| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 102/2016/05581/И |
| Дугаар | 00645 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 00645
| 2016 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2016/00645 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Энхцэцэг, Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох,
Хохирол 46 130 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч , иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж түүний өмгөөлөгч ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Мөнгөн завъяа үнэт эдлэлийн дэлгүүрт түрээслэн ажиллуулдаг. 2010 оноос г худалдагчаар ажиллуулж байсан. 2015 оны 3 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл 46 130 000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг хувьдаа завшиж, үрэгдүүлэн намайг хохироосон тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан өргөдөл гаргаснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т хэсэгт зааснаар 201525031152 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, шалгагдах хугацаанд Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон газрын 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 5/201 дугаар хариу мэдэгдэл ирүүлсэн. Хохирлын үнэлгээг аудитаар тогтоосон бөгөөд кассын дэвтэрийг үндэслэж дүгнэлт гаргасан. Тухайн үед үнэлгээний асуудлаар маргаж Голден пэйж аудит ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд энэ үнэлгээгээр нийт 44 458 000 төгрөгийн үнэлгээ гарсан. Аудитын дүгнэлтийн төлбөрийг талууд хувааж төлөхөөр тохирсон. Тиймээс нэхэмжлэгч талаас аудитын хөлс гэж 900 000 төгрөг төлсөн. Анх шүүхэд 46 130 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагчтай ярилцаад 44 527 000 төгрөг болгосон байсан. Иймд хариуцагчаас дээрх хохирол болон дүгнэлт гаргуулахад төлсөн үйлчилгээний хөлс нийт 45 427 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Мөнгөн завъяа үнэт эдлэлийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Тухайн үед худалдагчаар ажиллаж байхдаа зэс аягыг тоолж хүлээж авдаггүй байсан бөгөөд үйлдвэрээс хайрцагтайгаа ирдэг байсныг шууд паданаар хүлээгээд авдаг байсан. Тухайн үед ******* нь улиралд 1 удаа тооллого хийхдээ мөнгөн эдлэлүүдээ тоолдог байснаас зэс аягыг тоолж байгаагүй. Энэ хугацаанд өөрийн үйлчлүүлэгч Баасандулам, Балтмаа нарт бараа өгч явуулсан боловч цаг хугацаандаа мөнгөө авч чадалгүй алдсан. Баасандулам нь 11 900 000 төгрөгийн бараа авч явснаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулна гэсэн боловч төлсөн мөнгө байхгүй байна. Би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Буяндэлгэр байцаагч дээр шалгагдаж байх хугацаанд улсын үнэлгээгээр гаргаж тогтоогдсон 30 803 700 төгрөгний хохирлыг *******т ажил хийж барагдуулах болно.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулан анх шүүхэд 46 130 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хохирлын 44 527 000 төгрөг, үнэлгээ гаргуулахад төлсөн 900 000 төгрөг, нийт 45 427 000 төгрөг болгон багасгасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч г Мөнгөн завьяа үнэт эдлэлийн дэлгүүрт ажиллуулдаг лангуундаа 2010 оноос 2015 оны 6 сарыг хүртэл худалдагчаар ажиллуулж, тохирсон цалин хөлсийг төлж ажиллуулж байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаагүй байна.
Хариуцагч нь худалдагчаар ажиллаж байх хугацаандаа нэхэмжлэгч *******ийн үнэт эдлэлүүдийг бусдад борлуулахаар өгч үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулсан нь газарт Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаад газрын прокурорын 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 177 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолоор тогтоогдсон байна.
газрын 2016 оны 2 сарын 05-ны өдрийн 177 дугаар Прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн д холбогдох эрүүгийн 201425031152 дугаартай хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон байна./хх-ийн 14-15/
Уг тогтоолд яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь өршөөгдөх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.
Дээрхээс дүгнэхэд Прокурорын 2016 оны 2 сарын 05-ны өдрийн 177 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолоор гийн гэм бурууг тогтоосон эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэр байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч гийн бусдын эд хөрөнгийг үрэгдүүлсний улмаас эд хөрөнгөнд хохирол учирсан нь хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Иймд тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна.
Иймд хариуцагч нь хууль бус үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан хохирлын үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хэдийгээр хариуцагч нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд дурдсан дүнгээр буюу 30 803 700 төгрөгийг төлнө гэх тайлбарыг гаргасан хэдий ч энэ нь эрүүгийн хэрэгт тогтоогдсон үнэлгээ биш байна.
Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг шалгагдах явцад үнэлгээний асуудлаар талууд маргалдаж, улмаар үнэлгээ тогтоолгохоор Голден пэйж аудит ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд энэ үнэлгээгээр нийт 44 458 000 төгрөгийн үнэлгээ гарсан байх ба энэ нь талуудаас гаргаж өгсөн баримтад үндэслэсэн талаар зохигчид тайлбарласан байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь үнэлгээ гаргуулахад төлсөн ажлын хөлс 900 000 төгрөг төлсөн тул хариуцагчаас гаргуулна гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55, 56 дугаар зүйлд зааснаар шүүхийн зардлыг шүүх хуваарилж болох тул хариуцагчийн эд хөрөнгийн болон хувийн байдлыг харгалзан нэхэмжлэгчийн шинжээчид төлсөн 900 000 төгрөгийн зардлын зарим хэсгээс буюу 270 000 төгрөгөөс хариуцагч чөлөөлж, хариуцагчаас 630 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас нийт 45 088 000 төгрөгийг /44 458 000+630 000/ хангаж, илүү нэхэмжилсэн 339 000 төгрөгийг /45 427 000-45 088 000/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хангаж буй үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч гөөс 45 088 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, илүү нэхэмжилсэн 339 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагц гөөс 383 390 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.ЭНХЦЭЦЭГ
Б.МӨНХЖАРГАЛ