Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 00785

 

 

 

 

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2016/00785

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Нэхэмжлэгч Б.Б  нэхэмжилсэн 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас зохигчид нь 7 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Н.А  нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 000 000 төгрөгийг, үлдэх 6 500 000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдрийн дотор 500 000 төгрөгөөр /2016.11.30-ны өдрөөс 2017.11.30-ныг хүртэл/ төлж байхаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.А  улсын тэмдэгтийн хураамжинд 134 950 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч Б.Б  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

           

ШҮҮГЧ                                               Б.МӨНХЖАРГАЛ