Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 00574

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2016/00574

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ж ХХК-ийн шаардсан 60 000 төгрөгийг хариуцагч Б.Г  нь бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550  төгрөгөөс 2 275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Г  улсын тэмдэгтийн хураамжинд 2 275 төгрөгийг, улсын төсвөөс 2 275 төгрөгийг /Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 данс/ тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                               Б.МӨНХЖАРГАЛ