Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч М.*******ад холбогдох эрүүгийн дугаартай, 178/2020/0011/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч М.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн О.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.*******  нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч О.*******тай маргалдаж, түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр найз *******ы гэрт очиход тэнд М.******* байсан.Бид нар архи ууж байгаад Гэрэл төвийн биллъярдын газар орж тоглосон. Тэнд тоглож байхдаа М.******* бид хоёр маргаад М.******* миний үснээс татахад ******* салгасан.Би биллъяардны өрөөнөөс гараад зогсож байтал М.******* гарч ирээд миний нүүр лүү толгойгоороо мөргөсөн.Би буцаж ороод байж байтал араас орж ирээд “ уучлаарай ахын дүү” гээд дахиад миний хамар луу өшиглөсөн… гэх мэдүүлэг /хэргийн 8-9-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн...О.*******гий биед хамар ясны хугарал,2 нүдний дээд доод зовхи болон хамар хэсгийн цус хуралт, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын дунд хэсэгт зулгаралт,хамрын зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.О.*******гийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…гэх дүгнэлт /хэргийн 18-р хуудас/

Шүүгдэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Гэрэл төвийн биллъяарданд тоглож байхдаа О.*******тай архи хувааж ууж байгаад маргасан.Тэгээд би О.*******гийн нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, шанаа хэсэгт нь гараараа цохисон… гэх мэдүүлэг /хэргийн 23-24-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч М.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.*******тай маргалдан түүний толгойн хэсэгт мөргөж, цохисноос хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа тул тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ббөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч М.******* архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, бусадтай зүй бус харьцсанаас үүдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.*******ыг хохирогч О.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.******* нь урьд 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 41 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 03 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-28/, шийтгэх тогтоолын хуулбараар тус тус тогтоогдож байх ба хохирогч О.*******гийн “...одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй.М.*******аас ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй..” гэх мэдүүлгээр шүүгдэгч М.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.*******ын хувийн байдлын талаар гэрч Т.Володвекийн өгсөн...М.******* нь эцэг эхээс 4-үүлээ, айлын 2 дахь хүүхэд.багаасаа мал маллаад сургуульд сураагүй,2003-2004 онд Увс аймгийн Хилийн цэргийн 0245 дугаар ангид алба хаасан.Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг ч зан аашийн хувьд өөрчлөгдөөд байдаггүй …гэх мэдүүлэг /хэргийн 15-16-р хуудас/ хэрэгт авагджээ.

Шүүгдэгч М.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч М.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох Даюун маркийн мотоцикль битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/57 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын: “шүүгдэгч М.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй.М.******* нь боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ээжийнхээ хамт амьдардаг.Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж  улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг 03 сарын хугацаанд төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******ад тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох Даюун маркийн мотоцикль битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/57 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 1, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.*******ад оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгохыг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******ад тайлбарласугай.

5.Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох Даюун маркийн мотоцикль битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/57 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шүүгдэгч М.*******ад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч М.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС