| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 102/2016/03271/И |
| Дугаар | 00013 |
| Огноо | 2016-06-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 00013
| 2016 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2016/00013 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д ХХК-ийн шаардсан 199 664 957 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас зохигчид нь 177 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Н ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор 100 000 000 төгрөгийг, 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор 77 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 315 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 1 042 950 төгрөг, нэхэмжлэгчийн илүү төлсөн 158 725 төгрөгийг улсын төсвөөс /ХУД Татварын хэлтсийн 2603030349 данс/ тус тус гаргуулан Д ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ