Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2016/01075

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, ******* ******* тоотод түр оршин суух, Тугчин овгийн ******* *******гийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, “******* *******” зочид буудлын баруун жигүүрийн тоотод түр оршин суух, овгийн *******хуягийн д /РД:/ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 2900000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгч *******

Хариуцагч ******* нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би *******д 2016.03.28-ны өдөр 2500000 төгрөгийг нэг сарын хугацаатай 20 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Ингээд тухайн үед нь гэрээгээ хийж чадаагүй байж байгаад 2016.04.14-ний өдөр гэрээг бичгээр байгуулан нотариатаар батлуулсан. Гэтэл гэрээнд заасан хугацаа өнгөрөхөд ******* нь зээл, хүүгээ төлөхгүй байна. Тиймээс миний бие *******гээс үндсэн зээл 2500000 төгрөгийг хүү 500000 төгрөгийн хамт нийт 3000000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.           

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхэд гаргасан 3000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ 100000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч *******гээс 2900000 төгрөгийг нэхэмжилж байна. ******* нь анх надаас 2015 оны 9 сарын 28-ны өдөр 1000000 төгрөг зээлж бэлнээр авсан. Тухайн үед 20 хувийн хүүтэйгээр авна гэж тохиролцоод бичгээр гэрээ хийх гэсэн боловч бичиг баримтгүй байна гээд хойшлуулсаар 2015.10.12-ны өдөр гэрээгээ байгуулсан. Гэрээндээ хугацаагаа 11 сарын 28-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай байгуулсан. Ингээд байж байтал 2015.10.25-ны өдөр нь найз Лхамдуламын машиныг барьж явж байгаад унагаачихсан, мөнгө хэрэгтэй байна гэсэн. Найз Лхамдулам нь надаас өмнө нь 1000000 төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлсэн байсан. Тэгээд нь найз Лхамдуламдаа мөнгө төлөх болсон бөгөөд Лхамдуламын надад өгөх ёстой байсан 1000000 төгрөгийг би энэ мөнгийг чинь хүүтэй нь төлнө гээд Лхамдуламын өрийг өөрлүүгээ шилжүүлсэн. Тэгээд бид хоёр 1000000 төгрөг дээр зээлийн гэрээг бичгээр 2015.11.04-ний өдөр байгуулсан. Ингэхдээ 3 сарын хугацаатай, сарын 20 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцсон. Үүнээс хойш нь нэг ч төгрөг төлөөгүй байж байгаад 2016 оны 2 сард цагаан сарын өмнөхөн 600000-аар нэг удаа, 300000-аар нэг удаа, 120000-аар нэг удаа гээд нийт 1020000 төгрөгийг увуулж, цувуулан зээлийн хүү гэж төлсөн. Энэ 2 гэрээний үндсэн зээл болон хүү, алданги нь нийт 4 сая төгрөг болсон. Би хүү, алданги гээд зөндөө мөнгө авах ёстой боловч би алданги нэхээгүй, зөвхөн үндсэн зээл болон хүүгээ л нэхэмжилсэн. Ингээд би энэ 2 гэрээгээ алга болгочихсон байсан учраас өмнө нь зээлүүлсэн 2000000 төгрөг дээр нь хүүнд 500000 төгрөг нэмээд 2500000 төгрөгөөр 2016.04.14-ний өдөр дахин гэрээ байгуулсан. Энэ өдөр бол мөнгө өгөөгүй, зөвхөн гэрээгээ дахин шинэчилсэн.  Мөн нь намайг эд хөрөнгийг нь хүчээр барьцаалсан мэтээр яриад байна. нөхөртэйгөө хот явлаа гэхээр нь та хоёр ямар нэгэн зүйл үлдээгээрэй гэхэд өөрсдөө зөвшөөрөөд телевизор, хөргөгчөө үлдээгээд явсан. Түүнээс би хүчээр очиж аваагүй. Бас энэ хөрөнгүүдийг би анх зээл өгөхдөө барьцаалаагүй, өөрсдөө л надад авчирч өгсөн. Одоо ч энэ хөрөнгүүд нь надад байгаа, би зараагүй, миний мөнгийг өгөөд авч болно гэв.  

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Миний бие *******гаас бодит байдлаар 2500000 төгрөг аваагүй. Би цаг хугацааг нь санахгүй байна. Ямар ч байсан нэг удаа түүнээс 1000000 төгрөгийг 20 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлсэн нь үнэн. 2 сарынх нь хүүг төлсөн. Мөн найз Лхамдуламынхаа машиныг барьж яваад унагаад найздаа мөнгө төлөх болсон. Тэгээд унагасан машиныг нь би авсан, мөн Лхамдуламын д өгөх ёстой 1000000 төгрөгийн зээлийг нь өөрлүүгээ шилжүүлэн авч түүний өмнөөс *******д төлөхөөр болж тохиролцон бичгээр гэрээ байгуулсан нь үнэн. Лхамдулам өмнө нь *******гаас 1000000 төгрөгийг 20 хувийн хүүтэйгээр зээлээд өгөөгүй байсан юм билээ. Түүнээс биш би энэ мөнгийг бэлнээр аваагүй. Энэ мөнгийг бол хүүтэй нь төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин өмнө нь авсан 1000000 төгрөгийг 1100000 төгрөг болгож төлсөн. ******* нь миний 1500000 төгрөгийн үнэтэй телевизор, хөргөгчийг барьцаанд авч үлдчихээд 800000 төгрөгөөр зарсан байсан. Хүний үнэтэй цайтай эд хөрөнгийг бидний зөвшөөрөлгүйгээр хямдхан зарсан байсан. Надад хэлэхдээ зарсан гэж л бичсэн. Одоо болохоор зараагүй байгаа гэж хэлээд байна. Байхгүй бол төлөх мөнгөндөө суутгуулна, байгаа бол энэ эд хөрөнгөө авмаар байна. Би *******д мөнгийг чинь төлөхгүй гэж хэлдэггүй байсан. Нөхөр маань өвчтэй байсан болохоор болохгүй байна, боломжоороо төлье гэж л хэлдэг байсан. Иймд би *******д 1100000 төгрөгийг л төлнө гэв.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3000000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа 100000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчөөгүй байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийг 100000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүйд тооцно.

Хариуцагч ******* нь 2015 оны 9 сарын 28-ны өдөр нэхэмжлэгч *******гаас 1000000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээг 2015 оны 10 сарын 12-ны өдөр бичгээр байгуулжээ.

Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь найз Лхамдуламын *******гаас зээлсэн 1000000 төгрөгийг хүүгийн хамт түүний өмнөөс *******д төлөхөөр түүний өрийг өөртөө шилжүүлэн авч нэхэмжлэгч *******тай 2015 оны 11 сарын 04-ний өдөр 1000000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “ Би найз Лхамдуламынхаа машиныг барьж яваад унагаад найздаа мөнгө төлөх болсон. Тэгээд унагасан машиныг нь би авсан, мөн Лхамдуламын д төлөх ёстой 1000000 төгрөгийн зээлийг нь өөрлүүгээ шилжүүлэн авч түүний өмнөөс *******д төлөхөөр болж тохиролцон бичгээр гэрээ байгуулсан нь үнэн. Лхамдулам өмнө нь *******гаас 1000000 төгрөгийг 20 хувийн хүүтэйгээр зээлээд өгөөгүй байсан юм билээ...” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд Лхамдуламын төлөх байсан өрийг ******* өөртөө шилжүүлэхийг нь зөвшөөрч улмаар зээлийн гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрсөн тухайгаа шүүх хуралдаанд тайлбарласан байна.

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан журмаар буюу өрийг шилжүүлэхдээ өмнө байгуулсан хэлцлийн хэлбэрээр шилжүүлэхээр заажээ.

Иймд 2015 оны 11 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар үүрэг гүйцэтгэгчийн өрийг шилжүүлэх хэлцэл хийхдээ ******* болон Лхамдулам нарын хооронд хийгдсэн хэлцлийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн дээрх зүйлийг зөрчөөгүй байх тул шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2015 оны 10-11 саруудад зээлүүлсэн 2000000 төгрөг дээр хүү 500000 төгрөгийг нэмж 2500000 төгрөгөөр дахин зээлийн гэрээг 2016 оны 4 сарын 14-ний өдөр байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2500000 төгрөгийг хариуцагчид бэлнээр тоолж өгөөгүйгээс гадна өмнө нь байгуулагдсан дээрх хоёр зээлийн гэрээг баталгаажуулан дахин гэрээ байгуулсан болохоо нэхэмжлэгч, хариуцагч нар нь үгүйсгээгүй байна. Гэвч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд шинээр зээлийн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулагдсан болон түүний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь үндсэн зээл болон хүүгээ хариуцагчаас шаардаж, хариуцагч нь зээлийн гэрээгээр тохирсон хүүг төлсөн тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаа дуусмагц үндсэн зээл болон түүний хүүг нэхэмжлэгч *******д төлөх үүрэгтэй боловч үндсэн зээл болон хүүг хугацаанд нь бүрэн хэмжээгээр төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д зээлийн хүүнд 1020000 төгрөгийг 2016 оны 02 сард хэсэгчлэн төлсөн байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүд 1020000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байхаас гадна хоёр тал дээрх гэрээнүүдийн хугацааг дууссанаас хойш хүү төлөх хугацааг дахин сунгаагүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.

Иймд зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохирсон хугацааны хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй ба талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгаагүй тохиолдолд зээлдүүлэгч дахин хүү авах эрхгүй бөгөөд зээлдэгч гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д  зааснаар гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх, эсхүл мөн хуулийн  219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй юм. Гэвч нэхэмжлэгч ******* нь гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг ******* хэтрүүлснээс өөрт учирсан хохирол, мөн хугацаа хэтрүүлсний алдангийг тус тус  нэхэмжлээгүй байна.

Иймд Хариуцагч *******гийн нэхэмжлэгч *******д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт төлбөл зохих 3000000 /2015 оны 10 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 1000000 төгрөгийг 2 сарын хүү болох 400000 төгрөгийн хамт 1400000 төгрөг, мөн 2015 оны 11 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээл 1000000 төгрөгийг 3 сарын хүү болох 600000 төгрөгийн хамт 1600000 төгрөг/ төгрөгөөс түүний дээрх зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссанаас хойш зээлийн хүүнд төлсөн 1020000 төгрөгийг хасч тооцон, үндсэн зээлийн үлдэгдэл 1980000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

                 Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ******* нь надаас барьцаа болгож 1500000 төгрөгийн үнэ бүхий телевизор болон хөргөгчийг авсан учраас төлөх мөнгөндөө суутгуулна...” гэж, нэхэмжлэгч нь ”би анх мөнгө зээлүүлэхдээ барьцаа аваагүй, өөрсдөө надад барьцаанд өгсөн, надад энэ эд хөрөнгө байгаа, мөнгөө төлбөл авч болно” гэж тус тус маргаж байх боловч талууд 2015 оны 10 сарын 12-ны өдөр болон мөн оны 11 сарын 04-ний өдөр тус тус зээлийн гэрээг байгуулахдаа барьцаагүйгээр байгуулсан байна. Иймд дээрх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээнүүдийн барьцааны зүйл биш байх бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул зээлийн үүргийн гүйцэтгэлд харилцан тооцох боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч *******гээс зээлийн гэрээний үүрэгт 1980000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 920000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******хуягийн гээс зээлийн гэрээний үүрэгт 1980000 /нэг сая есөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 920000 /есөн зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 46630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

                       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.УРТНАСАН