| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2016/00259/И |
| Дугаар | 00338 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 00338
| 2016 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 183/ШШ2016/00338 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болох 482 500 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 125 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 125 500 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 125 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 107 500 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15 125 төгрөгөөс 7 562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжинд 7 562 төгрөгийг, улсын төсвөөс 7 562 төгрөгийг /Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 данс/ тус тус гаргуулан нэхэмжлэгч ВиваСити-1 СӨХ -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ