| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/1270/Э |
| Дугаар | 1272 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 1272
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ШТЭД-2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Н.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоот оршин суух, урьд
1/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ялаар,
2/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,
3/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 06 сарын хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 06 сарын хугацаагаар баривчлах ялаар,
4/ Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №164 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоног баривчлах ялаар,
5/ Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №1217 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 03 жил 06 сарын хорих ялаар,
6/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №296 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 2018/ХМШ3/65 дугаартай шүүгчийн захирамжаар 03 сар 13 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
У овогт Нгийн Н /РД:.../
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Н нь:
1. 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төв ... дугаартай лангуунд байсан иргэн Ц.Аын эзэмшлийн “Ай фоне Экс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.549.500 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Ц.Эийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж эрэгтэй булган малгай 1 ширхэг, куртик 2 ширхэг, малгайтай шар цамц 2 ширхэг, газрын гэрчилгээ 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, хар эрэгтэй өмд 1 ширхэг, цоохор эрэгтэй цамц 1 ширхэг, хөдөлмөр халамжийн дэвтэр 1 ширхэг, хар өнгийн эрэгтэй хүний түрийтэй гутал 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 240.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн П.Бгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж эмэгтэй дээл 2 ширхэг, цамц даавуун 2 ширхэг, плаж хар савхин 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн полволк 1 ширхэг, бээлий эмэгтэй даавуун 5 ширхэг, эмэгтэй бээлий савхин 1 хос, эрэгтэй савхин бээлий 1 хос, эрэгтэй даавуун полволк 3 ширхэг, шилэн аяга 2 хайрцагтай 1 ком, ноосон цамц 1 ширхэг, набор 1, нипес чихэр 2 уут, орос хатуу чихэр 2 килограмм, элсэн чихэр 2 килограмм, хуурай сүү 1 килограмм, гоймон 1 уут /уутандаа 3 кг/, алдарт эхийн 1, 2 дугаар одон 2 ширхэг, эрэгтэй суран бүс 1 ширхэг, улаан толгойтой мөнгөн халбагатай чулуун хөөрөг 1 ширхэг, мөнгөн халбагатай бор, бор толгойтой манан хөөрөг 1 ширхэг, аранзан цүнх 1 ширхэг, торго 4 метр зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.159.600 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлаас хүлээн авах өрөөнөөс Г.Оийн Айфоне-6 маркийн гар утас, Нокиа маркийн гар утас 1 ширхэг, самсунг маркийн гар утас 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх3-5/, хохирогч Ц.Эийн мэдүүлэг /1хх16-20/, “Мастер” үнэлгээ ХХК-ний эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх34-35/, хохирлын тооцоо /1хх38-39/, Н.Нгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх50-52/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх178-181/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх59-61/, хохирогч П.Бгийн мэдүүлэг /хх72-76/, “Мастер” үнэлгээ ХХК-ний эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх99-100/, Н.Нгийн мөрдөн байцаалтын гшатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх106-108/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх178-181/, Г.Оийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх115/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх117/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх119/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх120-122/, хохирогч Г.Оийн гэсэн мэдүүлэг /1хх133/, гэрч Г.Ганбатын мэдүүлэг /1хх144/, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх147-148/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх178-181/, Ц.Аын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2хх63/, хохирогч Ц.Аын мэдүүлэг /2хх69-70/, “Дамно” ХХК-ний үнэлгээний тайлан /2хх76-77/, хохирогч Ц.Аоос гаргаж өгсөн сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх91/ шүүгдэгч Н.Нгийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /1хх183/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх ял шалгасан хуудас /1хх200/, шийтгэх тогтоолын хуулбарууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Н.Нг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Ц.Аын цагдаагийн байгууллагад гаргасан “...Миний бие ... худалдааны төвд худалдагч ажилтай. 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн орчим утсаа хулгайд алдсан, олж өгнө үү...” гэсэн өргөдөл /2хх63/,
- Хохирогч Ц.Аын “...би 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ажилладаг газар болох ... худалдааны төвийн 2 давхарын ... тоот лангуун дээрээ байж байгаад 15:00 цагийн үед хажуу лангууныхаа эмэгтэйтэй бэлэн гоймон идэхээр болж би доошоо бууж гоймон авах гээд 15:10 цаг гээд өөрийн лангуугаа өөдөөс харсан лангууны эгчид захиад гарсан тэгээд эргэж орж ирээд гоймонгоо халааж идчихээд өөрийн лангуун дээрээ орж ирсэн чинь манай өөдөөс харсан лангууны эгч утсаа миний цэнэглэгчинд залгасан байхаар нь миний утас яасан юм бэ та яагаад утсаа цэнэглэчихэв гэсэн чинь унжиж байхаар нь эгч нь утсаа цэнэглэсэн юм гэж... хэлэхээр нь өөрийн Ай фоне Х маркийн /IPhone-X/ гар утсаа алга болгосноо мэдсэн. Тэгээд доошоо бууж цагдаа дуудан хяналтын камер шүүж үзсэн 15:10 цагт наймайг лангуунаасаа гарах үед нэг залуу зөрж ороод буцаж гарсан бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг /2хх69-70/,
- “Дамно” ХХК-ны үнэлгээгээр хулгайд алдагдсан гар утсыг 1.549.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2хх76-77/
- Хохирогч Ц.Аын гаргаж өсгөн сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэлд “...саравчтай хар бараан өнгийн малгайтай, цэнхэр өнгийн хүрэм, жинсэн өмдтэй 30-35 орчим насы эрэгтэй хүний зураг 3 ширхэг, мөн уг этгээдийн худалдааны төв дотор явж байгаа бичлэг, 204 гэсэн тоотой самбартай лангуу руу ороод гарч байгаа зэрэг 5.20 бичлэг байсан...” гэжээ. /2хх91/
2. Хохирогч Ц.Эийн “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өглөө ...гэрээ цоожлоод нөхөр болон манай гэрт хамт хоносон Н түүний найз хүүхэн Цэнгэлмаа нарын хамт гарч яваад...тэр өдөр гэртээ ирэлгүй айлд хоносон ... 2019 оны 3 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед гэртээ ирэхэд хулгай орсон байсан... гэрийн хаалганы цүү мултарсан байдалтай байсан... Тэгтэл хэд хоногийн дараа газрын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг цүнхтэй нь хашаа давуулаад шидчихсэн байсан...”,
-Хохирогч Ц.Э дахин өгсөн мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сард /өдрийг нь сайн санахгүй байна. Хархорин захаас нөхөртөө 80.000 төгрөгөөр авч байсан эрэгтэй хүний бор өнгийн булган малгай 1 ширхэг, өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэгт 1989 он гээд андуураад биччихсэн байна. 3 дугаар сарын эхээр 45.000 төгрөгөөр авч байсан цэнхэр өнгийн хавар намрын эрэгтэй хүний куртик 1 ширхэг, хуучин хэрэглэж байсан, эрэгтэй хүний цагаан өнгийн куртик үнэлж мэдэхгүй байна. Хар өнгийн эрэгтэй хүний өмд үнэлж мэдэхгүй байна. Цоохор эрээн өнгийн эрэгтэй хүний шинэ цамц 1 ширхэг, 2019 оны цагаан сараар бэлгэнд ирсэн болохоор үнэлж мэдэхгүй байна. 2019 оны 01 дүгээр сард 5000 төгрөгөөр авч байсан. Өдрийг нь сайн санахгүй байна, шар өнгийн малгайтай эрэгтэй хүний цамц 2 ширхэг, нийлүүлээд 10.000 төгрөгөөр үнэлж байна. Газрын гэрчилгээг үнэлж мэдэхгүй байна. Цахим иргэний үнэмлэхийг 25.000 төгрөгөөр үнэлж байна. Хөдөлмөр халамжийн дэвтрээ үнэлж мэдэхгүй байна. 2019 оны 01 дүгээр сард хүнээс авч байсан хар өнгийн эрэгтэй хүний түрүүтэй гутал 1 ширхэг буюу 2 хос үнэлж мэдэхгүй байна ...манай гэрийн хаалганд эвдрэл гэмтэл учраагүй хохирол байхгүй. Хохирлын үнэлгээтэй танилцлаа санал хүсэлт байхгүй ...Надад учирсан хохирлоо барагдуулаад авчихвал өөр санал хүсэлт байхгүй ...би шүүх хуралд оролцох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1хх16-17, 20/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх3-5/,
-“Мастер” үнэлгээ ХХК-ний эд зүйлийн үнэлгээгээр хулгайд алдагдсан эд зүйлсийг нийт 280.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /1хх34-35/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх178-181/,
3. Хохирогч П.Бгийн “...2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өглөө 10 цагийн үед босоод гэртээ байж байсан. Тэгээд өөрийн амьдардаг байшингаасаа 12 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэгээд манай хашаанд байдаг ээжийн Монгол гэр рүү явж очоод хартал хаалганы цоожны цүү нь эвдэрч хулгай орсон байдалтай харагдсан... Тэгэхээр нь гэрт явж ортол хойморт байрлах 2 улаан авдарных нь таг нь онгойсон байдалтай доторх эд зүйлүүд бүгдийг гаргасан байсан. Тэр үед би буцаж байшиндаа ороод гар утсаараа 102 руу залгаж цагдаад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх72-73/,
-Хохирогч П.Б дахин өгсөн мэдүүлэхдээ “...би урьд өгсөн мэдүүлгээрээ гэрээс алга болсон зарим зүйлээ андуураад дутуу хэлээд бичүүлчихсэн байна лээ. Гэрийнхээ эд зүйлийг дараа нь сайн бүртгэж үзсэн чинь Нарантуул захаас 2015 онд авч байсан эмэгтэй хүний дээл 2 ширхэг үнэлж мэдэхгүй байна. Цагаан сарын бэлэгний үлдэгдэл болох шинэ хувцаснууд алга болсон байсан түүн дотор хар савхин эмэгтэй хүний плаж 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн подволк 2 ширхэг, эмэгтэй хүний гарын таван хурууны даавуун бээлий 5 хос буюу 10 ширхэг, эмэгтэй хүний савхин бээлий 1 хос буюу 2 ширхэг, эрэгтэй хүний савхин бээлий 1 хос буюу 2 ширхэг зэрэг зүйлсийг үнэлж мэдэхгүй байна. 2019 оны 01 дүгээр сард /өдрийг нь сайн санахгүй байна/ Нарантуул захаас 1 ширхэгийг нь 2500 төгрөгөөр авч байсан. Эрэгтэй хүний даавуун подволк 3 ширхэг шилэн аяга 2 хайрцаг нийлүүлээд 10.000 төгрөгөөр үнэлж байна. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хархорин захаас 25.000 төгрөгөөр авч байсан. Малгайтай цэнхэр өнгийн ноосон цамцыг авсан үнээрээ үнэлж байна. Набор 1 ширхэг 5.000 төгрөгөөр үнэлж байна. Нипес чихэр 2 ширхэг 3600 төгрөгөөр үнэлж байна. Орос хатуу чихэр 2 килограмм нийлүүлээд 15.000 төгрөгөөр үнэлж байна. Элсэн чихэр 2 килограмм нийлүүлээд 5.000 төгрөгөөр үнэлж байна. хуурай сүү 1 килограмм 8.500 төгрөгөөр үнэлж байна. Лапша гоймой 1 уут 3 килограммтай 6.500 төгрөгөөр үнэлж байна. Алдарт эхийн 1-2 дугаар одон 2 ширхэг үнэлж мэдэхгүй байна. 2017 оны 02 дугаар сард ...Нарантуул захаас 35.000 төгрөгөөр авч байсан. Эрэгтэй дээлийн суран бүс үнэлж мэдэхгүй байна ...жижиг чулуун хөөрөгийг 500.000 төгрөгөөр үнэлж байна. ...нөхөртөө Мөнгөн завъягаас 350.000 төгрөгөөр авч байсан бор толгойтой бор чулуутай мөнгөн халбагатай тариат манан нэртэй дунд гарын хөөрөгөө авсан үнээрээ үнэлж байна. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хархорин захаас 35.000 төгрөгөөр авч байсан бор шаргал өнгийн аранзан цүнхээ авсан үнээрээ үнэлж байна. 2019 оны 02 дугаар сард цагаан сарын баяраар бэлгэнд ирсэн бор өнгийн дээлийн торго үнэлж мэдэхгүй байна ...надад учирсан хохирлоо барагдуулаад авчихвал өөр санал хүсэлт байхгүй...Хохирлын үнэлгээтэй танилцлаа үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй ...би шүүх хуралд оролцох боломжгүй, ажил ихтэй болохоор оролцмооргүй байна... нялх хүүхэдтэй болохоор оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /1хх76/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх59-61/,
-“Мастер” үнэлгээ ХХК-ний эд зүйлийн үнэлгээгээр хулгайд алдагдсан эд зүйлсийг нийт 1.159.600 төгрөгөөр үнэлсэн тайлан /1хх99-100/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх178-181/,
4. Иргэн Г.Оийн цагдаагийн байгууллагад гаргасан “...... зочид буудлын текний араас ай пони плас марзийн гар утас 1 ширхэг, нокио маркийн гар утас 2 ширхэг утас алдсан тул олж өгнө үү...” гэсэн өргөдөл /1хх115/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...текний араар ороод тонгойж байгаа дүрс байх ба ямар нэгэн зүйл авч байгаа нь тодорхой харагдахгүй байв... Тухайн үл таних залуу 09 цаг 45 секундэд ... дэн буудлын хаалгаар гарч байгаа дүрс бичигдсэн байв...” гэсэн /1хх117/,
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх119/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх120-122/,
- Хохирогч Г.Оийн “...2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажлаа хийж байгаад мөнгө задлуулах хэрэг гараад буудлын хаалгаа түлхэж, хааж орхиод хажуу талын буудал руу орж мөнгө задлуулчхаад эргээд ороход манай буудлын гадна 2 эмэгтэй 1 эрэгтэй ноорхой, хувцастай гурван хүн зогсож байхаар нь нээх тоолгүй ороод, удалгүй миний гурван ширхэг гар утас байхгүй байгааг анзаараад саяхан гадна зогсож байсан 3 хүн авчихлаа гэж бодоод гарч гүйгээд нөгөө гурван хүний араас очиж барьж аваад цагдаад хүлээлгэж өгсөн. Ойролцоогоор 10 минут орчим болсон. Хүнгүй үлдээчихсэн. Гадна хаалгаа түгжилгүй зүгээр хаагаад орхичихсон байсан ...бүгдийнх нь биед үзлэг хийсэн. Миний гар утаснууд гарч ирээгүй. Намайг асуухад бид нар аваагүй. Гансүх гэж хүн авсан байх гээд байсан ...бүгд миний гар утаснууд байсан... миний гар утасыг хар малгайтай, цагаан пүүзтэй намхан нуруутай хүн хулгайлсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх130/,
-Хохирогч Г.Оийн дахин мэдүүлэг “...хохирлын үнэлгээтэй танилцлаа мэргэжлийн байгууллага үнэлсэн учраас үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Алдагдсан эд зүйлийнхээ хохирлыг барагдуулж аваагүй учир өөрт учирсан хохирлоо бүрэн нэхэмжилж байна ...хохирлоо бүрэн барагдуулаад авчихвал өөр санал гомдол байхгүй... миний хувьд шүүх хуралд оролцох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1хх133/,
-Гэрч Г.Ганбатын “...та Гансүх гэх хүний бүтэн нэрийг мэдэх үү? ...бүтэн нэрийг нь Н гэдэг...” гэсэн мэдүүлэг /1хх144/,
-“Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлангаар хулгайд алдагдсан гэх утсыг нийт 340.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1хх147-148/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх178-181/,
- Хохирогч нартай хохирлын тооцоо /1хх38-39/,
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Н.Н:
Шүүгдэгч Н.Н нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд Шүүгдэгч Н.Н нь:
1. 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төв ... дугаартай лангуунд байсан иргэн Ц.Аын эзэмшлийн Ай фоне Экс загварын гар утсыг хулгайлан авсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерийн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Аод “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтонд зааснаар “... Iphone X маркийн гар утас 2018 онд авсан гэх 1.549.500 төгрөгийн...” хохирол учиржээ.
2. 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Ц.Эийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж эд зүйлсийг хулгайлан авсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Эт “Мастер” үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтонд зааснаар “...эд зүйлсийг 240.000 төгрөгийн...” хохирол учиржээ.
Шүүгдэгч нь орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул бага хэмжээний хохирол учирсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй.
3. Мөн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн П.Бгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж эд зүйлсийг хулгайлан авсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч П.Бд “Мастер” үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтонд зааснаар “...эд зүйлсийг 1.159.600 төгрөгийн...” хохирол учиржээ.
4. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлаас хүлээн авах өрөөнөөс Г.Оийн гар утаснуудыг хулгайлан авсан болох нь гэрч Г.Ганбатын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.От “Мастер” үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтонд зааснаар “...эд зүйлсийг 340.000 төгрөгийн...” хохирол учиржээ.
Дээр дурдсанаар шүүгдэгч Н.Н нь нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр шунахайн сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.289.100 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдлийг үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.
Ийнхүү хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтрэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн байх тул шүүгдэгч Н.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Иймд шүүгдчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
Гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 3.289.100 төгрөгний хохирол учирсанаас хохирогч Ц.Эт 240.000 төгрөгийн хохирол учирснаас 55.000 төгрөгийг биет байдлаар буцаан өгсөнийг хасч тооцон, үлдэгдэл 185.000 төгрөгийг, хохирогч Г.От 340.000 төгрөгийг, хохирогч П.Бд 1.159.600 төгрөгийг, хохирогч Ц.Аод 1.549.500 төгрөгийг тус тус гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд шүүгдэгч Н.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хор уршиг бага зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заажээ.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай юм.
Учир нь шүүгдэгч Н.Нгийн хувийн байдлын хувьд урьд нь 6 удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдсэн, дахин гэмт хэрэг үйлдэж буй нийгэмшихгүй байгаа гэх үндэслэлд хамаарах ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй зэргийг харгалзан үзэх шаардлагатай.
Иймд дээрх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Н.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 230 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР