна.” /хх-27/ гэх мэдүүлэг болон бусад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.М ийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан татгалзлыг хүлээн авах боломжгүй.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.М нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Банштай цай” цайны газарт захиалсан хоолноос болж маргалдан хохирогч Д.Мөнхтуяагийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч А.М ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн хохирогч Д.Мөнхтуяагийн зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлтэй үлдэхээр тогтов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймээс шүүхээс шүүгдэгч А.М ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.М ийг Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар А.М ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, А.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч Д.Мөнхтуяа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т А.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС