Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00810

 

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/00810

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй******* холбогдох иргэний хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ******* 69.4 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч ******* нь суллан чөлөөлж, нэхэмжлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буцаан хүлээлгэн өгч, хариуцагч ******* нь урьдчилгаанд төлсөн 21 771 860 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан шаардахгүй байхаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 957 630 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжинд 957 586 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

           

 

ШҮҮГЧ                                               Б.МӨНХЖАРГАЛ