Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 00783

 

 

 

 

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2016/00783

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Нэхэмжлэгч Номин Холдинг ХХК-ийн нэхэмжилсэн 67 097 619 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас зохигчид нь 55 914 682 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Ньюструктур ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 21 914 682 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор 20 000 000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 14 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 493 440 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ньюструктур ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 437 523 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч Номин Холдинг ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

           

 

ШҮҮГЧ                                               Б.МӨНХЖАРГАЛ