| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2016/00928/и |
| Дугаар | 138/ШШ2016/00933 |
| Огноо | 2016-08-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2016/00933
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай *******гийн нэхэмжлэлийг 2016 оны 7 сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Намайг анх төрөхөд эцэг эхээс өгч, улсын бүртгэлд бүртгүүлсэн нэр маань ******* ******* юм. Анх ХАА-н ТМС-т орохдоо гэрийн ******* гэж дууддаг байсан нэрээр бүртгүүлснээс болж, сургуулиа төгсөөд Дорнод аймаг, Эрээнцавын сангийн аж ахуйд хувиарлагдахад тус сангийн аж ахуйн даргын 1980 оны 7 сарын 01-ний өдрийн 95 тоот “Ажилд томилох тухай” тушаал дээр нэрийг маань ******* гэж бичсэн байсан. Эрээнцав сангийн аж ахуйд 1980-1988 он хүртэл 8 жил 4 сар ажиллаад ажлаас чөлөөлөгдөхөд тус сангийн аж ахуйн даргын 1988 оны 11 сарын 28-ны өдрийн ******* тоот “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаал дээр нэрийг маань ******* ******* гэж жинхэнэ нэрээр маань гаргасан. Эрээнцав сангийн аж ахуйн даргын 1980 оны 7 сарын 01-ний өдрийн 95 тоот “Ажилд томилох тухай” тушаал дээр нэрийг маань ******* гэж буруу бичсэний улмаас дээрх тушаал дээрх нэр иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн ******* ******* гэдэг жинхэнэ нэртэй таарахгүй зөрж, одоог хүртэл өндөр насны тэтгэвэрээ бүрэн тогтоолгож чадахгүй байна. Иймд Эрээнцав сангийн аж ахуйн даргын 1980 оны 7 сарын 01-ний өдрийн 95 тоот “Ажилд томилох тухай” тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тушаалын эзэмшигч тогтоолгохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь би энэ талаар өмнө нь шүүхээр тогтоолгож байснаа олж мэдсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тавин хувь 35100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН