Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

2020         01         14                                   2020/ШЦТ/40       

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг

Улсын яллагч Г.Ганбагана,

Шүүгдэгч Б.Б/ өөрөө өөрийгөө өмгөөлж / нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянгол овогт Б Бханд холбогдох эрүүгийн 1909040681523 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймагг төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 эхнэрийн нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 10 дугаар гудамжны 77 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 4 тоотод түр оршин сууж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд 3 удаа ял шийтгэгдэж байсан, Баянгол овогт Батчулууны Бан /РД: НЭ94042410/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: / 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 1049 тоот яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Бнь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хамтран амьдрагчаа зодсон гэж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдаж байсан, яллагдагч Б.Бнь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 35-ын 04 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Даваадолгорыг тухайн өдөр гэрт нь гал тогооны тавилга хийж өгсөн үл таних залуутай хардаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гарыг нь мушгих, гар, мөр хэсэг рүү нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун бугуй, зүүн сарвуунд цус хуралт, баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны явцад тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 1909040681523 дугаартай хэргээс дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны орой гэртээ ирэхдээ хашааныхаа жорлонд 2 шил 0.33 литрийн архи уусан байсан болохоор ухаангүй тасарсан, тэр шөнө болсон асуудлын талаар тодорхой сайн санахгүй байгаа юм...гэх мэдүүлэг” /хх-ийн 4, 30-31 дүгээр хуудас/

                 Хохирогч Ч.Даваадолгор мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “…2019 оны 10 дугаар сарын 25-ны орой ажлаа тараад гэртээ ирчихээд гал тогооны тавилгаа хүнээр угсруулах гэж Гүндэгмаа эгч тавилганы хүнтэй хамт гэрт үлдээгээд 18 цагаас хуралтай гэж явчихаад орой 22 цаг болж байхад гэртээ ирэхэд тавилгаа хийж дуусаагүй байсан тэгээд тавилганы хүнтэй тооцоогоо хийх гэж байсан чинь гаднаас миний хамтран амьдрагч Баярсайхан 22:30 минутын үед согтуу ороод ирсэн, тэгээд том өрөө рүү ороод хэвтэж байхад нь би юм ярилгүй галын өрөөгөө цэвэрлэж байсан чинь Баярсайхан араас орж ирээд энэ хүнийг хаанаас орж ирсэн юм, та 2 яасан унтсан уу гээд байхаар нь би юм яриагүй байсан чинь гараад явах шиг болсон, тэгсэн удалгүй орж ирээд 0,33 гр Хараа архи авч орж ирээд том өрөөнд уугаад байхаар нь би дугараачгүй орондоо ороод унтаж байсан чинь Баярсайхан унтаад өгсөн юм.  Тэгээд 10 сарын 29-ны 03:40 минутын үед унтаж байсан чинь Баярсайхан орон дээр босч зогсож байгаад шууд шээхээр нь би битгий давраад байгаарай гэсэн чинь орон дээрээс буухдаа дугуй ширээг аваад газар луу шидсэн. Тэгэхээр нь чи битгий эд зүйл эвдээд бай гэсэн чинь над руу чи ямар янзын хүнтэй заваараад байгаа юм гээд агсраад байхаар нь би цагдаа дуудлаа гээд утсаа аваад залгах гэсэн чинь чи ингээд дууд гээд утас булааж авсанаа гар луу гараа атгаж байгаад цохисон, тэгээд ширээний хөл салсан байсан тэрийг аваад миний бүдүүн гуя руу нэг удаа цохьсон....Би цагдаа дуудлаа гэсэн чинь миний гарыг мушгиад утас булааж авахдаа миний бугуй руу Баярсайхан гараа атгаж байгаад нэг удаа цохьсон, тэгээд ширээний хөлөөр зүүн гарны мөрний хавьд болон зүүн гуя руу нэг удаа цохьсон..гэх мэдүүлэг”    / хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн  ¹13004 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Ч.Даваадолгорын биед баруун бугуй, зүүн сарвуунд цус хуралт, баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэжээ. /хх-ийн 42 дугаар хуудас/, зэрэг баримтууд болно.  

                 Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүгдэгч  Б.Бнь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хамтран амьдрагчаа зодсон гэж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдаж байсан, яллагдагч Б.Бнь 2019 оны 10 дугаар сарын 25-наас  26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 35-ын 04 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Даваадолгорыг тухайн өдөр гэрт нь гал тогооны тавилга хийж өгсөн үл таних залуутай хардаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гарыг нь мушгих, гар, мөр хэсэг рүү нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун бугуй, зүүн сарвуунд цус хуралт, баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Даваадолгорын мэдүүлэг, ШШҮХ-ийн №13004 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон  хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

   Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б. Баярсайханыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт    / гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж / зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба Б.Бнь хохирогч Даваадолгортой албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч тодорхой хугацаанд хамтран амьдарч, гэр бүлийн харилцаатай байсан болох нь  шүүгдэгч Б. Баярсайханы яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ч. Даваадолгорын “ Б. Баярсайхантай хамт амьдраад 2 жил болох гэж байна ” гэх мэдүүлгээр  нотлогдон тогтоогдож байх тул прокуророос Б. Баярсайханы үйлдлийг  хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх  дүгнэлээ. 

Шүүгдэгч Б. Баярсайханы дээрх үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1-т “ Гэр бүлийн хүчирхийлэл гэж хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах эдийн засаг, бэлгийн эрх чөлөө биемахбодид халдсан үйлдэл эс үйлдэхүйг хэлнэ” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” гэж заасан гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрт хамаарч байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Баярсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Баярсайханыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд  оногдуулж болох ялын төрлөөс  торгох ял нь   хөнгөн төрөлд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал,  хувийн байдал, цалин хөлс, орлого олох боломжтой эсэх  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг хийлгэж ялыг биеэр эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б. Баярсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт : Тархинт ХХК-д ажиллаж байгаад ажлаасаа гарсан, одоо  зах дээр Улаанбаатар ХХК-ны гурил ачих ажил эрхэлж байгаа, сардаа нэг сая гаруй төгрөгний цалин авдаг тухай мэдүүлдэг боловч энэ талаар шүүгдэгчийн мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

 Шүүгдэгч Б.Баярсайханд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Б.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 / дөрвөн зуу / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ч. Даваадолгор нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч Б. Баярсайхантай эвлэрсэн талаар хүсэлт /хх- 81 дүгээр хуудас/ гаргаж өгсөн,   шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Мөн шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон:

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Баянгол овогт Батчулууны Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярсайханд 400 / дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

  4.  Шүүгдэгч Б.Бнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Даваадолгор нь цаашид энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Баярсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДАРЬСҮРЭН