Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 528

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Цэрэнням

Улсын яллагч: Б.Чимгээ

Шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч Ө.Учрал /ШТЭД: 2780/, Н.Төгсбаяр /ШТЭД: 2013/

Хохирогч: Ж.Батхүү, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат /ШТЭД: 0227/ нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овгийн Г.Б /РД: /-д  холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч,  2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 18-ний өдөр Архангай аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 9а-222 тоотод  оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2 жил 28 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзсан, Б овгийн Г.Б /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Г.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Найман шарга валют арилжааны төв дээрээс хохирогч Ж.Батхүүг “манай эхнэрийн хамаатан Туваанжав гэх хүн АНУ-ын виз гаргуулах гэж байгаа та банкны баталгаа гаргаад өгөөч маргааш мөнгийг чинь буцаагаад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж төөрөгдөлд оруулж 22.000 ам.доллар буюу 54.064.340 төгрөгийг залилж авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Ж.Батхүүтэй ах дүүгийн холбоотой хүн. Өмнө нь хамтран бизнес эрхэлж байсан. Би Ж.Батхүүгээс зориудаар мөнгө залилан аваагүй. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ж.Батхүүгээс 22.000 ам доллар авсан. Би хүү өгч байсан ба 20 сая төгрөгийг эргэлдүүлэх болно гэж хэлсэн. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагад өгсөн байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад н.Батсайхан чамайг хорих болно чи зөвхөн өргөдлийн дагуу зүйлс ярих болно гэж хэлсэн. Тухайн үед би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг ба хүүхэд маань өвчтэй байсан. Энэ үед өмгөөлөгчгүй байсан ба ах дүүгийн холбоотой байсан учраас мөнгө авсан. Би 20 сая төгрөг өгсөн бөгөөд дахин 2 сая төгрөг өгсөн. Би өөрийн нэр дээрх орон сууцыг борлуулах гэтэл хэрэгт шалгагдаж байгаа учраас боломжгүй талаар хэлсэн. Би өөрийн эзэмшлийн автомашиныг бага зэргийн зээлтэй байгаа учраас 15 сая төгрөгөөр зарж борлуулан авах талаар хэлсэн. Би хохирогчтой уулзах гэж оролдсон боловч утсаа авахгүй байсан. Би хохирогчийн хохирлыг барагдуулах болно. Тухайн үед өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

Хохирогч Ж.Батхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 9 дүгээр сарын эхэн үед над дээр ирээд 66 сая төгрөг авсан. Өвс авч байна гэж хэлж байсан боловч 5000боодол өвстэй үлдсэн. 5 дугаар сарын 16-ны өдөр эхнэрийх нь ах Туваанжав гадаад улс руу явах гэж байгаа гэж хэлээд надаас 22 мянган доллар авсан. 2-3 хоногийн хугацаанд 2.000.000 төгрөгийн хохирол төлсөн. Өөрийн хохирсон талаар гаргасан өргөдөлдөө тодорхой тусгасан гэв.

Хохирогч Ж.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “2017 оны 9 дүгээр сарын 10-ны үед миний төрсөн ээжийн ахын хүү Г. Б /нагац дүү/ ...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Найман шарга дээр Б ирээд манай эхнэрийн хамаатан Туваанжав гэх хүн АНУ-ын виз гаргуулах гэж байгаа та банкны баталгаа гаргаад өгөөч 22 мянган доллар хэрэг болоод байна маргааш мөнгийг чинь буцаагаад аваад ирнэ гэж хэлсэн. Туваанжав гэх хүнийг найдвартай Монгол Улсын манлай уяач хүн байгаа юм мөн нүүрсний компанитай, зайсанд 5 өрөө байртай, Туваанжавын эхнэр прокурорт ажилладаг, ланд-200 унадаг гэж хэлэхээр нь би итгээд 22 мянган долларыг бэлэн өгсөн. Тухайн өдөр доллар 2460 төгрөгийн үнэтэй байсан учраас Монгол мөнгөөр 54.120.000 төгрөг болж байсан. Үүнээс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20 сая төгрөгийг Б миний дансруу шилжүүлсэн. Үлдэгдэл 34.120.000 төгрөг авах дутуу байгаа. Мөнгө өгсний маргааш өдрөөс нь эхлээд Б-с мөнгө нэхэж эхлэхэд за одоо дансанд чинь хийнэ, одоо дансанд чинь мөнгөн орсон байна уу гэх зэргээр худлаа ярьж эхэлсэн. Сүүлдээ эхнэрээ Туваанжав ах руу явуулсан болчих байх гэж ярьсан түүнээс гадна эхнэрийн нэр дээр 60 сая төгрөгийн хадгаламж байгаа та яараад байвал тэндээс өгье гэж хэлсэн боловч бас л худлаа ярьсан ...Туваанжав гэх хүнийг би мэдэхгүй, 88103563 дугаараас 3 удаа Туваанжав гэх хүн байна уучлаарай мөнгийг чинь удаачихлаа, удахгүй өгнө, асуудалгүй түр хүлээж бай дансаа хараад сууж бай гэж байсан сүүлдээ худлаа болоод утас нь холбогдохгүй алга болсон. Б л надад хэлэхдээ Туваанжав гэдэг хүнийг Монгол Улсын алдарт уяач маш баян хүн, манай эхнэрийн хамаатан гэж хэлсэн ...миний мөнгийг Туваанжав гэж хүнд яг өгсөн эсэхийг нь би мэдэхгүй байна. Туваанжав байна гэж нэг хүн надруу яриад удахгүй мөнгийг чинь өгнө л гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 37-38, 41-42-р хуудас/

Гэрч О.Цэрэнсодном мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэсэн: “надад Туваанжав, Батмөнх гэж хамаатан байхгүй. Би ийм нэртэй хүмүүс танихгүй” гэх мэдүүлэг /хх-н 47-48-р хуудас/

Хохирогч Ж.Батхүүгийн эзэмшлийн 9919.... дугаарын 2017 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэглээний буюу гарах ярианы дэлгэрэнгүй жагсаалтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 28-31-р хуудас/

Хохирогч Ж.Батхүүгийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 24-25-р хуудас/

Монгол банкнаас зарласан гадаад вальютын ханшийн лавлагаа: 2017 оны 10 дугаар сарын 16-ны байдлаар америк долларын монгол төгрөгтэй харьцах ханш 2.457.47 /хх-н 84-р хуудас/

Юнител ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 06-ний өдрийн 05-01/687 дугаартай албан бичиг, хавсралт /хх-н 100-102-р хуудас/

Юнител ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 05-01/990 дугаартай албан бичиг: “88103563 дугаар дээр Г.Б, АЭ75121871 гэсэн хэрэглэгч 2017-07-04 – 2017-12-10-нд бүртгэлтэй байсан бөгөөд өөр хэрэглэгч дээр бүртгэгдэж байсан түүх байхгүй байна” /хх-н 104-р хуудас/

Хохирогч Ж.Батхүүгийн Хаан банкин дахь 5099191129 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 142-р хуудас/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн №7/163 тоот албан лавлагаа /хх-н 86-р хуудас/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 189-194-р хуудас/

       Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр дахин өгсөн мэдүүлэг /хх-н 57-58-р хуудас/

       Шүүгдэгч Г.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 91-р хуудас/

     Шүүгдэгч Г.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 93-р хуудас/

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж ирүүлсэн хохиролд 2.0 сая төгрөг төлсөн тухай баримтууд, Г.Б хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Найман шарга валют арилжааны төв дээрээс хохирогч Ж.Батхүүг “манай эхнэрийн хамаатан Туваанжав гэх хүн АНУ-ын виз гаргуулах гэж байгаа та банкны баталгаа гаргаад өгөөч маргааш мөнгийг чинь буцаагаад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж төөрөгдөлд оруулж 22.000 ам.доллар буюу 54.064.340 төгрөгийг залилж авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Ж.Батхүү, гэрч О.Цэрэнсодном нарын мэдүүлэг, хохирогч Ж.Батхүүгийн эзэмшлийн 99191129 дугаарын 2017 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэглээний буюу гарах ярианы дэлгэрэнгүй жагсаалт, Монгол банкнаас зарласан гадаад вальютын ханшийн лавлагаа, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Батхүүгийн өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Г.Б нь “манай эхнэрийн хамаатан Туваанжав гэх хүн АНУ-ын виз гаргуулах гэж байгаа та банкны баталгаа гаргаад өгөөч маргааш мөнгийг чинь буцаагаад өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Ж.Батхүүтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулж бусдыг залилан мэхэлсэн үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар бүрдэл төгсдөг гэмт хэрэг бөгөөд дээрх аргуудын аль нэг эсхүл хэд хэдэн аргаар өмчлөгчийг төөрөгдөлд оруулж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг гэмт этгээд өөртөө шилжүүлэн авсан байдаг.

          Энд зохиомол байдлыг зориудаар бий болгох гэдэг нь эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол буюу бодит байдал дээр байхгүй худал нөхцөл байдлыг зориудаар бий болгож түүндээ бусдыг итгүүлэн үнэмшүүлэх үйлдэл хийсэн байхыг ойлгоно. Г.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгосон болох нь хохирогч Ж.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Найман шарга дээр Баянмөнх ирээд манай эхнэрийн хамаатан Туваанжав гэх хүн АНУ-ын виз гаргуулах гэж байгаа та банкны баталгаа гаргаад өгөөч 22 мянган доллар хэрэг болоод байна маргааш мөнгийг чинь буцаагаад аваад ирнэ гэж хэлсэн. Туваанжав гэх хүнийг найдвартай Монгол Улсын манлай уяач хүн байгаа юм мөн нүүрсний компанитай, зайсанд 5 өрөө байртай, Туваанжавын эхнэр прокурорт ажилладаг, ланд-200 унадаг” гэх мэдүүлгээс тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл Туваанжав гэх хүн байдаг эсэх, Г.Б-н хэлсэн шиг хүн болох эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ үйл баримт тогтоогдоогүй, мөн “манай эхнэрийн хамаатан” гэх боловч О.Цэрэнсодном “надад Туваанжав, Б гэж хамаатан байхгүй. Би ийм нэртэй хүмүүс танихгүй” гэх мэдүүлэг, болоод хохирогч Ж.Батхүүтэй Г.Б-н нэр дээр бүртгэлтэй 8810.... дугаарын утаснаас Туваанжав байна гэж холбогдсон талаар хохирогчийн мэдүүлэг, мөн дээрх холболт хийгдсэн талаар хэрэгт авагдсан лавлагаа зэрэг нотлох баримтуудаар Г.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогчийг төөрөгдөлд оруулсан үйлдэл хийсэн. Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Ж.Батхүүтэй ах дүүгийн холбоотой гэсэн бол Ж.Батхүү мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “миний төрсөн ээжийн ахын хүү Г.Б гэж мэдүүлсэн зэргээс харахад шүүгдэгч Г.Б, хохирогч Ж.Батхүү нар нь төрөл, садангийн харилцаа холбоотой хүмүүс болох нь харагдаж байна. Г.Б нь дээрх харилцааны явцад бий болсон хохирогч Ж.Батхүүгийн итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан болох нь тус тус тогтоогдож байна.

          Хохирлын хэмжээнээс хамаарч хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр хуульчилсан байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар бусдад ноцтой, их хэмжээний хохирол учруулсан бол бүрэлдэхүүний хүндрүүлэх шинж байхаар заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ноцтой хохирол гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсныг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсгийн  4.1 дэх заалтанд их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэг нэгжийг нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тогтоосон байна. Г.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ж.Батхүүгээс 22.000 ам.доллар залилж авсан байх ба тухайн өдрийн Монгол банкны ханшийн албан лавлагаагаар 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2.457.47төгрөг байсан байна. 22.000 ам.доллар нь төгрөгт шилжүүлэхэд 54.064.340 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан байх тул Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар зүйлчилж ирүүлсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2 дахь заалтанд заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх дүгнэлт:

Г.Б залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч Ж.Батхүүгээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 22.000 ам.долларыг авсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдэх үед ам.доллар буюу гадаад вальютын монгол төгрөгтэй харьцах тухайн үеийн ханшийн албан лавлагагааг үндэслэн 22.000 ам.долларыг монгол төгрөгт шилжүүлвэл 54.064.340 төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнээс Г.Б нь Ж.Батхүүд 2019 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Ж.Батхүүгийн Хаан банкны 5099191129 тоот дансанд 500.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 21-ны өдөр Ж.Батхүүгийн Хаан банкны 5099191129 тоот дансанд 1.500.000 төгрөг тус тус бэлнээр тушаасан, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Хохирогч Ж.Батхүүд шүүгдэгч Г.Б нь 31.764.340 төгрөг төлөх төлбөртэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдааныг завсарлуулах санал гаргаагүй тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг шүүх танилцуулсны дараа шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн дүгнэлтэндээ Хохирогч утсаа авахгүй холбоо барихгүй байсан учраас 2.000.000 төгрөгийг өгсөн. 34.064.340 төгрөгийн хохирол үлдэж байгаа ба өөрийн орон сууцыг худалдан борлуулан хохирол төлөх талаараа миний үйлчлүүлэгч илэрхийлсэн. 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 22.000 ам долларыг аваад 4-5 хоногийн дараа өгсөн. Хохирогч 12 дугаар сард гомдол гаргасан ба хохирлыг хэрхэн тооцох вэ гэдгийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заажээ. Шүүгдэгч Г.Б нь хохирогч Ж.Батхүүгээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 22.000 ам.долларыг залилж авснаар гэмт хэрэг бүрдэл төгссөн байх тул учирсан хохирлыг тухайн гэмт үйлдлээ хэрэгжүүлж гэмт этгээд өөртөө шилжүүлсэн авсан эд хөрөнгийн хэмжээгээр тооцно. Харин түүнээс хойш 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20.000.000 төгрөгийг тус тус хохирогчид шилжүүлсэн нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлоос хасаж тооцох үндэслэл болохгүй юм.

     Хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн дүгнэлтэндээ хэрэгт авагдсан баримтаар 22.000 ам.доллар авсан гэдэг нь нотлогдон тогтоогдож байна. 86 дугаар хуудсанд авагдсан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууц битүүмжлэлтэй байгаа учраас энэхүү орон сууцнаас хохирол гаргуулахаар шийдвэрлүүлэх хүсэлтэй гэв.

            Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн №7/163 дугаар албан тоотод “...прокурорын зөвшөөрөлд дурьдсан иргэн Г.Бийн /АЭ75121871/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030324 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамжны 9а байрны 222 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн түдгэлзүүллээ” гэжээ. Тодруулбал шүүгдэгч Г.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030324 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамжны 9а байрны 222 тоот хаягт байрлах орон сууцыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд заасан журмаар битүүмжлээгүй буюу ийнхүү битүүмжилсэн талаар шүүхийн болон прокурорын шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Харин Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн Дугаар 37 тоот Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай зөвшөөрөлөөр “Галсангийн Баянмөнхийн  /РД:АЭ75121871/-ийн өмчлөлд Улсын бүртгэлийн Ү-2204059043 дугаартай Баянзүрх дүүргийн  25 дугаар хороо, 13 дугаар хороолол Нарны зам гудамж 104 дүгээр байрны 65 тоот орон сууц, мөн Улсын бүртгэлийн Ү-2205030324 дугаартай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хатанбаатар Магсаржавын гудамж 9А байрны 222 тоот орон сууц бүртгэлтэй байх бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай мөрдөгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлтэй байна” гэжээ. Энэхүү зөвшөөрлийн дагуу Ү-2205030324 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамжны 9а байрны 222 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж, Ү-2204059043 дугаартай Баянзүрх дүүргийн  25 дугаар хороо, 13 дугаар хороолол Нарны зам гудамж 104 дүгээр байрны 65 тоот орон сууцны өмчлөх эрх нь худалдах худалдан авах гэрээгээр иргэн Б.Золзаяагийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн №7/163 дугаар албан тоотод дурьдагджээ. Прокурорын зөвшөөрөл болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот зэргээс харахад шүүгдэгч Г.Бийн өмчлөлийн Ү-2205030324 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамжны 9а байрны 222 тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжлээгүй, харин захиран зарцуулах эрхийг прокурорын зөвшөөрлөөр түдгэлзүүлсэн байх тул дээрх үл хөдлөх хөрөнгөөс хохирол төлбөр гаргуулахаар шүүх шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байна.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Г.Бийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Найман шарга валют арилжааны төв дээрээс хохирогч Ж.Батхүүг “манай эхнэрийн хамаатан Туваанжав гэх хүн АНУ-ын виз гаргуулах гэж байгаа та банкны баталгаа гаргаад өгөөч маргааш мөнгийг чинь буцаагаад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж төөрөгдөлд оруулж 22.000 ам.доллар буюу 54.064.340 төгрөгийг залилж авч их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн дүгнэлтэндээ: Г.Б-н эхнэр хүүхдээ гэртээ харж суудаг. 6-7 компанийн тайлан гаргадаг зэрэг өөрийн хувийн байлын талаар мэдүүлсэн. Хохиролд 31 сая төгрөгийн хохирлыг төлөх талаараа илэрхийлж байгаа. Түүний нэг өрөө орон сууц битүүмжлэгдсэн байгаа ба зах зээлийн үнэ 40-50 сая төгрөг учраас тухайн орон сууцыг зарж борлуулан хохирол төлөх боломжтой учраас торгох ял оногдуулж өгнө үү гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд болон хохирол төлсөн талаар шүүхэд гаргаж өгсөн баримтууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулна уу гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Учир нь Г.Б-н үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хохирлоос нөхөн төлсөн байдал, шүүгдэгч Г.Бийн торгох ялыг биелүүлэх боломж зэргийг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй байна.

Шүүгдэгч Г.Б нь залилах гэмт хэрэг үйлдэж бусдын өмчлөх эрхэнд халдаж, бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж төөрөгдөлд оруулах аргаар залилан авч хохирогч Ж.Батхүүд 54.064.340 төгрөгийн хохирол учруулсан, 31.764.340 төгрөгийн төлөх төлбөртэй байна. Иймд Г.Бийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 21-ны хооронд шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсаныг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалж, шүүгдэгч Г.Б-н өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2205030324 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамжны 9а байрны 222 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн болохыг дурьдаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 31.764.340 төгрөгийг шүүгдэгч Г.Бөөс гаргуулж хохирогч Ж.Батхүүд олгохоор тус тус шийдвэрлэв. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон