| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/1277/Э |
| Дугаар | 1300 |
| Огноо | 2019-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 1300
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Ж.А-, түүний өмгөөлөгч С.Б-,
шүүгдэгч О.Ч-, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А-, О.Ч-нарт холбогдох эрүүгийн 1908 05335 1715 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдол, эсгүүрчин мэргэжилтэй, “Мөнгөн завьяа” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо,
Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр барны
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч О.Ч-нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 06-01 тоот хашааны гадна иргэн Ж.А-ийн толгойн тус газар нь чулуугаар цохиж, “хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан,
Ж.А- нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 06-01 тоот хашааны гадна иргэн О.Ч-зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний алим, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч О.Ч-мэдүүлэг /хх9-11/, хохирогч Ж.А-ийн мэдүүлэг /хх12-16/, гэрч Б.Энхчимэгийн мэдүүлэг /хх18/, гэрч Н.С-мэдүүлэг /хх20/, мэдүүлэг /хх29-30/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12291 дугаартай дүгнэлт /хх32/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хх5-6/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12560 дугаартай дүгнэлт /хх36/, шүүгдэгч О.Ч-иргэний үнэмлэхний лавлагаа /хх43/, нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа /хх46/, оршин суугаа хорооны тодорхойлол /хх41/, ял шалгасан хуудас /хх42/, шүүгдэгч Ж.А-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх55/, нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа /хх59/, оршин суугаа хорооны тодорхойлол /хх53/, ял шалгасан хуудас /хх54/, О.Ч-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх73-74/, Ж.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх80-81/ болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Ж.А-, О.Ч-нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч О.Ч-“...Манайх Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамба 06-01 тоотод оршин суудаг юм. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ээж С.О-хамт 23 цагийн үед гэртээ харих гээд барилгын шат аваад гэр рүү орох гэтэл хажуу айлын Станихгүй 2 залуутай манай хашааны хаалга таглаад машинаа тавьсан. Машин дотороо архи ууж байсан. Ээж С.О-, Сахад хандаж машинаа холдуулаач шат оруулая гэсэн. Сцонхоо онгойлгоод тоохгүй тамхиа нясалсан. Ээж чи яагаад намайг доромжлоод байгаа юм бэ? гэсэн. Машинаа холдуулаад Смашинаас бууж ирээд танай газарт архи уусан юм уу? гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Машинаас үл таних, бүдүүн махлаг залуу бууж ирээд О.С- хойш татаад ээжтэй маргалдсан. Маргалдаж байтал Сахын эхнэр Энхчимэг гэрээсээ гарч ирээд Сахыг аваад гэрт нь оруулсан. Бүдүүн махлаг залуу ээж бид хоёртой маргалдаад та хоёрыг ална шүү гээд байсан. Хэсэг маргалдаж байгаад бүдүүн махлаг залуу болон, машины жолооч за за хэдүүлээ учраа ольё маргалдахаа болие гэсэн. Бүдүүн махлаг залуу хажууд зогсож байгаад миний баруун нүд рүү, хамартай хамт хавсраад цохисон, би хөл алдаад унасан. Би яаж байгаа юм бэ? гээд газраас чулуу аваад шидсэн. Приус машины хаалга онгорхой байсан. Машинд нөгөө бүдүүн залуу суугаад яваад өгсөн. Тэр залуугийн толгой хагарсан үгүйг би мэдээгүй. Орой Энхчимэг эгч манай ээжтэй хашааны гадаа уулзаад байсан юу ярьсан талаар мэдэхгүй. Ээж буцаж гэрт ороод чиний чулуу шидсэн залуугийн тархи хагарсан байна. Чи бас зодуулсан юм чинь цагдаагийн хэлтэс рүү явж өргөдөл гаргая гэсэн. Мөн тэр залуу буцаж ирж учраа олох болов уу? гэж хүлээсэн боловч ирээгүй. Ингээд цагдаа дээр ирээд өргөдөл гаргасан. Баримтаар 148.000 төгрөгийн хохирол учирсан. Цаашид хамраа тэгшлүүлэх хагалгаанд орох хэрэгтэй байна..” гэх мэдүүлэг /хх9-11/
2. Хохирогч Ж.А-ийн “...Би Сгэх хүнтэй нэг айлын хүргэнүүд юм. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр орой 22 цаг өнгөрч байхад эхнэрийн дүүгийн нөхөр аваад 1-2 татаж байсан. Тэгтэл хажуу айлын настай эмэгтэй, 20 орчим насны залуу ээжтэйгээ машинаас буусан. Гэрийн үүдэнд бид нар зогсож байтал нас тогтсон эмэгтэй С пизда минь гэрийн гадаа архи уулаа битгий дээрэлхээд байгаарай гэж хэлсэн. Сюун сүртэй юм бэ? гээд хоорондоо маргалдсан. Би Б- ахын дүү машинаа холдуул гэж хэлээд машинаас буугаад хэрэлдээд байхаар нь болиулах санаатай гарч ирээд та нар болиочээ хөрш айлууд байж, битгий ингэж хэрэлдээд бай ямар янханууд биш дээ гэж хэлтэл, чи намайг янхан гэж хэллээ гээд хүүхэдтэйгээ шууд нийлээд дайрсан. Ээж нь гэх эмэгтэй толгой руу 2-3 удаа цохисон, хүүхэд нь гэх залуу нүд рүү цохисон. Тэгхээр нь бухимдаад шанаан тус газарт нь 1 удаа цохисон. Нөгөө залуу надад цохиулчаад газраас чулуу аваад ар дагз руу шидсэн. Уг чулуу нь миний дагзанд оносон. Тэгээд дүү Бадамдорж, Нэргүйбаатар нар нь барих гэтэл зугтаагаад явсан. Тэр өдрөө би тоохгүй цагдаагийн байгууллагад хандаагүй эмнэлэгт үзүүлээгүй. Тэгээд хадам эгч гомдол гаргаад яахав ээ хөрш айлын улсууд, хөдөө гадаа явахдаа гэр ороноо захидаг юм гэсэн. Тэгээд гомдол гаргаагүй явж байтал цагдаагийн байгууллагад дуудсан. ...Ээж нь гэх эмэгтэй толгойн тус газар 2 удаа цохисон тэр цохилтонд надад гэмтэл учраагүй эмэгтэй хүн байсан. Хүү нь гэх залуу зүүн нүдэн тус газар толгой руу 1 цохиод, зүүн нүдэн тус газар 1 цохиод, надад цохиулчаад зөрүүлээд ар дагз руу чулуугаар цохисон. Эмчилгээний баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх12-16/
3. Гэрч Б.Э “...Орой 23 цагийн үед гэрийн гадаа хүмүүс чанга дуугаралдаад нохой хуцаад байхаар нь гайхаад гэрээс гараад хартал. Хажуу айлын О эгч, хүүтэйгээ, манай нөхөр 3 руу муухай орилоод янз бүрийн үгээр хэлээд гудамжны архичин гэж хэлээд доромжлоод байсан. Би больцгоо гэж хэлээд нөхөр С-г гэртээ ор гэж хэлээд нөгөө хоёр дүүгээ гэртээ харь гэж хэлсэн. Бадамдорж манай нөхрийг гэрт нь оруулах гээд тэр хоёр орсон. Атэй бид хоёр хоёулаа зогсож байхад архичин, пиздаа гээд хэл амаар доромжлоод байсан. Аптансүх уурлаад гүйж очоод С.О-ийн хүү гэх залуугийн шанаа хавьцаа байхаа ямарч байсан нүүрэнд нь цохисон. Хүүе болиочээ гээд Аийг Бариад автал С.О-ийн хүү гэх залуу чулуу авсан. хандаарай айл хөрш улсууд хэцүү хааяа, гэр эзэнгүй үед захидаг, харанхуй шөнө хэл амтай хүмүүстэй хэрүүл хийгээд яахав гээд болиулсан...” гэх мэдүүлэг /хх18/
4. Гэрч Н.С-“...баз хүргэн ирээд ойрд уулзаагүй ганц шил архи уух уу? гэсэн. Гэрт ороод ир гэтэл А манай эхнэрээс санаа зовоод байна машинд ууя гэж хэлсэн. Б машинд юм яриад сууж байтал гэр рүүгээ орох гээд явж байсан. Манай машины хаалгыг өнгөрөөд зогсож байсан. гуай архи ууж байгаа юм уу? гэхээр нь тиймээ ганц юм уугаад гэртээ орох гэж байна гэж хэлтэл хашаа үүд таглаж тавилаа гэсэн. Одоо явлаа би гэж хэлтэл намайг дээрэлхээд байгаа юм уу? гээд уурлаад дайрсан. Тэгэхээр би бас бухимдаад маргалдаад хаалга онгойлгоод гэр рүү орох гэтэл гар хөлгүй гэх мэтээр доромжлоод байсан. Чи битгий ингээд бай цагдаагаа дууд гэсэн. хажуу талаас та одоо болилдоо айл саахалт хүн байна гэж хэлтэл та нар архичид дуугаа бай гэсэн. А рүү хэрэлдээд байхаар нь хүү нь гүйж ирээд зууралдаад С.О- бас дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх20/
5. Гэрч “...А та одоо юун сүртэйн юм бэ? явахын хооронд гэсэн. Алтансүхийг боль гэж хэлтэл баруун нүд улайсан байдалтай байсан. А сая энэ авгай хүүхэдтэйгээ нийлж аваад зодох гэсэн гэж хэлсэн. Маргалдаж байгаад А ах, хүү гэх залууг шууд цохиод авсан. Хашааны хаалга тээглэсэн түшсэн. Би А ахыг бариад авсан. Тэгээд нөгөө залуу тонгойгоод байхаар нь хөөе гэж хэлтэл цаашаа зугтаагаад явсан. Алтансүх ахыг машинд суу гээд суулгах гэж байтал наад муу пизда чинь толгой хагалаад хаячихлаа гэсэн толгойг харахад нь нэлээн өргөн хагалсан цус нь гараад байсан. Би гэрт нь хүргэж өгсөн. ...ямарч байсан тонгойгоод чулуу авч байхыг би харсан. ...машинд суухад нь араас нь чулуу шидсэн юм шиг байна лээ. ...А уг залууг нүүрэн тус газар нь нэг цохисон...” гэх мэдүүлэг /хх22/
6. Гэрч Х.С.О-ийн “...2019 оны 10 сарын 09-ний орой би 23 цагийн үед ..би хүү Чинтулга, Ганбаатар бид гурав такси бариад гэрийнхээ үүдэн дээр ирэхэд манай хашааны хаалгыг нэг суудлын тэрэг таглаад зогссон байхаар нь би явж очоод машинаа холдуулчих машин оруулж шат оруулах гэсэн юм гэж хэлэхэд Сгэж залуу чиний хашаанд орж архи уусан юм уу энд архи уухаар яадаг юм бэ гэхээр нь та нар хашааны хаалга хаасан байна гэж хэлэхэд Смашинаасаа бууж ирээд намайг хэл амаар доромжлоод, янхан гичий луйварчин гэж хэл амаар доромжлоод намайг цохих гээд байсан. Тэр үед хамт байсан бүдүүн залуу намайг түлхэх үед манай хүү Чинтулга ирээд манай ээжийг яаж байгаа юм бэ гэж хэлэхэд манай хүүгийн биерүү нэг удаа цохисон. Би Сүхбаатарын эхнэрийг орилж дуудахад эхнэр нь гарч ирээд О.С- аваад орсон. Тэр бүдүүн залуутай хамт байсан залуу надаас уучлал гуйгаад зогсож байхад бүдүүн залуу гэнэт манай хүүгийн нүүр лүү хүчтэй цохисон. Манай хүү хөл алдаад газар суусан. Би хүү дээрээ яваад очиход хамар амнаас нь цус гарч байсан. Би Сүхбаатарын эхнэр Энхчимэгт хандаж танай нөхөртэй хамт явсан залуу манай хүүг зодчихлоо гэж хэлсэн. Тэр үед тэр хоёр залуу машиндаа суугаад зугтаасан. Би гэртээ ороод хүүгээ харахад хамар нь муруйгаад баруун нүд нь хаагдсан байсан. Би тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хх29-30/
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12291 дугаартай “О.Ч-биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний алим, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх32/
8. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хх5-6/
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12560 дугаартай “Ж.А-ийн биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх36/
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч О.Ч, Ж.А- нар:
Шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаангүй, тэдгээрийн өмгөөлөгч нар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд:
2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 06-01 тоот хашааны гадна О.Ч-, Ж.А-, Х.С.О-, Н.Снар нь үл ялих зүйлээр шалтаглан маргалдсан.
Ж.А- нь О.Ч-нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, О.Ч-нь Ж.А-толгойн дагз нь тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь О.Ч-, Ж.А- нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Х.С.О-, нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Ч-үйлдлийн улмаас хохирогч Ж.А-ийн эрүүл мэндэд “...хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Ж.А-ийн үйлдлийн улмаас хохирогч О.Ч-эрүүл мэндэд “...баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний алим, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол тус тус учирсан нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 12560, 12291 дугаар дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Ч-, Ж.А- нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу харилцан хэн хэнийхээ эрүүл мэндэд хохирол, хор уршигийг хүсч бий болгосон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Ч-, Ж.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч Ж.А- нь эрүүл мэндэд учирсан хохиролд шүүгдэгч О.Ч-ас төлбөр нэхэмжлээгүй.
Харин шүүгдэгч О.Ч-нь баримтаар 132.400 төгрөг нэхэмжилсэн ба эрүүл мэндэд “баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал” бүхий хохирол учирсан цаашид хамрын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А- нь шүүгдэгч О.Ч-эрүүл мэндэд учирсан хохиролд нийтдээ 600.000 төгрөг төлөхийг харилцан зөвшөөрч /өмгөөлөгч нартайгаа зөвшилцөн/, энэ тухай шүүхийн шийдвэрт тусгуулахаар бичгээр баталгаа гаргаж өгсөн болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.А-, О.Ч-нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдлыг дурдан тус тус торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч О.Ч-, Ж.А- нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгч нарын үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг болон талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг харгалзан шүүгдэгч О.Ч-, Ж.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.О-ийн А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-, Ж.А- нарт тус тус 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-, Ж.А- нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-ийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.А-ээс 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулж шүүгдэгч /хохирогч/ О.Ч-д олгуулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР