| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 102/2016/03666/И |
| Дугаар | 00298 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 00298
| 2016 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2016/00298 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч З.Б нэхэмжлэлийн шаардлагаас зохигч харилцан тохиролцож хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч З.Б 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, тушаал гаргах, ID хэвээр үргэлжлэх, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө 2 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж өгсөн. Нэхэмжлэгч нь энэхүү тэтгэмжээ 2016 оны 3 болон 4 дүгээр сарын цалин авсанд тооцуулж, хариуцагч нь 2016 оны 3 болон 4 дүгээр сард нэхэмжлэгчид цалинг өгсөнд тооцох, хариуцагч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхдөө 2016 оны 3 болон 4 дүгээр сарын даатгал болон шимтгэлийг хариуцах, үүнээс цааших даатгал, шимтгэл, татварыг ердийн журмаар төлөх, хариуцагч нэхэмжлэгчид энэхүү эвлэрлийн гэрээ байгуулсан өдөр хүртэл хугацаанд цалинг тооцож өгөхдөө үндсэн цалин болох 3 820 000 төгрөг болон мэргэжлийн зэргийн нэмэгдэл 573 000 төгрөг, нийт 4 393 000 төгрөгийг бүрэн бодож олгохоор эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 188 996 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ