Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 00726

 

 

 

 

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2016/00726

Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* СӨХ-ны нэхэмжилсэн 304 500 төгрөгийг хариуцагч ******* 2016 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 875  төгрөгөөс 4 937 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжинд 4 937 төгрөгийг, улсын төсвөөс 4 937 төгрөгийг /Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 данс/ тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                

ШҮҮГЧ                                               Б.МӨНХЖАРГАЛ