Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 220

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч аймгийн ерөнхий прокурорын орлогч Л.Мөнхбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Амарсайхан, Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Б.Б, Э.П, Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Б.Б, Э.П нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Б.Лид тус тус яллах дүгнэлт үйлдсэн 1930000370075 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр  сарын 18-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Нэг. Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Ж гэх газарт оршин суух, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100.000 төгрөг гаргуулан 05 сар 20 хоногийн баривчлах ялаар, мөн шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б.Б.

Хоёр. Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “Х” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Э.П.

Гурав. Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн Х гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Л.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Э.П, Б.Б, Б.Л нар 2019 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “С” гэх газраас Б.Эийн хязаалан насны хоёр тооны морь, О.Цы эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн авто машиныг ашиглан хохирогч Ц.Лгийн хээр зүсмийн 2 тооны адууг хулгайлж 10.000.000 төгрөгийн, хохирогч Ц.Бын саарал зүсмийн 1 тооны адууг хулгайлж 6.000.000 төгрөгийн нийт 16.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Э.П нь Б.Б, Б.Л нарын хамт 2019 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “С” гэх газраас Б.Эийн хязаалан насны хоёр тооны морь, О.Цы эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн авто машиныг ашиглан хохирогч Ц.Лгийн хээр зүсмийн 2 тооны адууг хулгайлж 10.000.000 төгрөгийн, хохирогч Ц.Бын саарал зүсмийн 1 тооны адууг хулгайлж 6.000.000 төгрөгийн нийт 16.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт өсвөр насны Б.Лид амлалт өгч гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан,
шүүгдэгч Б.Б нь Э.П, Б.Л нарын хамт 2019 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “С” гэх газраас Б.Эийн хязаалан насны хоёр тооны морь, О.Цы эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер маркийн авто машиныг ашиглан хохирогч Ц.Лгийн хээр зүсмийн 2 тооны адууг хулгайлж 10.000.000 төгрөгийн, хохирогч Ц.Бын саарал зүсмийн 1 тооны адууг хулгайлж 6.000.000 төгрөгийн нийт 16.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт өсвөр насны Б.Лид амлалт өгч гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.     
                                        
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох    баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э.П миний ээжийн талын хамаатан. Б.Лийг урьд нь зүс таньдаг байсан. Сайн танихгүй Би Э.Птэй хамт Б.Лийнд очсон нь үнэн. Гэхдээ би адуу мал авчираад өг гэж яриагүй. Э.П манайд ирээд эхнэр Улаанбаатар хотод байгаа. Зээлтэй болчихлоо. Б.Лид миний нэг адуу байгаа. Та яваад өгчих гээд байхаар нь явж өгсөн. Урьд нь шинэ жилийн үед бас гуйхад нь би явж өгөөгүй. Тэгээд дахиад гуйгаад байхаар нь муухай юм уу гээд яваад Б.Лийнд очиж хоносон. Маргааш өглөө нь Б.Л адуундаа яваад, Э.П хонийг нь хараад үлдсэн. Би Б.Лийн мотоциклоор баруун хойно нь байх айл руу машинаа чирүүлж асаах гээд явсан. Нар шингэж байхад ирэхэд Э.П, Б.Л хоёр ахаа хориод тооны адуу хашчихлаа гэж хэлсэн. Тэгээд гурвуулаа ярилцаж байгаад гурван адуу ачсан. Тухайн үед оосорлох уяа байгаагүй учраас машин дээр байсан машин чирдэг татлагаар оосорлосон. Аймагт орж ирээд Э.П та янзалчих. Дараа нь гурвуулаа хувааж авъя гэж ярьсан. Б.Л тухайн үед гэртээ буугаад үлдсэн. Э.П аймагт ирээд би ажилтай байна гээд дөрвөн замын уулзвар дээр буусан. Адуу янзлахад Э.П оролцоогүй.
Би энэ хүртэл ирсэн юм чинь заавал адуу авч явна гээд уурласан зүйл яриагүй, худлаа. Намайг гүтгэж байна. Хөдөө Миний ээжийн эзэмшлийн машин. Би нүүрсэнд явах гэж байхад Э.П ирээд “ахаа Б.Лийн руу адуунд яваад өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би явж өгсөн юм.Тухайн үед мөнгө байхгүй байна. Та өөрийнхөө мөнгөөр бензин хийчих. Ирээд малаа борлуулахаар болъё гэж хэлэхээр нь би өөрт байсан 100.000 төгрөгөөр бензин хийсэн. Би хохиролд урьд нь 4.000.000 төгрөг өгсөн байсан. Харин сүүлд цагдан хоригдож байхдаа үлдэгдэл мөнгийг нь төлсөн.
Би Б.Лийг уруу татаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна, Б.Лид амлалт өгөөгүй. Би Б.Лийг насанд хүрээгүй байх гэж боддог байсан.
Би эдгээр адууг ачиж ирээд янзалсан нь миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

- Шүүгдэгч Э.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Б.Бгийнх рүү найзуудтайгаа ороход Б.Б ах “ ахад нь нэг адууны хэрэг байна. Ахдаа хүн рүү яриад өг, ах нь банкны зээлтэй байна. Ахын дүү залгачих “ гээд байхаар нь би өөрийнх нь утсаар Б.Л руу залгасан. Гэвч Б.Лийн утас холбогдохгүй байсан. Тэгээд би найзуудтайгаа яваад өгсөн. Орой нь найзынхаасаа ирж байхад Б.Б ах машинтайгаа ирж аваад бид хоёр Б.Лийн руу яваад тэндээ хоносон. Өглөө нь Б.Л адуунд яваад би хонийг нь хараад үлдсэн. Б.Л адуугаа хөөж ирээд услахад нь би хамт адууг нь усалж өгсөн. Тэр үед Б.Б ирэхэд нь би “олон хүний нүдэнд үзэгдэж яваад яах вэ, одоо буцъя гэж хэлсэн. Гэтэл Б.Б ах “энэ хол ирчихээд хоосон буцаад яах юм бэ, ахын хоёр дүү адуу олоод ир “ гэж хэлсэн. Би хүн гүтгэхгүй. Б.Бд адуу хашчихлаа гэж би хэлсэн.Б.Б ах асаагуурын гэрэл тусгаж байгаад ахын дүү энэ хоёр адууг бариад ав гэхээр нь барьсан. Б.Бгийн машинд бензин хийгээгүй. Би Аймгийн зүүн урдаас орж ирдэг “дөрвөн бэрхтэй” замын уулзвар дээр буусан. Би хулгай гэдгийг нь мэдэж байсан учраас адуу янзлахад оролцоогүй
Б.Лид адуу зарсан мөнгөнөөс өгнө, янз бүрийн асуудал гарвал би даана гэх зэргээр амлалт өгсөн, өөр ямар нэгэн зүйлээр шалтаглан айлгаж сүрдүүлсэн зүйл зүйл байхгүй.
Хохирогч Б.Лхамсүрэнгийн хохиролд 2.500.000 төгрөг, нэг унагатай гүү өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

- Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ: Манай гэрийнхэн цагаан сарын юм бөөгнүүлэхээ аймаг явсан байсан. Би тэр үед гэртээ ганцаараа байсан. Гэтэл Э.П Сүхбаатар суман дээр ирчихээд байна. Зам мэдэхгүй байна гэж над руу утсаар ярихаар нь би зам зааж өгсөн. Энэ хоёр орой нь манайд ирээд хоносон. Маргааш өглөө нь би адуундаа яваад адуугаа хөөж ирээд услаад гаргасан. Гэртээ ирэхэд Б.Б ах Э.П бид хоёрыг адуунд яваад өг, ах нь зээлтэй байна гэж хэлсэн. Баригдвал яах юм бэ? гэж асуухад ах нь өөрөө даана гэхээр нь би адуунд явж өгсөн. Бид хоёр адуу хөөж ирж хашаад Б.Б ахад адуу олдохгүй байна гэж хэлэхэд Б.Б ах уурлаад байсан. Тэгэхээр адуу хашсан гэж хэлээд бид гурав хамт явсан. Б.Б ах машиныхаа араас хоёр ногт гаргаж өгсөн. Тэгээд гурван адуу бариад намайг гэртээ буугаад үлдсэн гэв.
Сүхбаатар суманд дээр ирээд над руу ярьсан. Тухайн үед манайхаар хэсэх гэж байгаа юм байх гэж бодсон. Манайд ирээд хоносон орой нь Б.Б “ах нь зээлтэй байна. Ахдаа адуунд яваад өг” гээд байсан. Гуйгаад байхаар нь явж өгсөн, тусалсан юм. Мөнгө өгнө гэж хэлээгүй. Хохиролд нэг унагатай гүү, 2.500.000 төгрөг өгсөн...гэв.

    - Яллагдагч Б.Бгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 01 сарын 08-ны өдөр намайг Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн 3-7 тоотод гэртээ байхад манай нутгийн дүү буюу Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат П ганцаараа ирсэн юм. П нь Сүхбаатар сумаас адуу авна, намайг яваад өгчих гэхээр нь зөвшөөрч манай ээжийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай фронтер маркийн машинтай яваад Э гэх айлд очсон. Э нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат бөгөөд Сүхбаатар сумын нутгаар нутаглаж байсан. Очиход Э нь байхгүй, харин Л байсан. Уг шөнөдөө бид 3 хамт хоносон. Маргааш нь Л өөрийнхөө адууг хураахаар морьтой явсан. П хонь хариулж явсан. Орой 17 цаг өнгөрч байхад Л ирсэн чинь аймаг руу П явъя гэтэл миний машин асахгүй байхаар нь баруун тийш айл руу явахад П, Л нар морьтой мордож байсан. Би явж машинтай хүн олж ирээд машинаа чирүүлж асаасан. Удалгүй П, Л нар ирээд хэдэн адуу хашчихлаа гэсээр ирэхээр нь бид 3 машинтай гэрээс нь зүүн хойд зүгт явтал хашаанд 20 орчим тооны адуу хашчихсан байхаар нь 2 тооны хээр морь, бор саарал зүсмийн гүү зэргийг бугуйлдаж бариад машиндаа ачаад буцаж Лийг гэрт нь буулгаад П бид хоёр аймагт ирсэн. П нь аймагт ирээд би ажилтай байна гээд бууж үлдсэн. Би 3 адууг маргааш орой нь нядалж байгаад цагдаад баригдсан. Адууг ачиж байхад хулгайн мал гэдгийг мэдэж байсан. П, Л нарт ямар нэгэн мөнгө төгрөг өгнө гэж хэлээгүй. Нядлаад зарж борлуулсны дараа мөнгөө хувааж авна гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72/,

    - Яллагдагч Э.Пгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 01 сарын 01-ний үед Баруун-Урт сум руу үсээ засуулах, усанд орох зорилгоор ирж, хамаатны эгч Мөнхгэрэл, Санжаа, Томоо нарын гэрээр ирсэн. 2019 оны 01 сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат хамаатан ах Бгийн гэрээр 12 цагийн үед орсон чинь Б надад хандаж “чи Л руу ярьчих, би банкны зээлээ төлж чадахгүй байна, Л руу яваад ахдаа хэдэн адуу бариад өгчих” гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн. Адуу бариад өгчих гэдгийг нь адуу хулгайлж бариад өгчих гэж ойлгосон. Би Бгийнхээс гараад найз Санжаагийнд сууж байтал Б над руу утасдаад ахдаа яваад өгчих гэхээр нь үгүй гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгтэл миний байгаа айлын гадна Б цагаан өнгийн 36-70 СҮА дугаартай машинтай ирээд гараад ир гэж дуудаад байхаар нь гарсан чинь Б ахтайгаа хамт яваад өгчих, Л Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын зүүн талд адуутайгаа байгаа тэр хавиар адуу зохицуулъя гэсэн. Бтэй хамт 2019 оны 01 сарын 08-ны орой Баруун-Урт сумаас Сүхбаатар сум руу буюу Лийн байгаа газар руу явсан. Б нь дэлгүүрээс 2-3 шил архи, 2 том пивотай авсан. Анх гарахаасаа өмнө Л руу очиж байна гэж хэлсэн. Яг ямар ажлаар явж байгаагаа огт хэлээгүй. Л ганцаараа байсан учир бид хоёр тэнд хоносон. Лийн байгаа айл бол Эийнх гэдэг айл бөгөөд Э нь Лийн төрсөн ах юм. 01 сарын 09-ний өглөө Л өөрийнхөө адууг хураахаар явсан. Би хонийг нь хариулж үлдсэн. Би хонинд яваад ирэхэд Б нь 2 танихгүй хүнтэй архи уугаад сууж байсан. Л нь адуундаа яваад ирээд надад хандаж адуу услаад өг гэхээр нь Л бид хоёр нийлж байгаад адууг нь услаж дуусгаад 17 цагийн үед гэртээ ирэхэд Б нь “ машин асахгүй байна, би машинаа асааж байя, ахын хоёр дүү яваад адуу хөөгөөд ир “ гэхээр нь би одоо аймаг руу буцъя гэхэд Б нь “ нэгэнт ийм хол газар ирчихээд хоосон буцаад яах юм “ гэж гуйгаад байхаар нь Л бид морьтой хойд зүгт яваад 20 орчим тооны адууг хөөж Лийн гэрийн орчим хашаанд хашаад Лийн гэрт ирэхэд Б нь байхгүй байсан. Удалгүй нэг машинтай хүнтэй ирээд уг хүнд түлш өгч байгаад машинаа асаасан. Л Бд хэдэн адуу хашсан байгаа гэж хэлсэн. Унаж  явсан хоёр морийг орхиод Б машинаа жолоодож, Л бид хоёр машинд суугаад адуу хашсан газар очиж 2 тооны хээр морь, 1 тооны саарал гүүг бариад ав гэхээр нь би бугуйлдаж барьсан. Ингээд бид гурав нийлж адуунуудыг машиндаа ачиж бусад адууг гаргасан. Тэгээд Лийн гэрт очоод Лийг буулгаад шууд аймаг руу явсан. Аймагт ирээд би шууд гэртээ бууж үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 78/,

    - Өсвөр  насны яллагдагч Б.Лийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн орчим манай нутгийн ах болох П, над руу 88270770 дугаарын утаснаас надруу залгаад ах нь очиж байна гэсэн. Удалгүй фронтер цагаан өнгийн 36-70 СҮА дугаартай машинтай П ах нэг танихгүй ахын хамт ирсэн. Тэр ах өөрийгөө Б гэж танилцуулсан. Маргааш өглөө буюу 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 13 цагийн орчимд би адуундаа яваад ирэхэд, Б, П нар нь Сүхбаатар сумын эрэлд явж байгаа гэх Өлзий, Шонх гэх ах нартай архи ууж байсан. 16 өнгөрөөгөөд Өлзий, Шонх ах хоёр манайхаас явсан. Орой 18 цаг өнгөрч байхад Б ах нь П ах бид хоёрт хэлэхдээ “ би машинаа асааж байя, та хоёр яваад адуу хөөгөөд ир”, гэхээр нь би Б ахаас “юун адуу хаанаас хөөж ирэх юм бэ” гэж асуутал Б ах “ах нь энд ирчихээд хоосон ачаатай аймгийн төв яваад яахав дээ, ах нь банкны зээлтэй хэцүү байна, ахдаа та хоёр туслаад өгөөч ” гэхээр нь П ах бид хоёр морьтой, гэрээсээ хойшоо яваад 20 орчим тооны адуу таарахаар нь бүгдийг туугаад Амартүвшин гэдэг хүний хаваржаан дээр байрлах чулуун хашаанд хашаад гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд Б ах машинаа цагаан өнгийн фронтер маркийн машинаар чирүүлээд асааж байсан. Бид хоёр Б ахад адуу олдохгүй байна гэхэд Б ах уурлаад байхаар нь адуу олж  хашсан талаараа хэлсэн. Бид гурав хашаа руу машинтай яваад 3 адуу ачаад манай гэрт ирж  намайг буулгаад шууд аймаг руу явсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед би Б ахад цагдаад баригдвал яах юм бэ гэхэд ах нь өөрөө бүх асуудлаа даачихна гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/

- Хохирогч Л.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Тулга гэх найзындаа нэг тооны саарал зүсмийн гүүгээ 2014 онд аваачиж адуунд нь тавьсан юм. Харин 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Тулгын малчин Сүхбаатар гэх хүн над руу залгаад миний саарал гүүг хулгайд алдагдсан талаар хэлсэн. Миний саарал гүү нь зүүн гуяндаа эрхийтэй хайруул тамгатай гүү байсан... ” гэх мэдүүлэг /хх-н 10/,

- Хохирогч Ц.Лгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг С гэх газар миний адуунууд бэлчдэг байсан. 2019 оны 01 сарын 10-ны өдөр Буд ахын хүүхдүүд над руу залгаад 3 тооны адуу алдагдсан гэж хэлсэн. 2 адуу нь миний адуу, 1 адуу нь Болдын адуу байсан. Миний хоёр морь хээр зүсмийн морь байсан бөгөөд 1 хавчиг хээр морь нь нүдтэй саран дэвсгэртэй хас тамгатай, нөгөө нь монгол бичгийн Б тамгатай морь байсан. Би морио тус бүрийг нь 10.000.000 төгрөгөөр үнэлнэ. Учир нь миний хавчиг хээр морины эцэг хонгор азарга нь 2010 оны Сүхбаатар сумын баяр наадамд аман хүзүүдсэн. Мөн 2010 оны 05 сард Сүхбаатар сумын Баянцагаан овоо тахилганы наадамд аман хүзүүдсэн. Нөгөө хээр морь нь янз бүрийн уралдаан наадамд уралдаж байгаагүй бөгөөд Сүхбаатар  гэдэг хүнээс 2 унагатай гүүгээр худалдаж авч байсан... гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

-    Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 05- 08/,

- Иргэний нэхэмжлэгч О.Цгийн: 36-70 СҮА дугаартай машин бол миний нэр дээр байдаг юм. Үүнийг манай хүү Б унадаг. Би өөрөө жижиг тэрэгтэй. Манай хүн элэг муутай, доргилт авч болохгүй болохоор машин унадаггүй байсан. Машины үнэлгээтэй талаар надад санал гомдол байхгүй. Энэ гурван хүн гурвуулаа нийлж хулгай хийсэн болохоор хохирол барагдуулах ажил дээр бол машины мөнгийг гурав хувааж, Бд холбогдох төлбөрийг төлөөд би машинаа авах бодолтой байна. Бгийн нэр дээр 100 гаруй тооны мал тоологдож явдаг...гэх мэдүүлэг/хх- 15-16/,

- 01508261 дугаартай Киа Фронтер загварын 36-70 СҮА улсын дугаартай машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ/ хх- 85/

- Иргэний нэхэмжлэгч Б.Эийн:  Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар сумаас эхнэр хүүхдийн хамт цагаан сарын бэлтгэл ажлаа хангахаар аймгийн төв дээр ирсэн. Харин намайг эхнэр хүүхэдтэйгээ явсны дараа манай гэрийг миний төрсөн дүү Л ганцаараа харж үлдсэн. Гэтэл явсан хойгуур П, Б нар ирж миний дүү Лтой хамт хулгай хийсэн байсан. Хулгай хийсэн талаар цагдаагийн байгууллагад баригдсан хойно нь мэдсэн. Хулгай хийхдээ миний эзэмшлийн хязаалан насны 2 морийг маань унаж яваад айлын 3 адуу хулгайлсан байсан. Миний 2 морийг битүүмжилж улсын орлого болгоно гэвэл 2 мориныхоо үнийг П, Б, Л нараас нэхэмжилнэ. Өөр гомдол саналгүй, 2 морио тус бүр 300.000 төгрөгөөр үнэлнэ..” гэх мэдүүлэг/хх- 18/

-    Гэрэл зургийн үзүүлэлт /хх- 19/

-    Баруун- Урт сумын эд зүйлийн үнэлгээ /хх- 23/

- Ашид билгүүн ХХК-ны 2019.02.19-ны өдрийн № 1000041 дугаартай Үнэлгээний тайланд: О.Цгийн эзэмшлийн 3670 СҮА улсын дугаартай 2003 онд үйлдвэрлэгдэж 2014 онд Монгол Улсад орж ирсэн Фронтер маркийн машины зах зээлийн дундаж үнэ 3.500.000 төгрөг... гэжээ /хх- 87-88/,

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх- 89/

- Хөрөнгийн үнэлгээний “ Линзийн өгөөж” ХХК-ны 2019.03.10-ны өдрийн № Ү/ 19/ 26 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Ц.Лгийн ташаан дээрээ нүдтэй саран дэвсгэртэй хас тамгатай 6 настай хавчиг хээр зүсмийн морь 5.000.000 төгрөг, монгол бичгийн Б тамгатай нас гүйцсэн хээр зүсмийн морь 5.000.000 төгрөгийн, иргэн Л.Бын зүүн гуяндаа эрхийтэй хайруулан тамгатай, саарал зүсмийн гүүг 6.000.000 төгрөгийн үнэлгээтэй...гэжээ /хх- 35- 59/,

- “ Линзийн өгөөж “ ХХК-ны 19/02/26 дугаартай Бэлэн мөнгөний орлогын баримт.2019.03.10.

-    Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх- 160/

-  Б.Бгийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Прокурорын 5/09 дугаартай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 137-140/

- Э.Пгийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Прокурорын 5/10 дугаартай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 142-145/

- Б.Лийн Самсунг Эс 3 гар утсыг битүүмжилсэн “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Прокурорын 5/12 дугаартай тогтоол, тэмдэглэл, /хх- 147-149/

- Баруун- Урт сумын Засаг даргын тамгын газрын комиссын Эд зүйлийн үнэлгээ /хх- 150/

- Б.Эийн 2 адууг битүүмжилсэн “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “5/11 дугаартай Прокурорын тогтоол, тэмдэглэл,/хх- 152-154/

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын комиссын Малын үнэлгээ /хх- 155/

- Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 90/

- Б.Бгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх- 96/

- Б.Бгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-97/

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх- 99- 111/,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх- 112- 114//,

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол/хх- 117/

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол/хх- 118/

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дугаар багийн Засаг даргын 2019.02.02-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолт /хх- 959

- Б.Лийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 92/

- Б.Лийн насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх- 93/

- Б.Лийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-120/

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дугаар багийн Засаг даргын 2019.02.02-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолт /хх- 94/

- Э.Пгийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 91/

- Э.Пгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-119/
- Б.Л, Э.П нарын “ Хохирол төлсөн тухай” тодорхойлолт,

- Хаан банкны 2019.05.15-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт / Б.Л/

- Хаан банкны 2019.05.07-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт / Э.П/
- Хохирогч Л.Бын шүүхэд ирүүлсэн “ Хохирол төлсөн тухай” тодорхойлолт зэрэг болно.


Прокуророос шүүгдэгч Б.Б, Э.П, Б.Л нарын 2019 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “С” гэх газраас Б.Эийн хязаалан насны хоёр тооны морь, О.Цгийн эзэмшлийн 36-70 СҮА улсын дугаартай Пронтер загварын машиныг ашиглан хохирогч Ц.Лгийн хээр зүсмийн 2 тооны адууг хулгайлж 10.000.000 төгрөгийн, хохирогч Ц.Бын саарал зүсмийн 1 тооны адууг хулгайлж 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
мөн шүүгдэгч Б.Б, Э.П нарын өсвөр насны хүүхэд Б.Лид амлалт өгч дээрх гэмт хэрэгт татан оролцуулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.     

Шүүх шүүгдэгч Б.Б, Э.П нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй “ үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
 
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйл Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийн шинжийг “ хүүхдэд амлалт өгч, хууран мэхэлж ; хүч хэрэглэж ; хүч хэрэглэхээр заналхийлж ; хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан ” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус тодорхойлсон бөгөөд Б.Б, Э.П нарын зүгээс дээр дурдсан үйлдлээр өсвөр насны хүүхэд Б.Лийг мал хулгайлах гэмт хэрэгт татан оролцуулсан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй ба мөрдөн байцаалтаар хэрэгт нотлоогүй байна.

Тухайлбал, прокурор яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт “ амлалт өгч гэдэг ойлголтонд Б.Б, Э.П хоёрын үйлдлийг хамааруулж байгаа. Б.Лийн зүгээс анхнаасаа хулгай хийх санаа зорилго огт байгаагүй. Харин Б.Б, Э.П хоёр аймгаас гарахдаа хулгай хийж өр дарах зорилготой явсан. Б.Лийг адуунд яваад өг гэж гуйгаад байхаар нь адуунд явсан байдаг Ингэж хулгай хийхдээ Б.Лийг ашигласан. Баригдвал яах юм бэ гэж асуухад хоёр ах нь арыг нь даана. Чи яваад адуу олоод ир гэж хэлэхээр нь би адуунд явж өгсөн ” гэж Б.Л хэлсэн байдаг. Энэ үйлдэл нь амлалт юм. Түүнээс мөнгө өгнө гэж амлалт өгсөн байна яриагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүүхэд амлалт өгч ” гэсэн үг таслалтайгаар байгаа учраас улсын яллагчийн зүгээс энэ зүйл ангид оруулан яллаж байгаа ” гэж шүүгдэгч Б.Б, Э.П нарын гэм буруугийн талаар мэтгэлцэж, “ амлалт өгсөн” гэх байдлыг өөр байдлаар тайлбарлаж, нотлоогүй байна.

Өсвөр насны Б.Л нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “ тухайн үед би Б ахад хэлэхдээ “ Баригдвал яах юм бэ “ гэж асуухад Б ах надад хэлэхдээ “ Ах нь бүх асуудлаа даачихна, санаа зодолтгүй гэж хэлээд явсан. Надад ямар нэгэн зүйл амлаагүй. Ямар нэгэн мөнгө өгнө гэж яриагүй юм ” гэж мэдүүлсэн хийгээд үүнийг өөр бусад баримтаар хэрэгт нотлож, тогтоогоогүй болно.
Тодруулбал, Б.Лийн, Б.Бтэй ярилцсан уг яриа нь адууг хөөж авчирсаны дараа болсон хийгээд улсын яллагчийн мэдүүлж буй “ Баригдвал яах юм бэ гэж асуухад хоёр ах нь арыг нь даана. Чи яваад адуу олоод ир гэж хэлэхээр нь би адуунд явж өгсөн” гэх, мөн шүүгдэгч Э.Пгийн зүгээс Б.Лид ямар нэгэн амлалт өгсөн үйл баримт хэрэгт огт нотлогдоогүй, энэ талаар  Б.Л хэрэгт мэдүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, мал хулгайлах гэмт хэргийн хувьд хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.Бгийн санаачлага, гуйлтын дагуу Э.П, Б.Л нар бусдын адууг бэлчээрээс хөөж, хашаанд хашиж өөрийн эзэмшилдээ авах боломж бүрдүүлснээр төгссөн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэж төгссөний дараа амлалт өгч байгааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг дэх хэргийн шинжид хамааруулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ“ гэсэн зохицуулалттай бөгөөд дээр дурдагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Б, Э.П нарын, өсвөр насны Б.Лийг “ амлалт” өгч” гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэх үйлдэл хэрэгт хангалттай нотлогдоогүй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
    
Шүүгдэгч Б.Б, Э.П, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Л нар бүлэглэн иргэн Т.Эийн хязаалан насны хоёр морь, иргэн О.Цгийн эзэмшлийн Киа Фронтер загварын 36-70 СҮА улсын дугаартай машиныг ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “ С” гэх газраас иргэн Ц.Лгийн ташаан дээрээ нүдтэй сартай хас тамгатай 6 настай хээр зүсмийн морь, гэр гуяндаа монгол бичгийн Б, ширээтэй онги тамгатай хээр зүсмийн 8 настай морийг хулгайлж 10.000.000 төгрөгийн, иргэн Л.Бын зүүн гуяндаа эрхийтэй хайруулан тамгатай, ягаан саарал зүсмийн гүүг хулгайлж 6.000.000 төгрөгийн, нийт 16.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Б, Э.П, Б.Л нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ц.Л, Ц.Б, иргэний нэхэмжлэгч О.Ц, Б.Э нарын мэдүүлгүүд,  Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Линзийн өгөөж ХХК-ны шинжээчийн дүгнэлт, 01508261 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн тайлан, гэрэл зураг, Б.Лийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Үнэлгээний комиссын малын үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
 
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Б.Б нь хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор мал хулгайлах санаачлага гарган, уг үйлдэлдээ Э.Пг татан оролцуулан түүний хамт иргэн О.Цгийн эзэмшлийн Киа Фронтер загварын 36-70 СҮА улсын дугаартай машинаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Лийн гэрт очиж, Э.П, насанд хүрээгүй Б.Л нарыг адуу авчруулахаар гуйж, ятган, Э.П, Б.Л нар нь бусдын эзэмшлийн морийг унаж адууг бэлчээрээс нь тууж хашаанд хашиж, улмаар гурвуул машинтайгаа очиж 3 адууг бугуйлдаж барьж ачсан, Б.Б уг адууг махалж нядалсан үйл баримтууд хэргийн баримтаар хангалттай нотлогдох бөгөөд шүүгдэгч Б.Бгийн “ Би Э.Птэй хамт Б.Лийнд очсон нь үнэн. Гэхдээ би адуу мал авчираад өг гэж яриагүй. Аймагт орж ирээд Э.П та янзалчих. Дараа нь гурвуулаа хувааж авъя гэж ярьсан. Би энэ хүртэл ирсэн юм чинь заавал адуу авч явна гээд уурласан зүйл яриагүй, худлаа. Намайг гүтгэж байна. Хөдөө Миний ээжийн эзэмшлийн машин. Би нүүрсэнд явах гэж байхад Э.П ирээд “ахаа Б.Лийн руу адуунд яваад өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би явж өгсөн юм. Тухайн үед мөнгө байхгүй байна. Та өөрийнхөө мөнгөөр бензин хийчих. Ирээд малаа борлуулахаар болъё гэж хэлэхээр нь би өөрт байсан 100.000 төгрөгөөр бензин хийсэн “ гэж мэдүүлж, маргаж байгаа нь хэрэгт нотлогдоогүй болно.
Энэ нь шүүгдэгч Э.Пгийн “ Би Б.Бгийнх рүү найзуудтайгаа ороход Б.Б ах “ ахад нь нэг адууны хэрэг байна. Ахдаа хүн рүү яриад өг, ах нь банкны зээлтэй байна. Ахын дүү залгачих “ гээд байхаар нь би өөрийнх нь утсаар Б.Л руу залгасан. Гэвч Б.Лийн утас холбогдохгүй байсан. Орой нь найзынхаасаа ирж байхад Б.Б ах машинтайгаа ирж аваад бид хоёр Б.Лийн руу яваад тэндээ хоносон. Гэтэл Б.Б ах “энэ хол ирчихээд хоосон буцаад яах юм бэ, ахын хоёр дүү адуу олоод ир “ гэж хэлсэн. Би хүн гүтгэхгүй. Б.Бд адуу хашчихлаа гэж би хэлсэн. Б.Б ах асаагуурын гэрэл тусгаж байгаад ахын дүү энэ хоёр адууг бариад ав гэхээр нь барьсан. Б.Бгийн машинд бензин хийгээгүй. Би хулгай гэдгийг нь мэдэж байсан учраас адуу янзлахад оролцоогүй. Б.Лид адуу зарсан мөнгөнөөс өгнө, янз бүрийн асуудал гарвал би даана гэх зэргээр амлалт өгсөн, өөр ямар нэгэн зүйлээр шалтаглан айлгаж сүрдүүлсэн зүйл зүйл байхгүй” гэх,
шүүгдэгч Б.Лийн ” Манайд ирээд хоносон орой нь Б.Б “ах нь зээлтэй байна. Ахдаа адуунд яваад өг ” гээд байсан. Гуйгаад байхаар нь явж өгсөн, тусалсан юм. Мөнгө өгнө гэж хэлээгүй. Бид хоёр адуу хөөж ирж хашаад Б.Б ахад адуу олдохгүй байна гэж хэлэхэд Б.Б ах уурлаад байсан. Тэгэхээр адуу хашсан гэж хэлээд бид гурав хамт явсан. Б.Б ах машиныхаа араас хоёр ногт гаргаж өгсөн” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж, үгүйсгэгдэнэ.

Шүүгдэгч Б.Б, Б.Л нар мал хулгайлах зорилгоор биеэр авч явах боломжгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэхээр иргэн О.Цгийн эзэмшлийн Киа Фронтер загварын 36-70 СҮА улсын дугаартай машинаар тухайн орон нутагт очсон, ирсэн, Э.П, Б.Л нар өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр хүрч чадахгүй эд хөрөнгөнд хүрэхээр иргэн Б.Эийн эзэмшлийн хязаалан насны хоёр морийг ашиглан адууг хөөж, туух, хаших, ачиж авчрах зэргээр хулгайлах үйлдэлдээ тээврийн хэрэгсэл, уналгыг ашигласан нь тэдгээрийн мэдүүлгүүдээр хэрэгт хангалттай нотлогдсон байна.
Тодруулбал, бод малын жин, хэмжээ, тоо ширхэг, эзлэхүүн, биет байдал зэргээс шалтгаалан уналга, тээврийн хэрэгсэлгүйгээр адууг хөөж, туух, барих, зөөвөрлөх боломжгүй учраас шүүгдэгч нар морь, машин ашигласан, энэ нь зайлшгүй хэрэглэгдэх шинжтэй байсныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нар гэмт хэргийг гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэдгээр нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа адууг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.  

Шүүгдэгч Э.П, Б.Л, Э.П нарын бүлэглэн бусдын 3 адууг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулах бөгөөд прокуророос тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Лд учирсан 10.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.П, Б.Л нар, хохирогч Л.Бод учирсан 6.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Б хариуцан тус тус төлсөн бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.

Хохирогч нарын адууны үнийг хөрөнгийн үнэлгээний “ Линзийн өгөөж” ХХК-ны 2019.03.10-ны өдрийн № Ү/ 19/ 26 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ”  Ц.Лгийн ташаан дээрээ нүдтэй саран дэвсгэртэй хас тамгатай 6 настай хавчиг хээр зүсмийн морь 5.000.000 төгрөг, монгол бичгийн Б тамгатай нас гүйцсэн хээр зүсмийн морь 5.000.000 төгрөгийн, иргэн Л.Бын зүүн гуяндаа эрхийтэй хайруулан тамгатай, саарал зүсмийн гүүг 6.000.000 төгрөгийн үнэлгээтэй “ гэж тогтоосонтой шүүгдэгч, хохирогч нар маргаагүй болно.

Шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, харин гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд болно.
          
Дээрх мал хулгайлах сэдэлт, санаа, зорилгыг шүүгдэгч Б.Б санаачлан, шүүгдэгч Б.Л, Э.П нарыг мал хайх, олох, хөөх зэрэг үүрэг өгч хэрэгт оролцуулан гэмт хэргийг удирдан, зохион байгуулан, нэгдэж бүлэглэн үйлдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн тэдгээрийн үүрэг, оролцоо, шүүгдэгч Б.Бгийн гэм буруу, оролцооны талаар маргаж байгаа, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг үндэслэвэл, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага, ялыг ялгамжтай оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх, шүүгдэгч Э.П, Б.Л нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “ зан үйлээ засах сургалтанд хамрагдах ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулахаар тус тус шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх буюу тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Л нь Б.Б, Э.П нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бусдын адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ 17 нас 2 сар 25 хоногтой байсан ба өнөөдрийн байдлаар насанд хүрсэн буюу 18 нас 1 сар 25 хоногтой болно.

Б.Б, Б.Л, Э.П нар хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эзэмшлийн буюу иргэн Б.Эийн хязаалан насны хоёр адуу, иргэн О.Цгийн эзэмшлийн Киа Фронтер загварын 36-70 СҮА улсын дугаартай машиныг тус тус ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу дээрх тээврийн хэрэгсэл, уналгын үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах нь хуулийн шаардлагад нийцнэ.
Ашид билгүүн ХХК-ны 2019.02.19-ны өдрийн № 1000041 дугаартай Үнэлгээний тайлангаар 36-70 СҮА улсын дугаартай Киа Фронтер загварын машиныг 3.500.000 төгрөгөөр, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Малын үнэлгээгээр хязаалан насны морь тус бүрийг 600.000 төгрөгөөр тус тус үнэлсэн тул нийт 4.700.000 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 1.566.666 төгрөг гаргуулан улсын орлогод оруулна.

Энэ хэргийн хохирол буюу хохирогч нарын адууны үнэлгээг “ Линзийн өгөөж” ХХК-ийн Ү/ 19/ 26 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гаргасан, уг дүгнэлт гаргахад зарцуулсан 800.000 төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 “ хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал ” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах юм.
Дээрх зардлыг хохирогч Ц.Л урьдчилан нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ” Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна ”, 2 дахь хэсэг “ Хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлын хэмжээг хүн нэг бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтооно” гэж тус тус заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Б.Б, Б.Л, Э.П тус бүрээс 266.666 төгрөг гаргуулан хохирогч Ц.Лд олгохоор тогтоолоо.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгын үнэ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулан улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал Б.Бгийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Прокурорын 5/09, Э.Пгийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Прокурорын 5/10, Б.Лийн Самсунг S-3 маркийн гар утсыг битүүмжилсэн Прокурорын 5/12 дугаартай тогтоолуудыг тус тус хэвээр үргэлжлүүлж, Б.Эийн 2 тооны хязаалан насны морийг битүүмжилсэн Прокурорын 5/11 тоот тогтоолуудыг хүчингүй болгоно.    

Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 127 хоногийг эдлэх ялд оруулан тооцох ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй бөгөөд шүүгдэгч Б.Бд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна.


Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч  Б.Б, Э.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ухаа Балжир овогт Баясгалангийн Б, Э.П, шүүгдэгч Б.Л нарыг бүлэглэн мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 1 /нэг/ жил 6/ зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/  2 / хоёр/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/  2 / хоёр/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Бгийн цагдан хоригдсон 127 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Л, Э.П нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд ялтан Б.Б, Б.Л, Э.П тус бүрээс 266.666 төгрөг гаргуулан хохирогч Ц.Лд олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Л, Э.П, Б.Б нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 36-70 СҮА улсын дугаартай Киа Фронтер загварын машины үнэ 3.500.000 төгрөг, уналга болох 2 тооны хязаалан насны морины үнэ 1.200.000 төгрөг, нийт 4.700.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 1.566.666 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

9. Б.Л, Э.П нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Ц.Лгийн 10.000.000 төгрөг, Л.Бын 6.000.000 төгрөгийн хохирлууд тус тус нөхөн төлөгдсөн, Б.Б, Б.Л, Э.П нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

10.  Шү үгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгын үнэ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулж улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал Б.Бгийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Прокурорын 5/09, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Э.Пгийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Прокурорын 5/10, Б.Лийн Самсунг S-3 маркийн гар утсыг битүүмжилсэн Прокурорын 5/12 дугаартай тогтоолуудыг тус тус хэвээр үргэлжлүүлж, иргэний нэхэмжлэгч Б.Эийн 2 тооны хязаалан насны морийг битүүмжилсэн Прокурорын 5/11 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.    

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

    13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.





ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН