| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0003/э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 09
2019 12 23 2020/ШЦТ/09
Нийслэлийн Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Д.Мөнхцэцэг,
хохирогч Л.Д,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний № /0346/ Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 1906 05099 2368 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Б, Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 23-570 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 2008 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах, 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт Баярмагнайгийн Баяржаргал
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Б 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС 15 айлын байрны дунд байрлах иргэн Л.Дийн хашаанд байсан чингэлэгийн цоожийг эвдэн нэвтэрч, хэт хутга, шаазан эдлэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан, 180,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС 15 айлын байрны дунд байрлах иргэн Л.Дийн хашаанд байсан чингэлэгийн цоожийг эвдэн нэвтэрч, хэт хутга, шаазан эдлэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан, 180,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 02/461 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн 2, 3 гэж дугаарласан гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Нэг гэж дугаарласан гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. ... Шинжилгээнд ирүүлсэн 2, 3 гэж дугаарласан гарын мөрүүд нь папилон санд 26566197, 2556848, МN0000CAH14727, MN000310007606, MN000310003474, MN000БЗД02844 дугааруудад Баяржаргалын Баярмаа, Баярсайханы Баярмагнай, Баяржавхлангийн Баярмагнай, Баяржаргалын Баярмагнай гэх нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын эрхий хуруу болон зүүн гарын алганы дардастай тохирч байна. Дээрх ерөнхий болон хувийн онцлог шинж нь тэмдгүүдээрээ тохирч байна. Уг гарын мөрүүд нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэх дүгнэлт[1], Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2], “Тод үнэлгээ” ХХК-ний “Эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт”[3],
| Д/д | Эд зүйлийн нэр | Хохирогчийн үнэлгээ | Тоо ширхэг | Тайлбар | Үнийн тодорхойлолт |
| 1 | Хийц тодорхойгүй хэт хутга | 150,000 | 1ш | Эцгээсээ өвлөж авч байсан | 100,000 |
| 2 | Шаазан эдлэлүүд | 150,000 | 1ш | Эцэг, эх маань эдэлж хэрэглэж байсан /хайрцагтай/ | 80,000 |
| 3 | Нийт дүн |
|
|
| 180,000 |
Хүснэгт1 Эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт
-хохирогч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сард хашаагаа зараад 5 дугаар сард контейнерт бүх зүйлээ хураасан. Би өөрөө хадмынхаа гэрт амьдардаг байсан. Би контейнер луу 2-3 хоноод очдог байсан. Хураалттай байсан зүйл дотор манай ээж, аавын анх айл болохдоо хэрэглэж байсан өв залгамжлах хэт хутга, дээр үеийн аяга шаазан гэх мэт зүйлүүд их байсан. Хэрэг болохын өмнөх өдрийн өглөө нь би эрт очиж контейнераа харахад онгойсон зүйл байгаагүй. 27-ны өглөө дотроос нь юм авах гэээд очсон хаалга нь онгорхой байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Манай контейнер 4 цоожтой байсан. 2-3 цоож ойр хавьд нь байгаагүй. Мөн тэр контейнер дотор манай эгчийн эд зүйл хураалттай байсан. Манай эгчийн юу алга болсныг бол би мэдэхгүй. Миний хувьд шаазан эдлэлүүд байхгүй мөн аавын хэрэглэж байсан хэт хутга байхгүй байсан. Би гол нь аавын хэрэглэж байсан хэт хутгыг олох хүсэлтэй байна. Хутгаа авчих юм бол гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй”[4],
-хохирогч Л.Д 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах өөрийн эзэмшлийн контейнер дээр ирэхэд хаалга нь онгорхой цоож нь байхгүй байсан. Тэгээд цагдаа дуудсан. Тухайн контейнер дотор гэрийн тавилганууд болон ээж, аав хоёрын хэрэглэж байсан зүйлс байсан. Одоогоор хуучны хэт хутга нэг ширхэг, шаазан эдлэл хулгайд алдагдсан. Би алдагдсан эд зүйлээ 150.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг[5] зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт би уг контейнероос хулгай хийгээгүй гэж мэдүүлдэг боловч мөрдөн шалгах ажиллагаанд түүний мэдүүлсэн: “...онгорхой контейнер дээр очиход нэг хэсгийнх нь хаалга 50-60 см орчим онгорхой байхаар нь дотогшоо ороод үзэхэд дотор нь баахан хайрцагтай юмнууд хураалттай байсан. Би тэнд байсан хайрцагнуудыг нь хөдөлгөж жижиг сажиг авчих юм байна уу гэж үзсэн” гэсэн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгийн баримт[6], хурууны хээ шинжилсэн шинжээчийн “...Баярмагнайгийн Баяржаргал гэх нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын эрхий хуруу болон зүүн гарын алганы дардастай тохирч байна. Дээрх ерөнхий болон хувийн онцлог шинж нь тэмдгүүдээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлт зэргээр давхар няцаагддаг.
Шүүгдэгчийн сонгон авсан өмгөөлөгч Н.Ганбатаас миний үйлчлүүлэгч ээж, эгч нарынхаа хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй. Шүүгдэгч өөрөө контейнер руу орсон, эд зүйл аваагүй гэж мэдүүлэг өгч байгаа гэж мэтгэлцсэн.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.Бын гэмт үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Хулгайлах гэмт хэргийг “агуулахад нэвтэрч үйлдсэн” бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон зүйлчлэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Л.Дийн хашаанд байсан чингэлэгийн цоожийг эвдэн нэвтэрч, хэт хутга, шаазан эдлэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг “агуулахад нэвтэрч” үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт[7] тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас 180,000 /нэг зуун наян мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 320 тоотод оршин суух Л.Дд / олгох нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Бын зан, хувийн байдал, амьдралынх нь талаар түүний төрсөн эх О.Баярмаагийн “...Б.Б нь 1989 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод айлын отгон хүүхэд болон мэндэлсэн. Дээрээ эгчтэй. Бага насаа Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт өнгөрөөсөн. Багадаа цэцэрлэг, яслид явж байгаагүй. 11 насандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай дунд сургуульд 1 дүгээр ангид элсэн суралцаж байгаад 3 дугаар анги хүртлээ суралцсан. Хичээлд явлаа гэж гэрээс гараад дэмий тэнэж байгаад гэртээ ирдэг байсан тул сургуулиас нь гаргасан. Сургуулиас гараад надтай хамт зах орчмоор хог түүгээд явдаг байсан. Миний хүү ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Гадуур жижиг сажиг сав түүгээд явдаг. Миний хүүгийн зан байдлын тал дээр өөлөх юм байхгүй. Хүн юм хэлэхээр за гээд гүйдэг. Муухай ааш гаргаад байдаггүй, хүнд их тусархуу зантай. 2018 онд гэмт хэрэгт холбогдон Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан. 2019 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2 жилийн ял аваад явсан. Ямар нэг гаж муу зуршил байхгүй. Найз гэж байхгүй. Нэг найз байсан боловч саяхан нас барчихсан гэж сонссон. Манай хүү согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэмт хэрэгт холбогдчихоод байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй бол гэртээ байгаад гэрээс гарах дургүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[8], болон түүний хувийн байдлын талаар “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”[9], Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3б/4321 тоот албан бичиг[10], Эрүүгийн хэргийн төв архивын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3238 тоот албан бичиг, Шийтгэх тогтоолуудын хуулбар, хавсралтууд[11] баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.Б нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1425 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн нь ял шалгах хуудас[12] болон шийтгэх тогтоолын хуулбар[13]зэргээр тогтоогдож байх тул ялтай байх хугацаандаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг дахин үйлдсэн тул түүний эдлээгүй үлдсэн 1 жил, 9 сар, 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 9 сар, 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил, 9 сар, 13 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар ялтан Б.Бын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс цагдан хоригдсон 25 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил, 9 сар, 13 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил, 9 /есөн/ сар, 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас 180,000 /нэг зуун наян мянга/-н төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 320 тоотод оршин суух хохирогч Л.Дд / олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар ялтан Б.Бын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс цагдан хоригдсон 25 хоногийг эдлэх ялд нь оруулсан тооцсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудас
[4] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас,
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас
[7] https://www.legalinfo.mn/law/details/299?lawid=299
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр хуудас
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар хуудас
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 66-70 дугаар хуудас
[12] 1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр хуудас
[13] 1 дүгээр хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас