| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2019/1903/э |
| Дугаар | 1914 |
| Огноо | 2019-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 1914
2019 12 20 2019/ШЦТ/1914
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Т.Жаргалсайхан,
шүүгдэгч А.Э, П.Э, С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.Э, П.Э, С.Ж нарт холбогдох эрүүгийн 1906 03902 2692 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
А.Э, Монгол улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Хилийн цэрэг 288 дугаар гудамжны 05-02 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД://,
П.Э, Монгол Улсын иргэн 2000 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах нарын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 13 дугаар гудамжны 186Г тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай РД://,
С.Ж , Монгол Улсын иргэн 1998 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, камер суулгадаг хувийн компанид туслах ажилтан, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Увс аймгийн Давст сум, 3 дугаар баг, Хандгайт гэх газарт оршин суух хаягтай, Улаанбаатар хотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай РД:/ /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч А.Э нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Атарбаяр” хүнсний дэлгүүрийн гадна иргэн С.Жг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч П.Э нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Атарбаяр” хүнсний дэлгүүрийн гадна иргэн Д.Батсүхийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.Ж нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Атарбаяр” хүнсний дэлгүүрийн гадна иргэн Г.Ууганбаатарыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ:“ Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ялихгүй асуудал дээр маргах хэрэггүй гэдгийг ойлгож, ухаарсан. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Хохирогчид эмчилгээний зардалд 300,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг[1], /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид тэвчээртэй байж, аль болох эвээр хандана. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Хохирогчид эмчилгээний зардалд 300,000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг[2],/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ж мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гараараа биш амаараа учраа олно, уучлалт гуйсан. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Хохирогчид эмчилгээний зардалд 400,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг[3],/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Эрүүгийн 1931002110134 дугаартай хэргээс:
Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох (Гэмт хэргийн талаар нотолсон баримтууд)
1.Хохирогч С.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний төрсөн өдөр болоод Отгонтүлхүүрийнд найзуудаараа нийлж архи уусан. Цуг байсан хоёр охин гараад явахаар нь би аргадахаар араас нь гарсан чинь хэдэн залуучууд ирээд нүүр, нүдгүй цохисон. Миний гар аймар хавдаж, баруун гарын чигчий хуруу шалбарч, зүсэгдсэн” гэх мэдүүлэг[4],
2.Хохирогч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Найзуудтайгаа байж байтал Энхүүлээ гэдэг таньдаг дүү бид нарыг хүмүүс зодчихлоо гээд бид нар дээр ирэхээр нь Ганпүрэв, Баян-Очир, Анараа, Оргил бид нар очоод Энхүүлээ байшингийн шил хагалсан. Тэгээд зодуулсан гэх хоёр залуу хойноос алхаж ирээд дугаараа өгчих. Хоёулаа учраа олъё гэж надтай маргалдаад бид хоёр барьцалдаж аваад, цохиод унасан. Тэгээд миний хамраас цус гараад тогтохгүй байсан” гэх мэдүүлэг[5],
3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Батсүх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр найз Жавхлангийн төрсөн өдөр болж байсан. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Отгонтүлхүүрийн гэрт Жавхлан, Жавхлангийн найзууд болох 3 залуугийн хамт очсон. Жавхлан, Отгонтүлхүүр нар тагтан дээр тамхи татаад байж байхад нь хэдэн хүүхдүүд сургуулийн хашаа руу шээж байсан ба боль гэж хэлсэн. Тэгтэл гараад пизда нараа гэж хашгирахаар нь манай найзууд гараад очсон байсан. Би гэрт утсаа оролдоод байж байсан. Гадаа юу болсныг мэдэхгүй. Маргалдаад явуулсан байсан. Жавхлангийн хоёр найз явахаар болоод гарсан. Би Жавхлангийн хамт араас нь гарсан. Би Жавхлангаас 100 метр орчим зайтай дагаад явж байсан. Бид хоёрын хажуугаар приус маркийн машинтай залуучууд шүгэлдээд өнгөрсөн. Гэтэл урд Жавхланг 3 залуу зодож байсан. Би араас нь гүйгээд очих гэтэл приус маркийн машинаас 3-4 залуу гарч ирээд толгой руу цохиж унагаагаад, толгой руу өшиглөөд байсан. Хэсэг зодуулаад байж байтал нэг хүн болиоч гээд хашгирахад больсон. Тэгээд тухайн залуучууд явсан. Отгонтүлхүүрийн гэрийн урд талд нэг залуу машинтайгаа өөр нэг залуутай хамт байж байсан. Нэг залуугаас нь чи дугаараа өгчих гэхэд чи зодуулж ханаагүй юу гээд гараа далайхад Жавхлан биеэ хамгаалаад тухайн залууг эргүүлээд цохисон. Тэгээд нөгөө цохиулсан залуу газар унасан. Нөгөө приус маркийн машинтай залуу бид хоёрыг дайрчих шахаад ирж зогсоод Жавхланг 2-3 цохисон. Салаад найзыгаа суулгаад яваад өгсөн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг[6],
4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр миний төрсөн өдөр болоод манай найзууд болох Өлзий, Отгонтүлхүүр, Батсүх, Налгаржав, Мөнхбат нар Отгонтүлхүүрийн гэрч цугласан. Отгонтүлхүүр, Өлзий нар тагтан дээр тамхи татаад зогсож байхад хэсэг хүүхдүүд сургууль руу шээж байсан гэсэн. Өлзий, Отгонтүлхүүр бид 3 гарч очоод 16-18 насны сургуулийн 4 хүүхэд байхаар нь шээж болохгүй гэсэн зүйл ярьсан. Тэгтэл нэг хүүхэд чулуу авч дайраад байсан. Чулуу авсан хүүхдийг би нэг удаа алгадсан. Тэгээд удалгүй гэр рүүгээ эргэж орсон. Батсүхтэй хамт хүнтэй уулзах гээд гарсан. Бид хоёрыг гарахад тэр хүүхдүүд цонх хагалсан байсан. Тэгээд намайг байр руу шээдэг хүүхэд болон өөр 2 залуугийн хамт намайг дуудахаар нь очиход гурвуулаа зэрэг дайрч ирээд өшиглөж унагаасан. Унасан байхад дээрээс дэвсэж, өшиглөж зодоод байсан. Гэтэл цаанаас нь машинаас 4-5 хүн бууж ирээд дахин толгойгоо дараад хэвтсэн байхад цохиж, өшиглөөд байсан. Хэн нь хаана цохиж байгаа нь мэдэгдэхгүй байсан. Машинаас бууж ирсэн залуучууд эхлээд Батсүхийг цохиж, зодсон байсан. 7-8 залуучууд ээлжлээд зодоод байсан. Тэгээд тухайн залуучууд яваад нэг залуу үлдэхээр нь утасны дугаараа өгчих гэхэд буцаж ирээд гөлөг минь зодуулж ханаагүй юу гээд дайрахаар нь би өөрийгөө хамгаалаад тухайн залуугийн хамар орчим нь 1 удаа цохисон. Тэгтэл хар пудволктой залуу бууж ирээд намайг дахиж толгой, нүүр рүү цохисон. Тэгээд цагдаа удалгүй ирсэн” гэх мэдүүлэг[7],
5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн гудамжинд Ганпүрэв, Пүүжээ, Амарсанаа, Буян-Очир нарын хамт машинд сууж байсан. Тэгтэл Энхбаяр өөр 2-3 танихгүй хүүхдийн хамт ирээд бид нарыг хүмүүс зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид нар машинаасаа буугаад 92 дугаар сургуулийн хажуу талын Нийтийн байранд очсон. Цонхоор нь дуудахад гарч ирээгүй. Салаад явъя гээд Пүүжээ, Энхбаяр, Гаарий бид 4 нөгөө талаар нь Амарсанаа, Ганпүрэв, Буян-Очир, 2-3 залуугийн хамт 92 дугаар сургуулийн дээд талд явж байхад зодсон хүүхдүүдийн 2 залуутай таарч, Энхбаяр, Гаарий нар эд нар мөн байна гээд нөгөө хоёр залууг барьж аваад зодсон. Цохиод газар унагаасан. Пүүжээ бид хоёр боль гээд салгасан. Салгаад нөгөө хэд рүүгээ явсан. Зодуулсан хоёр залуу араас ирсэн. Энхбаяр, Гаарий, Пүүжээ 3 түрүүлж алхаад би араас нь алхаж байсан. Зодуулсан хоёр залуу ирээд өндөр Жавхлан гэх залуу утасны дугаараа өгчих. Хоёулаа учраа олъё гэсэн. Бид хоёр маргалдаад Жавхлан намайг барьж аваад, зууралдаж миний цээж рүү 2-3 удаа өвдөглөсөн. Зууралдаж байгаад салсны дараа Жавхлан миний нүүрэн тус газар 1 удаа гараараа цохисон. Тэгээд би газар унаад машинаас хүн бууж ирээд салгасан. Тэгээд цаашаа явсан” гэх мэдүүлэг[8],
6. Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 00 цагт Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 92 дугаар сургуулийн үүдэнд Энхбаяр, Цэрэндорж, Батмөнх нарын хамт суугаад юм ярьж байгаад ариун цэврийн өрөө байхгүй тул сургуулийн хажуу талын харанхуй хэсэг рүү шээж байсан. Тэгтэл нийтийн байрны тагтан дээрээс 1 охин, 3 банди зогсож байсан. Тэгээд пизда нар минь юундаа шээгээд байгаа юм бэ гэсэн. Цэрэндорж яасан гэнээ гэхэд наанаа байж байгаарай гээд нийтийн байрнаас 10-12 орчим залуус гарч ирсэн. Бүгд согтуу байсан. Тэгээд бүгд Цэрэндоржийг алгадаад цохиод, намайг хоёр залуу нэг нь алгадаад, өшиглөөд байсан. Энхбаяр алга болчихсон байж байгаад Амарсанаа, Ууганбаатар ах нарын хамт ирсэн. Нийтийн байрны өмнө ирээд Амарсанаа, Ууганбаатар ах нар гараад ир гэсэн чинь хоёр залуу гарч ирсэн. Бид хоёр нөгөө талаар нь явж байгаа Батсүх, Жавхлан гэдэг хоёр залуутай нь таарсан. Тэгээд Энхбаяр чи мөн биздээ өндөр Жавхлан гэх залуугийн нүүрэн тус газар 1 удаа цохисон. Намхан Батсүх гэх залуу гүйж ирэхээр нь би барьцалдаж аваад бид хоёр нэг нэгнийгээ цохилцсон. Бид хоёр цохилцож байгаад хажуу тийшээ харахад Жавхлан гэх залуу газар уначихсан, Энхбаяр хажуу талд нь зогсож байсан. Тэгээд бид хоёр нөгөө хэд рүүгээ очъё гээд нийтийн байрны үүдэнд ирсэн. Амарсанаа, Цэрэндорж нарыг 4 залуу тал талаас нь бариад байсан. Цэрэндоржийг хашаа мөргүүлсэн. Цэрэндорж руу дайрсан хүмүүсийг Амарсанаа ах салгаад байсан. Нэг залуу нь архины шилээр Амарсанаа ахыг цохино гээд дайраад байсан. Энхбаяр бид хоёр явсны дараа Амарсанаа, Ууганбаатар нар араас ирж байгаад Жавхлан гэх залуу Ууганбаатар ахын хамрыг цохиж хугалсан байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг[9],
7. Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 92 дугаар сургуулийн гадна найзууд болох Батмөнх, Цэрэндорж, Энхтүвшин нарын хамт сууж байсан. Бид нар бие засаж байхад түрээсийн байрнаас 10 гаруй залуучууд цонхон дээрээсээ яагаад бие засаад байгаа юм бэ? гэсэн. Тэгэхээр нь би зүгээр бие засаж байна гэж хэлсэн. Тэгтэл томорлоо, наанаа байж байгаарай гээд хашгираад байсан. Бид 4 сургуулиас холдоод дэлгүүрийн урд сууж байсан. 12 орчим залуучууд ирээд бид 4-ийг зодсон. Амарсанаа, Ууганбаатар, Ганпүрэв ах нарыг дуудсан. Бид 4-ийг өмрөөрөх гээд ирсэн. Тухайн 10 гаруй залуучуудын Жавхлан, Батсүх гэх хоёр залуу үлдээд бусад нь түрээсийн байр руугаа орсон. Энхтүвшин бид хоёртой Жавхлан, Батсүх нар зодолдсон. Энхтүвшин Батсүхтэй зодолдоод нүүр, бие хэсэг рүү цохиж байсан. Би Жавхлан гэх залуутай зодолдсон. Жавхлан миний шанаа руу нэг удаа цохисон. Жавхлангийн нүүр бие рүү нь гараараа цохиж унагаагаад бие рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд салцгаасан. Ууганбаатарыг Жавхлан нүүрэн тус газар нь цохиж хамрыг нь хугалсан” гэх мэдүүлэг[10],
8. Гэрч П.Амарсанаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн гудамжинд Ууганбаатар, Пүүжээ, Ганпүрэв бид нар Ууганбаатарын машинд юм яриад сууж байсан. Гэтэл Энхбаяр ирээд бид нарыг хүмүүс зодоод байна гэсэн. Хэн хэн байгаа юм бэ? гэхэд Батмөнх, Цэрэндорж, Гаарий нар байна гэсэн. Хамт 92 дугаар сургуулийн тэнд очиход хэн ч байгаагүй. Гэтэл нийтийн байр руу заагаа тэндээс гарч ирсэн гэж хэлсэн. Цэрэндорж энд байгаа гэж хэлээд нийтийн байрны урд явж байхад урдаас зодуулдаг гэх 2 залуу, мөн 3 залуу гарч ирсэн. Өндөр залуу архины шил барьж гарч ирээд намайг цохих гээд байсан. Бид нар та нар яахаараа хүүхдүүд зоддог юм бэ? гэхэд нэг залуу нь зодоон хийгээд хэрэггүй гээд ойртуулахгүй байсан. Цэрэндоржийг 3 залуу зодож хашаа мөргүүлээд байсан. Тэгээд бужигнаад байж байтал цагдаа ирсэн” гэх мэдүүлэг[11],
9. Гэрч Ч.Отгонтүлхүүр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Жавхлангийн төрсөн өдөр болж байсан. Тухайн үед Жавхлан, Өлзий бид гурав Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хамт амьдарч байсан. Баагий 3-4 залуучууд мөн ирсэн. Бид нар нэг шил архи хувааж уусан. Жавхлан, Өлзий бид 3 тагтан дээр гарч тамхи татаж байтал 3-4 хүүхэд сургууль руу шээж байсан. Бид нар сургууль руу битгий шээ байж бай гэхэд нэг нь за ах аа гэсэн. Гэтэл нь нөгөө залуу нь хуцаад бай пизда минь гараад ир гэж хэлсэн. Бид гурав 92 дугаар сургуулийн тэнд гарч очоод Жавхлан нэг бандийг нь алгадсан. Тэгээд бид нар буцаад байр руугаа орсон. Жавхлан, Батсүх нар хүн тосно гээд гарсан. Би байрны гадна байхад хойд тал цонх хагарах чимээ гарсан. Би гэр рүүгээ ороход эхлээд маргалдаад байсан 3-4 залуучууд өөрсдөөсөө гадна 7-8 залуучууд дагуулж ирээд гараад ир гээд орилоод байсан. Удалгүй хаалга цохиод нэг залуу нь ахыгаа дагуулж орж ирээд намайг заамдаад аваад гарсан. Байрны гадна гараад ална шүү гээд байсан. Тэгээд дотор байгаа хүүхдүүдээ дууд гээд дайраад байсан. Би архины шил аваад далайсан. Манай найзууд салгаад аваад явсан. Би байр руугаа орчихоод гараад ирэхэд Жавхлан, Батсүх нар зодуулчихсан ирсэн. Жавхлангийн нэг нүд нь битүү хавдар, Батсүхийн хоёр нүд нь хавдсан байсан. Удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг[12],
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №7922 дугаартай шинжээчийн “...Д.Б-н хоёр зовхинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт[13],
11. Шүүхийн Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №7915 дугаартай шинжээчийн “...С.Жд зүүн зовхинд цус хуралт, чигчий хуруунд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт[14],
12. Шүүхийн Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №7898 дугаартай шинжээчийн “...Г.Ууганбаатарын биед хамар ясны хугарал , зүүн хажуу хана болон хянга хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт[15], гэрэл зургийн үзүүлэлт[16], шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], хохирогч нарын зүгээс Прокурорын газарт гаргасан “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгөхийг хүссэн” өргөдлүүд[18], “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” Прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:
1.Шүүгдэгч А.Эын гэм буруугийн талаар.
Шүүгдэгч А.Э нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Атарбаяр” хүнсний дэлгүүрийн гадна иргэн С.Жг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Эгийн мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 00 цагт Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 92 дугаар сургуулийн үүдэнд Энхбаяр, Цэрэндорж, Батмөнх нарын хамт суугаад юм ярьж байгаад ариун цэврийн өрөө байхгүй тул сургуулийн хажуу талын харанхуй хэсэг рүү шээж байсан. ...Бид хоёр нөгөө талаар нь явж байгаа Батсүх, Жавхлан гэдэг хоёр залуутай нь таарсан. Тэгээд Энхбаяр чи мөн биздээ Жавхлан гэх өндөр залуугийн нүүрэн тус газар 1 удаа цохисон. ...Бид хоёр цохилцож байгаад хажуу тийшээ харахад Жавхлан гэх залуу газар уначихсан, Энхбаяр хажуу талд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг[19],
-мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.О-н мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Жавхлангийн төрсөн өдөр болж байсан. Тухайн үед Жавхлан, Өлзий бид гурав Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хамт амьдарч байсан. Баагий 3-4 залуучууд мөн ирсэн. Бид нар нэг шил архи хувааж уусан. Жавхлан, Өлзий бид 3 тагтан дээр гарч тамхи татаж байтал 3-4 хүүхэд сургууль руу шээж байсан. Бид нар сургууль руу битгий шээ байж бай гэхэд нэг нь за ах аа гэсэн. Гэтэл нь нөгөө залуу нь хуцаад бай пизда минь гараад ир гэж хэлсэн. Бид гурав 92 дугаар сургуулийн тэнд гарч очоод Жавхлан нэг бандийг нь алгадсан. Тэгээд бид нар буцаад байр руугаа орсон. ...Удалгүй хаалга цохиод нэг залуу нь ахыгаа дагуулж орж ирээд намайг заамдаад аваад гарсан. Байрны гадна гараад ална шүү гээд байсан. Тэгээд дотор байгаа хүүхдүүдээ дууд гээд дайраад байсан. Би архины шил аваад далайсан. Манай найзууд салгаад аваад явсан. Би байр руугаа орчихоод гараад ирэхэд Жавхлан, Батсүх нар зодуулчихсан ирсэн. Жавхлангийн нэг нүд нь битүү хавдар, Батсүхийн хоёр нүд нь хавдсан байсан. Удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг[20],
-мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Ж-ийн мэдүүлсэн: “...Миний төрсөн өдөр болоод Отгонтүлхүүрийнд найзуудаараа нийлж архи уусан. Цуг байсан хоёр охин гараад явахаар нь би аргадахаар араас нь гарсан чинь хэдэн залуучууд ирээд нүүр, нүдгүй цохисон. Миний гар аймар хавдаж, баруун гарын чигчий хуруу шалбарч, зүсэгдсэн” гэх мэдүүлэг[21],
-мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Эын мэдүүлсэн: “...Тухайн 10 гаруй залуучуудын Жавхлан, Батсүх гэх хоёр залуу үлдээд бусад нь түрээсийн байр руугаа орсон. Энхтүвшин бид хоёртой Жавхлан, Батсүх нар зодолдсон. ...Би Жавхлан гэх залуутай зодолдсон. Жавхлан миний шанаа руу нэг удаа цохисон. Жавхлангийн нүүр бие рүү нь гараараа цохиж унагаагаад бие рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд салцгаасан. Ууганбаатарыг Жавхлан нүүрэн тус газар нь цохиж хамрыг нь хугалсан” гэх мэдүүлэг[22],
-Шүүхийн Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №7915 дугаартай шинжээчийн дүгнэлт[23] зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч С.Жтай эвлэрч, уучлалт гуйсан бөгөөд хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэн түүнд гэмтэл учруулсан талаар зөрүүтэй мэдүүлээгүй, шүүгдэгч А.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Ялихгүй асуудал дээр маргах хэрэггүй гэдгийг ойлгож, ухаарсан. Дахин ийм хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
2. Шүүгдэгч П.Эгийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч П.Э нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Атарбаяр” хүнсний дэлгүүрийн гадна иргэн Д.Батсүхийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Эын мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 92 дугаар сургуулийн гадна найзууд болох Батмөнх, Цэрэндорж, Энхтүвшин нарын хамт сууж байсан. Бид нар бие засаж байхад түрээсийн байрнаас 10 гаруй залуучууд цонхон дээрээсээ яагаад бие засаад байгаа юм бэ? гэсэн. Тэгэхээр нь би зүгээр бие засаж байна гэж хэлсэн. Тэгтэл томорлоо, наанаа байж байгаарай гээд хашгираад байсан. Бид 4 сургуулиас холдоод дэлгүүрийн урд сууж байсан. 12 орчим залуучууд ирээд бид 4-ийг зодсон. ...Энхтүвшин бид хоёртой Жавхлан, Батсүх нар зодолдсон. Энхтүвшин Батсүхтэй зодолдоод нүүр, бие хэсэг рүү цохиж байсан...” гэх мэдүүлэг[24],
-мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.О мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Жавхлангийн төрсөн өдөр болж байсан. Тухайн үед Жавхлан, Өлзий бид гурав Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хамт амьдарч байсан. Баагий 3-4 залуучууд мөн ирсэн. Бид нар нэг шил архи хувааж уусан. Жавхлан, Өлзий бид 3 тагтан дээр гарч тамхи татаж байтал 3-4 хүүхэд сургууль руу шээж байсан. Бид нар сургууль руу битгий шээ байж бай гэхэд нэг нь за ах аа гэсэн. Гэтэл нь нөгөө залуу нь хуцаад бай пизда минь гараад ир гэж хэлсэн. Бид гурав 92 дугаар сургуулийн тэнд гарч очоод Жавхлан нэг бандийг нь алгадсан. Тэгээд бид нар буцаад байр руугаа орсон. Жавхлан, Батсүх нар хүн тосно гээд гарсан. Би байрны гадна байхад хойд тал цонх хагарах чимээ гарсан. Би гэр рүүгээ ороход эхлээд маргалдаад байсан 3-4 залуучууд өөрсдөөсөө гадна 7-8 залуучууд дагуулж ирээд гараад ир гээд орилоод байсан. ...Би байр руугаа орчихоод гараад ирэхэд Жавхлан, Батсүх нар зодуулчихсан ирсэн. Жавхлангийн нэг нүд нь битүү хавдар, Батсүхийн хоёр нүд нь хавдсан байсан. Удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг[25],
-мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-н мэдүүлсэн: “2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр найз Жавхлангийн төрсөн өдөр болж байсан. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О-ийн гэрт Ж, Ж-ийн найзууд болох 3 залуугийн хамт очсон. Ж, О нар тагтан дээр тамхи татаад байж байхад нь хэдэн хүүхдүүд сургуулийн хашаа руу шээж байсан ба боль гэж хэлсэн. Тэгтэл гараад пизда нараа гэж хашгирахаар нь манай найзууд гараад очсон байсан. ...Би Жавхлангаас 100 метр орчим зайтай дагаад явж байсан. Бид хоёрын хажуугаар приус маркийн машинтай залуучууд шүгэлдээд өнгөрсөн. Гэтэл урд Ж-г 3 залуу зодож байсан. Би араас нь гүйгээд очих гэтэл приус маркийн машинаас 3-4 залуу гарч ирээд толгой руу цохиж унагаагаад, толгой руу өшиглөөд байсан. Хэсэг зодуулаад байж байтал нэг хүн болиоч гээд хашгирахад больсон. Тэгээд тухайн залуучууд явсан. ...Тэгээд удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг[26],
-мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Эгийн мэдүүлсэн: “...Намхан Батсүх гэх залуу гүйж ирэхээр нь би барьцалдаж аваад бид хоёр нэг нэгнийгээ цохилцсон..” гэх мэдүүлэг[27],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №7922 дугаартай шинжээчийн дүгнэлт[28], гэрэл зургийн үзүүлэлт[29] зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэн түүнд гэмтэл учруулсан талаар зөрүүтэй мэдүүлээгүй, шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид тэвчээртэй байж, аль болох эвээр хандана. Дахин ийм хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч П.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
3. Шүүгдэгч С.Жгийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч С.Ж нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Атарбаяр” хүнсний дэлгүүрийн гадна иргэн Г.У зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Эгийн мэдүүлсэн: ”...Э бид хоёр явсны дараа А, У нар араас ирж байгаад Ж гэх залуу Ууганбаатар ахын хамрыг цохиж хугалсан байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг[30],
-мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Эын мэдүүлсэн: “...12 орчим залуучууд ирээд бид 4-ийг зодсон. Амарсанаа, Ууганбаатар, Ганпүрэв ах нарыг дуудсан. Бид 4-ийг өмөөрөх гээд ирсэн. Тухайн 10 гаруй залуучуудын Жавхлан, Батсүх гэх хоёр залуу үлдээд бусад нь түрээсийн байр руугаа орсон. Энхтүвшин бид хоёртой Жавхлан, Батсүх нар зодолдсон. Энхтүвшин Батсүхтэй зодолдоод нүүр, бие хэсэг рүү цохиж байсан. Би Жавхлан гэх залуутай зодолдсон. Жавхлан миний шанаа руу нэг удаа цохисон. Жавхлангийн нүүр бие рүү нь гараараа цохиж унагаагаад бие рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд салцгаасан. У-г Ж-н нүүрэн тус газар нь цохиж хамрыг нь хугалсан” гэх мэдүүлэг[31],
-мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.У мэдүүлсэн: “...Найзуудтайгаа байж байтал Энхүүлээ гэдэг таньдаг дүү бид нарыг хүмүүс зодчихлоо гээд бид нар дээр ирэхээр нь Г, Б, А, О бид нар очоод Энхүүлээ байшингийн шил хагалсан. Тэгээд зодуулсан гэх хоёр залуу хойноос алхаж ирээд дугаараа өгчих. Хоёулаа учраа олъё гэж надтай маргалдаад бид хоёр барьцалдаж аваад, цохиод унасан. Тэгээд миний хамраас цус гараад тогтохгүй байсан” гэх мэдүүлэг[32],
-мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.У мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн гудамжинд Г, П, А, Б нарын хамт машинд сууж байсан. Тэгтэл Энхбаяр өөр 2-3 танихгүй хүүхдийн хамт ирээд бид нарыг хүмүүс зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид нар машинаасаа буугаад 92 дугаар сургуулийн хажуу талын Нийтийн байранд очсон. Цонхоор нь дуудахад гарч ирээгүй. Салаад явъя гээд П, Э, Г бид 4, нөгөө талаар нь А, Г, Б, 2-3 залуугийн хамт 92 дугаар сургуулийн дээд талд явж байхад зодсон хүүхдүүдийн 2 залуутай таарч, Э, Г нар эд нар мөн байна гээд нөгөө хоёр залууг барьж аваад зодсон. Цохиод газар унагаасан. Пүүжээ бид хоёр боль гээд салгасан. Салгаад нөгөө хэд рүүгээ явсан. Зодуулсан хоёр залуу араас ирсэн. Энхбаяр, Гаарий, Пүүжээ 3 түрүүлж алхаад би араас нь алхаж байсан. Зодуулсан хоёр залуу ирээд өндөр Ж гэх залуу утасны дугаараа өгчих. Хоёулаа учраа олъё гэсэн. Бид хоёр маргалдаад Ж намайг барьж аваад, зууралдаж миний цээж рүү 2-3 удаа өвдөглөсөн. Зууралдаж байгаад салсны дараа Жавхлан миний нүүрэн тус газар 1 удаа гараараа цохисон. Тэгээд би газар унаад машинаас хүн бууж ирээд салгасан. Тэгээд цаашаа явсан” гэх мэдүүлэг[33],
Шүүхийн Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №7898 дугаартай шинжээчийн дүгнэлт[34], гэрэл зургийн үзүүлэлт[35] зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэн түүнд гэмтэл учруулсан талаар зөрүүтэй мэдүүлээгүй, шүүгдэгч С.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гараараа биш амаараа учраа олно, уучлалт гуйсан. Дахин ийм хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч нараас цаашид гомдол саналгүй болохоо илэрхийлснийг[36] дурьдах нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч А.Э, П.Э, С.Ж нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Э, П.Э, С.Ж нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогчдын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг илэрхийлсэн болон тэдгээрийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, П.Э, С.Ж нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, тэдгээрийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А.Э, П.Э, С.Ж нарт анхааруулав.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Э, П.Э, С.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, П.Э, С.Ж нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Э, П.Э, С.Ж нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А.Э, П.Э, С.Ж нарт анхааруулсугай.
5. Ялтан А.Э, П.Э, С.Ж нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр хуудас
[6] 1 дүгээр хавтас хэргийн 17-18 дугаар хуудас
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас
[12] 1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас
[13] 1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар хуудас
[14] 1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр хуудас
[15] 1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас
[16] 1 дүгээр хавтаст хэргийн 63-67 дугаар хуудас
[17] 1 дүгээр хавтаст хэргийн 80, 89, 97 дугаар хуудас
[18] 1 дүгээр хавтаст хэргийн 119, 121, 123 дугаар хуудас
[19] 1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас
[20] 1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас
[21] 1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас
[22] 1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас
[23] 1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр хуудас
[24] 1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас
[25] 1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас
[26] 1 дүгээр хавтас хэргийн 17-18 дугаар хуудас
[27] 1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас
[28] 1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар хуудас
[29] 1 дүгээр хавтаст хэргийн 63-67 дугаар хуудас
[30] 1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас
[31] 1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас
[32] 1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр хуудас
[33] 1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас
[34] 1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас
[35] 1 дүгээр хавтаст хэргийн 63-67 дугаар хуудас
[36] 1 дүгээр хавтаст хэргийн 119, 121, 123 дугаар хуудас