Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 00695

 

 

 

 

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2016/00695

Улаанбаат хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******,,,-д холбогдох

СӨХ-ны төлбөрт 1 876 611 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

                              ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Нэхэмжлэгч*******-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн**************ы бүх оршин суугчдын 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрээр******* байгуулагдсан. Тус СӨХ нь оршин суугчдын тав тухтай амьдарч, ажиллах боломжоор хангах үүднээс гадна орчноо тохижуулах, ногоон байгууламж хийх, хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэх, харуул хамгаалалтаа сайжруулах, камержуулах зэрэг ажлуудыг хийж оршин суугчдад тайлангаа тавьж хангалттай үнэлгээ авч 3 дах жилдээ ажиллаж байна. Гэтэл тус СӨХ-ны гишүүнны 15 тоотын оршин суугч нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаагаас засвар үйлчилгээ хийхэд хүндрэлтэй байна. Иймд аас 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 21 сарын төлбөр 1 876 611 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь хариуцагч т холбогдуулж СӨХ-ны төлбөрт 1 876 611 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар “...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг” орон сууцны өмчлөгчөөс шаардах эрхтэй байна.  

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заажээ.*******-ны Удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №02 дугаар тогтоолоор СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Ц.Дэлгэрмаа томилсон байх тул тус СӨХ-г төлөөлөх бүрэн эрхтэй байна.

 

Түүнчлэн тус холбоог Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн, 2013 оны  12 дугаар сарын 30-ны өдөр гэрчилгээ олгожээ./хх-4/

 

Тус СӨХ-ны 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр СӨХ-ны төлбөрийг тогтоож, уг тогтоолд үндэслэж тус СӨХ-ны 2014 оны 6 тоот, 2015 оны 27 дугаар тогтоолууд гарсан байх ба засвар үйлчилгээний зардал, хуримтлалыг м.кв-аас 300 төгрөг, бусад зардлыг тогтмол байхаар тогтоосон байна./хх-ийн 5, 10, 11/

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй тул хариуцагч аас 2014 оны 7 сараас 2016 оны 3 сарыг дуусталх хугацааны төлбөрийг СӨХ-ны 2013, 2014, 2015 оны хуралдаанаар тогтоосон хэмжээгээр тооцож, нийт 1 876 611 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйл болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбогдох асуудлаа холбогдох эрх бүхий байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Хариуцагч т 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гадна, хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна. Энэ нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болдог.

 

Мөн хариуцагч т нэхэмжлэлийн хувийг гардуулахад оршин суух хаягаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапит харш, 1 дүгээр байр, 114 тоотод гэж өгсөн байх бөгөөд шүүх дээрх хаягаар 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдааны товыг дээрх хаягаар хүргүүлэхэд тус хороонд оршин суудаггүй талаар хорооны Засаг даргаас тодорхойлолт ирүүлсэн байна./хх-ийн 28/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй.

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч аас 1 876 611 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч*******-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 45 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжинд 45 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.МӨНХЖАРГАЛ