Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00402

 

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2016/00402

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9 тоотод байрлах, “Жи Мобайл” ХХК /РД:5055873, УБД:9011041082/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, 9-366 б тоот, Урианхан овогт Пүрэвдоржийн Батнасан /ШД 74111673/-д холбогдох,

 

240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЖИ-МОБАЙЛ” ХХК-нь хариуцагч П.Батнасан нар харилцан тохиролцож 2015 оны 03 сарын 10-ны өдөр төрхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 240.000 төгрөгийн үнэтэй төхөөрөмж авч, урьдчилгаанд 20.000 төгрөг өгч, 12 сарын хугацаатай сар бүр 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгөөр худалдан авсан. П.Батнасан нь одоо 160.000 төгрөгний төхөөрөмжийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд П.Батнасангаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 160.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 80.000 төгрөг, нийт 240.000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Отгонтуяа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хариуцагч П.Батнасан нь төлбөрөө төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч П.Батнасанд холбогдуулан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болон алданги 240 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Батнасан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Отгонтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

                  

1. Жи Мобайл ХХК нь хариуцагч П.Батнасанд холбогдуулан 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7 850  төгрөгөөс 3 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Батнасангаас улсын тэмдэгтийн хураамжид 3 925 төгрөгийг, улсын төсвөөс 3 925 төгрөгийг /ХУД-ийн Татварын хэлтсийн 2603030349 данс/ тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгосугай.

 

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                               Б.МӨНХЖАРГАЛ