| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2016/01187/И |
| Дугаар | 138/ШШ2016/01263 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 138/ШШ2016/01263
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч *******д холбогдох 630.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг 2016 оны 9 сарын 12-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн тоотод оршин суух, ЖЛ85042908 регистрийн дугаартай, ******* овгийн ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Миний бие 2014 оны 8 сарын 24-ний өдөр ******* овогтой ******* гал тогооны серванттай шүүгээ 1 ширхэг, модон диван ор 1 ширхэг, хувцасны шкаф 1 ширхэг, нийт 730.000 төгрөгөөр үнэлж худалдсан. ******* надад өгөх мөнгөө 2015 оны 8 сард багтаан төлөхөөр тохиролцсон билээ. Энэ хугацаанд Янжиндулам надад 2015 оны намар Хаан банкаар дамжуулж 100.000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл 630.000 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч мөнгөний боломжгүй гэж хэлээд өнөөдрийг хүртэл намайг хохироосоор байна. Иймд Янжиндуламаас 630.000 төгрөг бэлнээр гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн багт оршин суух, ЖЕ59121389 регистрийн дугаартай, овгийн *******ын Янжиндулам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Би нэхэмжлэгч *******тай ярилцаад тэр юмыг нь авч, мөнгийг нь аажим төлөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Бид ярилцаад 2 сар болоод нэг 200.000 төгрөг төлөх байдлаар 6 сарын дотор багтааж төлье гэж ярилцсаныг тэмдэглэж байна. Түүнээс биш нэг мөсөн бөөнөөр нь яаралтай өгч бүр чадахгүй. Өр зээлтэй, сардаа 150.000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Түүнээсээ сар сард 100.000 төгрөг өгсөн ч болох юм гэж ярилцаад, эцэст нь 2017 оны 1 сарын сүүлээр 200000 төгрөг, 2017 оны 3 сарын сүүлээр 200000 төгрөг, 2017 оны 5 сарын сүүлээр 230000 төгрөг тус тус төлөх ба энэ талаар дахин өөр яриа, зөрчил гаргахгүйгээр хэлэлцэж тохиролцов гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 630.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч *******ын Янжиндулам нь нэхэмжлэлийн шаардлага 630.000 /Зургаан зуун гучин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч ******* *******д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19550 төгрөгийн тавин хувь болох 9775 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 9775 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 9775 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН